babycare

ЭЭЖ ААВ НАРАА ХАМТДАА ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЦГЭЕ

Хүүхдийн хүмүүжил

   

 Хүүхдийнхээ оюун сэтгэхүйг хөгжүүлэх гэж хүчлэх нь буруу

Хүүхдүүдийнхээ хөгжлийн түргэсгэхэд эцэг эхчүүд нь ямар их үүрэг гүйцэтгэж болох тухай олон сайхан жишээ байдаг. Эрт хэлд орж уншиж сурсан, тэр бүү хэл математикийн чадвар эзэмшсэн гээд бяцхан онцгой хүүхдүүдийн талаар бид сонрож л байсан. Хэрвээ зохих орчныг нь бүрдүүлж өгвел ямар ч хүүхэд авъяас ‘чадвараа өндөр хөгжүүлж чадна. Харин бага насанд нь хэт олон хичээл сургалтаар дарахаас болгоомжлох хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд нь хүүхдээ хөгжимчин болгох гээд математикийн хичээлд муу авахад нь тоохгүй байвал зорьсондоо хүрч болох л байх. Хамгийн гол нь энэ зорилгод хүрэхэд хөгжих ёстой бусад талууд хоцрогдож хохирох уу гэдгийг сайтар бодох ёстой аж. Тухайн хүүхэд өөрөө сонгосон салбартаа хэр их сонирхолтой санаачилгатай байгааг анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүд еөрсдийн биелүулж чадаагүй хүсэл мөрөөдлөө хүүхэддээ тулган биелүүлэхийг шаардахын өмнө хүүхдийнхээ сонирхол хандлагыг сайн таних ёстой гэдгийг анхааруулахад илүүдэхгүй болов уу.

Хүүхдээ хөгжүүлэхийн тулд биеэ даасан ,чөлөөтэй байлга

Саяхан Москвагийн сэтгэл судлаач нар дараах туршилтыг хийжээ. 8-9 насны хүүхдийн танин мэдэх хэрэгцээг судалж туршилтад ээж нарыг нь хамт оруулжээ. Олон сонирхолтой тоглоом, ном бүхий өрөөнд ээж хүүхэд хоёрыг сэтгэл судлаач урьж оруулаад “дуртай зүйлээ хийгээд намайг түр хүлээж байгаач” гэж хэлээд нэг талаасаа харагддаг толины цаана нуугдан ээж хуүхдүүдийг ажиглажээ. Энэ хооронд ээжүүд ч хүүхдүүд ч янз бүрийн зүйлийг хийж байсан ч энд үндсэн 4 хандлага ажиглагдаж байв.

Эхний хандлага нь бүх л санаачлагыг ээж гаргаж “энэ номыг уншъя” “ийм тоглоом тоглоё” гэх зэргээр хүүхэддээ санал болгож байв.

Хоёр дахь ээжүүдтуршилт явуулж байсан ажилтнуудыг даруйхан дуудаж” энэ өрөөнд юу хийвэл дээр вэ?” хэмээн зөвлөгөө хүсч байжээ. Энэ хандлага нь хариуцлагыг өөртөө үүрэхгүй өөр тийш  шилжүүлж байгаа явдал байв.

Гурав дахь ээжүүд эргэн тойрон харж байснаа өөрийнх нь сонирхлыг татсан ном юмуу тоглоомыг гэнэт олж хараад өөрөө зугаацаж хүүхэддээ хүссэнээ хийх боломж олгож байлаа.

Харин дөрөв дэх ээж өөрөө ч хүүхдээ ч зүгээр л туршилт хүлээлгэж байв. Бүр ямар нэгэн юм хийх гэсэн хүүхдээ бүр угзарч “эвдчихнэ урчихна” хэмээн хорьж байжээ. Энэ бол хүүхдийн танин мэдэх хэрэгцээ, авъяас чадварыг хөгжүүлэхэд хамгийн зохисгүй байдал юм. Тэгээд ч ийм ээжүүдийн хүүхэд үзүүлэлтээрээ сул байлаа. Харин ээж нь өөр зүйл хийгээд хүүхэд нь юу хийхээ өөрөө сонгож байсанхүүхдүүдхөгжлөөрхамгийн илүү байжээ. Эдгээр хүүхдүүд ээж шиг ээ танин мэдэх сонирхлоор дүүрэн орчинд амьдарч байсан нь хамгийн чухал нь байв.
Эх сурвалж:
2007.10.26 Хүмүүсийн амьдрал

Хvvхэд яагаад баруун ба солгой гартай болдог вэ?
 
Хоёр гарын гvйцэтгэх vvргийн талаар янз бvрийн онол байдаг. Жишээ нь: "Тvvхийн" онолын дагуу баруун гараар өрсөлдөгчийн зvрхийг жадаар цөм цохиход тохиромжтой, харин зvvн гараар бамбай барин зvрхээ хамгаалахад эвтэй байдаг гэнэ. "Анатомийн" онолоор баруун талд орших элэг, биеийн жингийн төвийг зохицуулах ба тvvний дагуу баруун гар илvv хөгжсөн гэж, баруун гарыг удирддаг, зvvн тархийг зvрх цусаар илvv хангадаг, хэрэв зvvн гар илvv vvрэгтэй байсан бол зvрхийг ядраахад хvргэх юм гэж эрхтний байрлалаар тодорхойлж байжээ.  Хvн төрөлхтний ихэнх нь баруун гараараа төрөл бvрийн vйлдэл хийдэг нь зvvн тал бөмбөлөг зонхилох vvрэгтэй байдгийг гэрчилнэ.

Тэгтэл бидний дотор олон хvн зvvн гараараа бичиж юм хийж vйлддэг. Яагаад? "Геоэкологийн" таамаглалын дагуу дэлхийн хойд тал бөмбөлөгт баруун гартан, харин урд талд солгойчууд олон суудаг гэнэ. Мөн солгойчуудын ихэнх нь айлын ууган буюу отгон хvvхэд байдаг болохыг ажиглажээ. Бас эрчvvдийн дотор солгой хvн эмэгтэйчvvдээс олон байдаг. Солгой эцэг эхийн хvvхдvvд мөн адил солгой болох нь төрөлхийн удамшлын хvчин зvйлтэй холбоотойгоор тайлбарлагдана.
Ихэнх хvмvvс баруун гартан болохоор эрт цагаас эхлээд солгой гараар хийгчдийг хэм хэмжээнээс гаж буруу юм шиг vзэж байжээ. Тvvний улмаас солгой хvмvvсийг гадуурхдаг байсан нь олон ард тvмний хэлэнд тусгагджээ. Англи, франц,герман, испани, итали хэлэнд "зvvн" гэдэг vг ууртай, "эв дvйгvй", "буруу", "шударга бус" гэсэнтэй адил, "баруун" гэдэг "эвлэг", "чадварлаг", "шударга", "зөв" гэсэн vгтэй холбоотой байдаг. Ингэж солгойчуудыг шоовдорлодог байснаас эцэг эх багш нар саяхан хvртэл хvvхдvvдээ зориудаар бусадтай адил "зөв" болгохын тулд хvчээр баруун гараар нь бичvvлж сургах гэж тулгадаг байсан билээ. Гэтэл солгойчуудын дотор хичнээн олон суут хvмvvс байсан билээ. Аугаа их Микеланджело, Леонердо да Винчи, Чарли Чаплин, Пиккасо цөм л солгой байжээ. Судалгааны олон vзvvлэлт солгой хvмvvс эрдэм ном, урлаг спортод илvv их амжилтанд хvрдгийг ч харуулжээ.
Солгой хvмvvс сэтгэц, оюун ухаан болон бие хvний хувьд тодорхой онцлогтой. Жишээ нь: гар бөмбөг, бокс, туялзуур жадны спортод өндөр амжилт гаргасан тамирчдын олонх нь солгой гэнэ. Энд солгой хvн өрсөлдөгчтэйгээ эвцэлгvйдээ гол нь биш юм. Тэдний сэтгэц, хөдөлгөөний vйл ажиллагаа нь баруун гартангаас илvv тvргэн, онцгой системтэй байдагт хамаг учир оршино. Мөн уран бvтээлчдийн дотор солгой хvмvvс цөөнгvй тохиолддог байна. Гэхдээ хvн өөрөө хичээвэл аль ч гараас шалтгаалахгvй ажил мэргэжлийн бvтээлч их амжилтанд хvрдгийг олон баримт гэрчилнэ.
Солгой хvмvvс алиа, хошин зvйлд дуртай, хөгжилтэй, хөгжөөн баясгах авъяастай, манлайлагчид байдаг. Тэдний зохион бодохуй илvv, бvтээлч бөгөөд тэд нэг хэвийн юманд дургvй, шинэ гоё сайхан зvйл, бvтээлч ажилд дуртай гэнэ. Тэд эмзэг, өрөвч, уян зөөлөн, сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг. Иймээс солгой хvvхдийг бусадтай нь адил баруун гартан болгох гэх хэрэг байна уу? Хэрэв биднийг хvчээр солгой болгох гэвэл ямар байх билээ? Их хэцvv биз дээ. Солгойчуудыг "зөв гартай" болголоо ч гэсэн сэтгэцийн чанарт биш зөвхөн гадаад хөдөлгөөнийг л өөрчилнө. Тэд бусад бvх зvйлийг зvvн гараараа хийсвэр "сэтгэсээр" л байна. Учир нь тэдний гар нь баруун болсон ч төрөлхөөс заяасан зонхилох нvд, чих зэрэг мэдрэх эрхтэн солгой хэвээрээ байх болно.Иймээс хэрэв эзэн өөрөө хvсэхгvй бол "зөв гартан" болгох гэж тулгах хэрэггvй юм.
Таны аль гар төрөлхөөс голлох vvрэгтэй болохыг мэдэхийг хvсвэл доор бичсэнээр туршаад vз дээ.
- Бодолгvйгээр маш тvргэн хоёр гарынхаа хурууг салаалан барь. Аль гарын эрхий хуруу дээд талдаа гарч байна? Төрөлхийн солгой хvний зvvн эрхий хуруу дээд талдаа харин төрөлхийн "зөв" гартны баруун эрхий хуруу дээд талд нь гарна.
- Бодолгvйгээр маш тvргэн гараа элгэндээ зөрvvлэн барь. Зөв гараар голлон юм хийдэг хvний баруун гар, солгой гартай хvний зvvн гар ямагт дээд талд нь гарах нь бий.
- Алгаа ташаад vз. Аль гар чинь идэвхитэй хөдөлж нөгөө гар нь бараг хөдөлгөөнгvй байна. Бага насны хvvхдийн хоёр гар адил vvрэгтэй ажиллана. Барагцаагаар 5 наснаас аль нэг гар нь голлох vvрэгтэй болох нь тодорно. Мөн амбидекстер гэж нэрлэгдэх хоёр гараараа адил ажилладаг хvмvvс бий. Жишээ нь: Баруун гараараа халбагаа барьж зvvн гараараа цагаа тvлхэнэ. Энэ процесс бас бvрэн дvvрэн судлагдаагvй юм. Сонирхуулахад сvvлийн vед олон оронд "солгойчуудын" асуудал тавигдах болжээ. Бvх хөдөлмөрийн багаж, машин, техник болон тоглоомыг хvртэл баруун гартанд зориулан vйлдвэрлэдэг байна. Солгойчууд энэ бvх тохиромжгvй зvйлтэй хойшид эвлэрэн суухыг татгалзаж олон улсын солгойчуудын холбоог байгуулжээ. Тvvний төв нь АНУ-д байдаг. Энэ холбооны гол зорилго нь солгойчуудад зориулсан багаж, төхөөрөмж vйлдвэрлэхэд чиглэгддэг. Ийм байгууллага одоо 12 оронд байдаг гэнэ.
 
Эх сурвалж:
 
 
Бичлэгийн тоо : 11 | Дэлгэцэнд : 1-10

Хүн яагаад сурах хүсэлгүй болдог вэ?

2013-02-20 14:11:28

Хүн яагаад сурах хүсэлгүй болдог вэ?

Та ийм дүр зургийг ажиглаж байсан уу: хүүхэд эхлээд сургуульдаа  нэн дуртай, сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн явж байснаа тавдугаар анги, сайн л бол 7 дугаар ангиасаа эхлээд сургуульд явах ёстой учраас л, эцэг эхийнхээ шаардлагын дагуу аргагүйн эрхэнд явдаг? Яагаад ийм болдог вэ?

Ямар нэгэн зүйлд суралцах, шинийг мэдэх хүсэл нь алга болчихсон учраас ийнхүү сургуульдаа дуртай дүргүй явдаг болдог. Сурах гэдгийн доор бид тодорхой мэдлэг чадварыг олж авах, эзэмших гэж ойлгодог бус уу? Машин бариад явж чаддаг болох гэж л жолооны курсд ордог болохоос зүгээр л бас нэг бичиг баримттай болохын тулд курсд суудаггүй, тийм биз? Тодорхой мэдлэг чадварыг эзэмших гэж мөнгө төлж байгаа. Харин ерөнхий боловсролын сургуульд бол ямар дүр зураг харагдаж байна?

Ихэнхи хүүхэд сургуулиас юу ч олж авдаггүй, ямар ч мэдлэг чадвар эзэмшихгүйгээр төгсч байна, тэр ч байтугай сурч мэдэх хүсэл нь бүрэн унтарсан байдалтайгаар төгсч байна. Тэгээд эцэг эхийнхээ шахалтаар цаашаа “суралцахаар” дээд, дунд, мэргэжлийн сургуульд ордог. Харин бүх лекцэндээ суудаг оюутан хэр олон байдаг билээ? Лекцэндээ сууж байгаа оюутнуудаас хэд нь багшийнхаа ярьж зааж байгаад анхааран мэдлэг шүүрч суудаг билээ? Тун цөөн нь, энэ бол яах аргагүй үнэн!

Онол ба практик салшгүй холбоотой. Практик дээр амжилттай хэрэглүүлэхийн тулд онолыг заадаг. Харин онолоо ойлгож мэдээгүй хүний практик бас л нэр төдий өнгөрдөг учраас хөдөлмөрийн зах зээл дээр дипломтойгоос цаашгүй “мэргэжилтнүүд” дүүрэн. Жинхэнэ мэргэжилтэн болж сургуулиа төгсч байгаа хүн тун цөөн байгаа нь нууц биш билээ.

Дээд сургуульд “сурч”, “мэргэжилтэн” болсон шалтгаан нь дунд сургуульд байхдаа л сурах хүсэлгүй болсноос үүдэлтэй. Яагаад сурах хүсэлгүй болдог вэ гэсэн асуултын хариуг Л. Рон Хаббард олж илрүүлснээр “Сурах технологи” хэмээх аргачлалыг боловсруулсан нь дэлхийн олон оронд амжилттай хэрэглэгдэж байгаа юм. Л. Рон Хаббард өргөн хүрээний судалгаа явуулж, хүн учрыг нь ойлгоогүй, эсвэл буруу ойлгосон үгтэй тулгарахаараа сурах хүсэл нь унтарч эхэлдэг юм байна гэдгийг олж тогтоожээ. Дашрамд хэлэхэд, сургуулийн сурагчдын дунд судалгаа явуулахад ихэнхи хүүхэд үзэж байгаа хичээлнүүдийнхээ нэрний утгыг ч ойлгоогүй байдаг нь илэрсэн юм.

Сургуулийн зориулалт нь угаас юу билээ? Л. Рон Хаббардийн хэлсэн тодорхойлолт тун оновчтой санагдана: “Сургууль бол хүүхдээ хормойноосоо түр зуур салгаж өөрөө амрах гэсэндээ өгдөг газар биш.  Сургууль бол хүүхдийн сурах чадварыг нь хөгжүүлснээр ирээдүйн амьдралд нь бэлдэж, амьдралд нь тохиолдох асуудлуудаа шийдэж чаддаг болгож өгөх,  өнөөдрийн насанд хүрсэн хүмүүс хижээл насныхан болсон байх маргаашийн ертөнцийг гартаа авах бэлтгэлийг нь хангаж өгөх зориулалттай газар юм”

Хүүхдийг сур гэж шахахдаа яаж сурахыг нь зааж өгдөггүй нь боловсролын системийн маш том дутагдал. Нэн түрүүн яаж сурах вэ гэдгийг нь зааж өгч байх хэрэгтэй гэж Л. Рон Хаббард үзээд “Сурах технологи” аргачлалаа гаргасан билээ.

Боловсролын асуудлуудыг дээр ярьсантай уялдуулан харах юм бол эдгээр асуудлуудын шийдэл тийм ч хүнд биш, хамгийн гол нь хүүхдэд сургууль дээрээ сонсож байгаа шинэ үгнүүдийн утга учрыг сайн тайлбарлан ойлгуулах тал дээр анхаарч ажиллах юм бол томоохон үр дүн гарна.  Хүүхэдтэйгээ ажиллаж, ойлгохгүй байгаа үгнүүдийнх нь утга учрыг тайлбарлаж өгч байвал сурах хүсэл нь алга болохгүй, хүүхэд чинь ирээдүйд хаа газар гологдсон “мэргэжилтэн”  болохоос сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга юм шүү.

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (73) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдүүд өөрсдийгөө хэрхэн үнэлж дүгнэдэг вэ?

2012-12-19 14:21:46

Хүүхдүүд өөрсдийгөө хэрхэн үнэлж дүгнэдэг вэ?

Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бага наснаас нь томчууд хэрхэн үнэлж дүгнэдэг байсантай холбоотой байдаг.
Тухайлбал: Гадаад төрх байдал, зан характер, амжилт бүтээл, эрүүл мэнд, алдаа оноо, авьяас чадвар гэх мэтчилэн дүгнэх. Ер нь хүүхдийг өөрийгөө үнэлэх байдлаар нь өөртөө итгэлгүй ба итгэлтэй гэж хоёр хувааж үздэг.
Тэгвэл дээрх хүүхдүүдийн бодол санаа хийгээд зан характерийн ялгааг товчхон дурьдая.

ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ ХҮҮХЭД:

Өөрийгөө залхуу, юм ойлгодоггүй, муу хүүхэд гэж боддог.
Аливаа зүйлийг хийхдээ алдаа гаргаж болохгүй. Тиймээс нэг бол сайн хийх үгүй бол яаж ч хийгээд нэмэргүй гэж үздэг.
Хийж буй зүйлдээ хэн нэгэн хүнээс сайшаал авахыг үргэлж хүсдэг. Үүнтэй холбоотойгоор: танд таалагдаж байна уу?, би бүгдийг зөв хийсэн үү? гэх мэтчилэн асуулт тавьдаг.
Ямар нэгэн шийдвэр гаргахдаа үргэлж бусдаас асууж зөвлөгөө авдаг.
Аливаад үргэлж эргэлзээтэй ханддаг. Бусадтай өөрийгөө харьцуулахдаа үргэлж доогуур үнэлэмж өөртөө өгдөг.

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХҮҮХЭД:
Ямар нэг алдаа гаргахдаа сэтгэл санаагаар айхтар унадаггүй. Харин ч эсэргээрээ алдаа надад амжилт авч ирдэг гэж үздэг.
Өөрийн бодлоо үргэлж нэгт тавьдаг. Учир нь өөрийгөө ямар гэдгээ мэдэж байвал бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй гэж боддог.
Алдаа гаргалаа гээд эхэлсэн зүйлээ орхихын шалтаг биш гэж үздэг.
Хэзээ ч бусадтай өөрийгөө харьцуулж боддоггүй.
Аливаад өөрийгөө дээгүүрт тавьж, шийдвэр гаргахдаа бусдаас хараат бус байдаг.

 http://www.yanaa.mn

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (30) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдийг тоохгүй байх нь хамгийн том шийтгэл

2012-12-03 17:04:53

 

 

 Хүүхэд элдэв ааш гаргахгүй л байвал аав ээжүүд баярладаг. Гэвч хүүхэд тэсэхийн аргагүй аашлаад байвал та яах вэ?
Цаг үргэлж аашилж загнаад байх хэцүү. Хүүхэд тэсвэрлэшгүй аашлахад яах учраа олохгүй байгаа аав ээжүүдтэй бид бишгүй тааралддаг.
-Харин та ийм үед яадаг вэ?
Хүүхдийн ааш авир төрсөн орчин, хүмүүжлээс шалтгаалдаг бөгөөд тэсвэрлэшгүй аашлахыг нь засч залруулах шалгарсан арга гэж байдаггүй.

-Муухай аашлахыг нь үл тоох
Заримдаа хүүхэд аав ээжийнхээ анхаарлыг татах гэж элдэв ааш гаргадаг. Хэрэв ийм үед нь аргадах гэж оролдвол улам дордоно. Үүний нэг жишээ бол хүүхэд хүссэн юмаа авах гэж зөрүүдэлдэг нь юм. Харин зөрүүдлэх үед нь үл тоомсорловол хүүхэд энэ үйлдэл нь буруу гэдгийг ойлгох болно.
-Буруу гэсэн дохио өгөх
Хэдийгээр хүүхдийн аашилж байгаа шалтгаан өчүүхэн зүйл байсан ч буруу зүйл гэдгийг ойлгох ёстой.  Загнаж  зандрах нь сайн арга биш. Тиймээс нүдний харц, гарынхаа хөдөлгөөнөөр хүүхдийг зэмлэж сур.
-Нэгээс тав хүртэл тоол
Буруу зүйл хийж байгааг нь анхааруулах дараагийн алхам бол нэгээс тав хүртэл тоолох. Хүүхэд уурлаж байгааг чинь анхаарахгүй байвал энэ аргыг хэрэглэ.  Энэ бол сануулга бөгөөд хэрэв үгэнд нь орохгүй бол шийтгүүлнэ гэдгийн дохио болно.
-Завсарлага
Өөрийг нь хэн ч тоохгүй, сонсохгүй, ярилцахгүй байх нь хүүхдэд хамгийн хүнд шийтгэл байдаг. Хэрэв дээрх аргууд тус болоогүй бол хүүхдээ харанхуй биш, харж байхаар газар ганцааранг нь үлдээ.
-Онцгой эрхийг нь хас
Хүүхэд чинь дураараа аашлаад, үгэнд орохоо боливол  дуртай зүйлийг нь хориглож, онцгой эрх өгөхөө боль. Ингэвэл хүүхэд буруу зүйл  хийснээ ойлгож, аав ээжийнхээ хайртай хүүхэд байхыг хичээх болно.
http://www.yanaa.mn

Хүүхдийг тоохгүй байх нь хамгийн том шийтгэл

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (117) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Айлын ганц хүүхэд хувиа хичээгч болдог гэдэг нь үнэн үү?

2012-10-26 13:43:11

Айлын ганц хүүхэд хувиа хичээгч болдог гэдэг нь үнэн үү?

Нэгэн эх ганц хүүхдийнхээ талаар ийнхүү ярьжээ. “…Миний хүү өдөр тайван дуулгавартай байдаг. Гэтэл аавыгаа ажлаас ирэнгүүт шал өөр болно. Эхлээд аавыгаа ирэхэд их баярладаг. Гэвч хагас цагийн дараагаас уйлж хямсганаж эхлэх ба хоёрт ярих боломж ч өгдөггүй. Аав нь ядарч байгаа, жаахан амрах хэрэгтэйг огт тоохгүй тоглох гэдэг…”
• Айлын ганц хүүхэд томчуудын анхаарлаар хүрээлүүлдэг.
• Ээж аав эмээ өвөө нь түүнд бие даах боломж өгдөггүй.
• Ийм маягаар эцэг эхчүүд хүүхдээ хувиа хичээгч болгодог
• Эцэг эх нь түүнийг тоохгүй үед юу хийхээ мэдэхгүй хүүхэд байнгын анхаарал шаарддаг.
• Хүүхдийг хэт их халамжлах явцад түүний сэтгэцэд асар их айдас хуримтлагдаж маш аймхай болж эхэлдэг.
• Хүүхдээ дэндүү халамжлагчид түүний араас байнга дагаж аюул бүхнээс хамгаалсаар удалгүй хүүхэд үүнд дасдаг.
• Том болоод тэр бие даан хөдлөх ямар ч чадваргүй нэгэн болдог.
• Эх эцэг нь хүүхдээ хэт халамжилж цэцэрлэгт ч өгөхгүй бөгөөд гадаа салхинд гаргахдаа хүртэл ойрхон дагана.
• Энэ бүхний дүнд хүүхдийн сэтгэц өөр болж нялх биенд орсон том хүн шиг болж эхэлдэг.
• Эрх хүүхэд өөрөөсөө том хүмүүст ч зөвлөгөө анхааруулга хэлж эхэлдэг.
• Энэ бүхний дүнд үеийнхнээсээ тусгаарлагдаж эхэлдэг.
• Хүүхэд бусад хүүхэд яаж өсөх ёстой тэр замаар алхах учиртайг бүү март.
• Танай хүүхэд, хүүхэд насанд тохиолдох ёстой бүхнийг өөрийн биеэр туулах ёстой. Эцэг эх нь түүнийг алгасуулах гэсний хэрэггүй.
• Хүүхэдтэй харьцахдаа тодорхой зай барьж бага зэрэг хөндий байх ёстой.
• Хүүхдийнхээ дэргэд хэрүүл маргаан хийж огт болохгүй. Хүүхдийн сэтгэхүй үүнийг тэсч давж гарч чаддаггүй. Тэр балчир нялх тул сэтгэц нь үүнийг даахгүй.
• Эцэг эхийн хэт халамж хүүхдийн сэтгэцэд тус биш харин ч дэндүү том ачаа болж байдаг.
• Энэ нь хүүхдэд том болох үед нь туйлын сөрөг нөлөө үзүүлдэг аж.
• Хүүхдийн амьдралыг ирээдүйд сүйтгэхгүйн тулд зөвхөн түүний төлөө бүхнээ бүү зориул.
• Зөвхөн түүний төлөө амьдрах хэрэггүй.
• Хэтрүүлсэн бүхэн хор гэдэг мэргэдийн үгийг бүү март.

 http://www.yanaa.mn

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (24) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхэд хэрхэн суралцдаг вэ? (тархины судалгаа)

2012-10-15 10:37:35

Хүүхэд хэрхэн суралцдаг вэ? (тархины судалгаа)

Яагаад хүүхдийн нялх, бага нас цаашдынх нь амьдралд шийдвэрлэх нөлөөтэй гэж?
  
Нялх, бага насандаа хүүхэд цаашдынхаа амьдралд шаардлагатай бүхий л тоног хэрэгслийг цуглуулдаг. Барилга барихад бөх бат чанар нь түүний суурь хэрхэн тавигдсанаас бүрэн шийдвэрлэдэгтэй адил. Хүүхэд бие даасан хувь хүн болоход түүний тодорхой чадварууд нь хөгжих шаардлагатай. Үүнд юуны түрүүнд итгэл мөн бусдад туслах эрмэлзэл багтана. Энэхүү энгийн суурь дэвсгэр тавигдахад эцэг эхчүүд хүүхдэдээ дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой. Хүүхэд бүр хорвоо ертөнцтэй өөрөө танилцаж “нээх”, оролдож үзэх гэсэн итгэхийн аргагүй их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Бага наснаас өөр хэзээ ч амьдралтай танилцах гэсэн ийм сониуч зан хүнд тохиодоггүй. Бага насныхны хамгийн үнэт зүйл бол тэдний хэмжээлшгүй их нээлттэй байдал бөгөөд түүнийг нь бид зориудаар мэдэрч, хамгаалах ёстой.


Энэ нь тэгээд цаашдаа яахав?

Өнөөг хүртэл хүүхдэд тодорхой мэдлэгүүдийг олгох оролдлого түгээмэл байсан. Гэвч орчин үеийн тархины судалгаа энэ талаар илүүг хэлж байна: Гаднаас хүүхдийн тархи руу элдэв зүйлс хийснээр сургалтын процесс явагдахгүй, хувь хүний үндсэн авьяас чадвар болох сэдэл, өөрийн хяналт,  бусдыг ойлгох чанар бол хичээлээр олгогдохгүй. Иймд эцэг эх мөн цэцэрлэгийн багш нар хүүхдэд өөрөө суралцах, өөрөө оролдож хийх тийм л орон зайг олгох шаардлагатай. Өөрөө өөртөө нөлөөлөх ийм үзэл баримтлалын хэрэгжилт маш чухал. Харамсалтай нь бид хүүхдэд бүгдийг бэлэн зэлнээр халбагадаж өгөх тал руу хэлбийгээд байдаг. Жишээлбэл, хүү гадаа тоглож байгаад нэгэн цох хорхой олоод аавдаа бөөн баяр хөөр болон үзүүлнэ. Аав нь хүүдээ цохны тухай өөрийнхөө мэддэг бүхнээ дэлгэж “пээдийнэ”. Ингэснээрээ үр удмынхаа сониуч зан, догдолж буй сэтгэлийг унтрааж байна гэсэн үг. Харин аав өөрийнхөө мэдлэгийг ил гаргалгүй биеэ барьж, амбицтай жижигхэн судлаачийг номын тавиур руу явуулбал энэ нь түүнд жинхэнэ “хүчит тэжээл” болно. Өөрийнхөө жижиг ертөнцийг бүтээхэд-өдөр бүр шинийг нээхэд эцэг эх хүүхдээ зоригжуулах, урам өгөх, тухайн зүйлд нь сэтгэл хөдлөлтэйгээр хандах үүрэгтэй.

Энэ явцад тархинд юу болдог вэ?

Өнөөг хүртэл бидний мэдэж байснаас хүүхдийн тархи бол хавьгүй их хэлбэршүүлж болдог зүйл. Тэдний тархинд янз бүрээр холбогдон мэдрэлийн эсүүдийн зангилаа үүсгэж болох олон тооны илүүдэл эс байдаг. Хүүхэд өөрөө оролдож, туршиж байх явцад энэхүү илүүдэл ханган нийлүүлэлт идэвхтэй ашиглагдан дурын холбоосууд үүсэн бий болж байдаг.
Сүүлийн үеийн тархины судалгаагаар зургаан нас хүртэлх хүүхдийн мэдрэлийн эсийн холбооны тоо хожим амьдралынх нь туршид хэдийд ч байхгүй тийм олон байдаг нь тогтоогдсон. Тэрхүү бүх холбоо нь төдөлгүй суларч ашиглагдахгүй болдог. Өөрийн оролдлого-үйл бол мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдоход зүйрлэшгүй их нөлөө үзүүлдэг. Тийм учраас хүүхэд нялх, багадаа болж л өгвөл маш олон янзын мэдрэмжүүдийг авч байх шаардлагатай. Үүнд аавтайгаа хөгжилтэйгээр хөөцөлдөх, өөрөө анх удаа алимны нухаш чанах, авирч байгаад модноос унах ч хамрагдана. Энэ бүх үйл явдал тархинд зөвхөн хадгалагдан үлдээд зогсохгүй, хоорондоо холбогдож байдаг. Энэ явцад дуртай, сэтгэл догдлон хийсэн, сурсан зүйлс нь дургүй, цээжээр тогтоосон зүйлсээс хавьгүй илүүтэйгээр үлдэн хоцорч, тархинд бэхлэгдэнэ. Суралцахуй, чин сэтгэл хоёр хоорондоо нягт холбоотой.

Тархины судалгааны талаас Та үүнийг хэрхэн дүгнэмээр байна вэ?

Өнөөгийн байдлаар бага насны хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд аль болох багаас нь тэдэнд аль болох их мэдлэг олгох гэсэн хандлага байна. Амьдрал дээр аль нэг асуудал, шинэ сорилттой тулгарахад зөвхөн янз бүрийн зүйлсийн талаар мэдэж байх нь хангалтгүй. Хүүхдэд мэдлэгээс илүү зүйл бас хэрэгтэй: тэгэхээр юуны өмнө мэдлэгээ хэрэглэх, түүгээрээ дамжуулан шинэ мэдлэг бүтээх чадвар. Амьдралынх нь анхны үе шатанд мэдрэлийн эсүүд олноороо холбогдож байдаг тэрхүү их нөөц боломжоороо хүүхэд бараг бүх зүйлийг сурч  чаддаг.  Тэгэхээр эцэг эх хүүхдээ багад нь уншуулж сургах, гадаад хэл сургах гэх мэтэд ач холбогдол өгч байна.  Ийм тохиолдолд хүүхдийн тархинд мэдрэлийн эсийн янз бүрийн холбоосууд үүсдэг. Гэхдээ тухайн зүйлийг сурч байхад хүүхдэд бүтээлчээр ажиллах орон зай байхгүй бол эцэг эхийн “сайн” гэж бодсон тэрхүү зүйл нь харин хор болдог. Үлдэж хоцрох зүйл бага, яагаад гэвэл тархи гацаанд (blokiert) ордог. Ийм хүүхэд шинэ зүйлтэй тулгарахад түүнд байнга бэрхшээл учирдаг. Тэгэхээр өөрөө суралцсан сургалтын үр ашиг ямагт өндөр байдаг.

Тэгэхээр ер нь хүүхэд энэ бага насныхаа үе шатанд юуг сурах ёстой вэ?

Урьдчилан бодох, цогц асуудлыг ойлгох, өөрийнхөө дотоод импульсийг удирдаж чадах гэх мэтийн чадваруудыг сургалтын хөтөлбөрөөр шаардаж зохицуулах төвөгтэй. Зөвхөн бие сэтгэлээрээ хуримтлуулж буй туршлагууд тархин дахь суралцах үйл явцыг өдөөж хөдөлгөөнд оруулдаг. Шинэчлэх санаа, шинээр шийдвэр гаргах эрэл хайгуулын үе дэх бүтээлч байдал зэрэг  ирээдүйд хэрэг болох зүйлс хүүхдийг задалж хөгжүүлж өгдөг. Сайн санаануудыг хэрэгжүүлэх сэдэл, эрмэлзэлийг тэсвэр хатуужил, итгэлтэй хослуулж болно. Тэд өөртөө нөлөөлж болохыг өөрөө мэдэрсэн тохиолдолд хожим мэдлэг эзэмших, хэрэглэх нь тэдэнд асуудалгүй.

Хүмүүжил сургалтын асуудлыг хөндөхөөр өнөөгийн эцэг эхчүүд эргэлздэг. Залуу эцэг эхэд Та юу зөвлөмөөр байна?

Эцэг эхчүүдэд дарамт их байна. Анхных нь гараа сайнгүй бол барианы цаана үлддэгийг олон эцэг эх өөрсдийнхөө туршлагаас мэддэг. Тийм болохоор тэд өөрсдийнхөө ойлголтоор үр хүүхдээ аль болох багаас нь зориуд хөгжүүлэхийг оролддог. Ингэснээр хүүхэд нь чадварлаг, хүчтэй хувь хүн болно гэж үздэг. Хүмүүжил сургалт гэдэг бол хүүхдэд тодорхой үүрэг даалгавар санал болгох, түүгээр нь хүүхэд өсөж дэвших, түүндээ тэд сэтгэл догдлон эрч хүчтэй байх. Хоцрогдсон тохиолдолд үг дуугүйгээр өөрийг нь  хайрладаг, хүнд нөхцөл байдалд зоригжуулдаг эцэг эх хүүхдэд хэрэгтэй. Заримдаа хүүхэд үед тохиолдож байсан өөрийнхөө хүндэвтэр үеэ эцэг эхчүүд эргэн санах тустай. Ингэхэд хоёр настайд нь англи хэл сургах, дөрвөн настайд нь цэцэрлэгт байгалийн шинжлэх ухааны туршилт хийлгэх, таван настайд нь сургуульд оруулах гэхгүй байх.  Харин эрч хүчтэй байлгах үйл явдал-тохиолдлууд хүүхдэд түүнээс ихээхэн ач тустай. Бид тэднийг үүргэвч үүрүүлсэн амьдралд тавихдаа тэдэнд ер нь юу хэрэгтэй билээ гэдгийг сайн анхаарахгүй байна.  

Проф.др. Гералд Хүетер (Prof.Dr.Gerald Hьther)

Гөттинг (ХБНГУ)-ийн Их сургуулийн Сэтгэцийн клиникийн Урьдчилан сэргийлэх төвийн захирал,  Маннхайм/Хайделбергийн Их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн Институтын захирал


Эх сурвалж: http://kinder-lobby.at/hirnforschung-wie-lernen-kinder-2/
 

www.davalgaa.mn

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (34) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдүүдийн үзэн яддаг үгс

2012-09-14 14:09:12
Хүүхдүүдийн үзэн яддаг үгс
 
Ямар ч утга авцалдаагүй, хүүхдийн сэтгэлийг эвдэхийн л нэмэр болдог, гэхдээ байнга л хэлэгдэж байдаг, тэгсэн мөртлөө “хүүхдийн хүмүүжилд хэрэгтэй” гэж бид өөрсдөө итгэж байдаг зарим үг хэллэгнээс эцэг эхчүүд бид татгалзмаар байгаа юм. Хүн өөрийгөө байнга хянаад үгээ цэнээд байна ч гэж юу байхав, гэхдээ л дотроо бодолтой байж хүүхдэдээ хэлсэн ярьснаа хааяа эргэцүүлэн өөртөө дүгнэлт хийж байх нь зүйтэй юм болов уу.
 
Мэдээж хэрэг хойно бичигдэх үгнүүд бол нэг л хүний бодол, та бүхэн энд өөрсдийн саналыг нэмэрлэнэ бизээ. Бид хэзээ ч зориуд санаатайгаар хүүхдэдээ ингэж хэлдэггүй ч ядарч самгардсан, анхаарал сарнисан, зав зай муутай үед аяндаа л амнаас уначихдаг үгнүүд л дээ. Хорвоог ухаарч ойлгох гэж ядаж яваа тэдний хувьд бол дээд шүтээн нь болсон бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч хайрт эцэг эхийнхээ амнаас ийм үг сонсох нь зөөлнөөр хэлэхэд үнэндээ тийм ч сайхан зүйл биш. Хааяа нэг хүүхэд тань зөрүүдлээд эсвэл гомдчихсон царайтай байвал “би чинь юу гээд хэлчихсэн билээ” гэж эргэцүүлэн бодож байх нь зөв байх шүү. “Алдаагаа засах нь” чухал гэхдээ энэ нь тухайн тохиолдол, хүүхэд та хоёрын харьцаанаас болоод өөр өөр арга барил шаардах нь ойлгомжтой. Заавал алдаагаа засах гээд яахав дээ ер нь алдаа гаргахгүйн төлөө л явах нь дээр, үүний тулд онцгой их ухаан шаардагдахгүй, ердөө л тэвчээр, уужуу тайвуу ухаан, хүүхдийг хайрлах сэтгэл л байх хэрэгтэй. Ингээд хүүхдүүдийг залхааж үзэн ядахад хүргэдэг үг хэллэгнүүдийг тоймлож бичье.
 

1.    Харж байж болъё...
Кино үзэхээр явуулах гэж байгаа ч юм шиг, очих гэсэн газар луу явуулах ч юм шиг, унтахын өмнө ном уншиж өгөх гээд ч байгаа юм шиг л сонсогдоно. Уг нь бол “үгүй” л гэсэн үг, даанч хоосон найдвар төрүүлсээр итгэл алдуулдаг үг дээ.
2.    Одоохон!
Хуурч л байгаа хэрэг. Бодит байдал дээр бол “одоохон” нь цагийн дараа, сарын дараа магадгүй бүр хэзээ ч үгүй байж болно.
3.    Үгүй л бол үгүй
Гарах гарцгүй, утгагүй зүйл. Чухам яагаад “үгүй” гэдгийг тайлбарлахыг орлож, яриаг цааш үргэлжлүүлэх аргагүй болгодог.
4.    “Хэрэгтэй” гэж үг мэднэ биз?
Эцэг эхчүүдийн цэцэрхэл. Баахан л хоосон утга авцалдаа багатай зүйл чалчина. Юу ч болж байсан сохроор дага л гэсэн үг.
5.    Чи өөрөө юу гэж бодож байна даа?
Дээрхитэй л адил цэцэрхэл. Хүүхэд “зөв” хариулт өгч эсвэл түүний сургаалийг хүлээн авна гэж үздэг. Бодоод сүйд болоод байх юм байхгүй.
6.    Чи ямар ичдэггүй юм! ( ...чи чинь том нь, охин хүүхэд байж, эрэгтэй хүүхэд байж г.м үргэлжлэнэ)
Ичих сэтгэл нь хүйс болон наснаас хамаарах ёстой юм шиг.
7.    Дураараа л бол
Эрх чөлөөг амалсан хорлонтой амлалт. Үнэндээ бол ирээдүйн бие даах чадварт маш сөрөг нөлөөтэй. Цаанаа бол “Чи ч буруу л хийж таараа даа” гэсэн санаа. Иймээс хэлэлцэхээс татгалзаж буй хэлбэр нь.
8.    Чи өөрийгөө битгий ухаантай гэж бодоод бай!
Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулаад зогсохгүй харилцан бие биенээ үгүйсгэхэд хүргэдэг. Мөн “Чи чинь том болсон ухаантай залуу ш дээ...” гэх нь ч бий.
9.    Битгий дэмийрээд бай!
Чамд итгэхгүй бас тэгээд өдөр тутмын аахар шаахар зүйлээс илүү гарахгүй байхыг анхааруулаад байдаг! Морь болгочих юм байна л даа.  
10.    Том болоод ойлгоно
Тайлбар хэлэхээс татгалзахаас гадна ерөөсөө хүүхдээ ойлгоё гэж хичээхгүй байгаагийн илрэл. Чамд хамаагүй л гэж байгаа хэрэг, өөр хүүхдүүдээс л асуухаас биш яахав.  
Д.Цагаан

 

 

 

 

 

2010 оны 12-р сарын 29, администратор.

www.davlagaa.mn

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (44) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдэд холбогдох монгол ёс заншил, зурхайн зан үйл

2012-08-10 12:18:22

Хүүхдэд холбогдох монгол ёс заншил, зурхайн зан үйл

 
ЭХИЙН АЛТАН ХЭВЛИЙД ХҮҮХЭД БОЙЖИХ ЯВЦ

Ээжийнхээ алтан хэвлийг мялааж олдсон хүүхэд эргэх долоон гарагийн шууд нөлөөнд бойждогийг эрдэмтэн судлаачид олон жилийн нөр хичээнгүй судалгаагаараа олж тогтоожээ.Yүнд:-Эхний сард: Санчир гарагийн нөлөөнд хүүхэд хүн дүрсээ олно.-Хоёр дахь сард: Бархасбадь гарагийн нөлөөнд хүч энерги олно.-Гурав дахь сард: Ангараг гарагийн нөлөөнд бие эрхтэний хөгжил тогтож тархи өснө.-Дөрөв дэх сард: Адъяа гарагийн нөлөөнд зүрхний ажиллагаа буй болж ажиллаж эхэлнэ.-Тав дахь сард: Сугар гарагийн нөлөөнд бүх эрхтэн дүрс хэлбэрээ олно.-Зургаа дахь сард: Буд гарагийн нөлөөнд нүд хөмсөг буй болно.-Долоо дахь сард: Сумъяа гарагийн нөлөөнд бүх эрхтэн гүйцэд хөгжинө.-Найм, ес дэх сард: Дахин санчир гарагийн нөлөөнд гадаад орчинтой харьцах бүх бэлтгэл нь хангагдана. -Хүүхэд эхийн хэвлийд есөн сар, ес хоног, есөн цаг бойжиж дуусаад эх дэлхийн хөрсөнд хүн болж мэндэлнэ.

 ХҮҮХДИЙН УГААЛГЫН ЁСОН

 Шинэ төрсөн хүүхдийг угаах, хүүхдэд нэр өгөх ёс хамгийн хүндтэй зан үйлийннэг бөгөөд Монгол түмэн эрт цагаас эрхэм дээд ёс заншил болгон тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.Хүүхэд төрсөн нь тухайн айлд тохиолдсон сайхан учрал, онцгой үйл явдал юм. Үүнийг хүүхдийн угаалгаас мэдэж болно.Хүүхдийн угаалга нь шинэ хүнийг гэр бүлээрээ, олноороо хүлээн авч, дуудагдах нэрийг өгөх ёслол юм.Хүүхэд төрснөөс хойш голдуу 3 хоноод, хэрэв бие султай, ороолгон хүүхэд байвал 7 хоноод хүүхдийн угаалгыг хийдэг заншилтай. Тохиолдох аль сайн өдрийг товлон уг ёслолыг үйлддэг уламжлалтай.Хүүхдийн угаалгын ёслолд зориулж идээ будаа, зоог шүүс, айраг, сархад бэлтгэнэ. Зарим нутагт зоог шүүсэнд эхийг төрөхөд гаргаж шөл өгсөн хонины гэдэс дотор, цус, үнхэлцэг, элэг бөөр оролцуулдаг ёс бий.“Угаалга” нь гол төлөв өрх гэр, хот айлын хүрээнд болж өнгөрдөг учир тусгайлан зар тарааж зочид урьдаггүй. Харин хүүхдийн угаалганд эх барьж авсан хүн буюу “авсан ээж”-ийг хүндэтгэн урьж хамгийн хүндтэй зочин болгож гэрийн хойморт суулгаж, төрсөн эхэд зориулан гаргасан хонины ууцыг өмнө нь тавьж хүндэтгэдэг. Хүүхдийн “авсан ээж” нь угаалганд ирэхдээ гурван бүсний хамт нэхий өлгийг хүүхдэд бэлэглэдэг. Тэгээд хүүхэд угаах зан үйлийг удирдан гардан гүйцэтгэдэг.Угаалгын ёслолыг үдээс өмнө эхлэнэ. Хүүхдийг эрүүл чийрэг өсгөхийн тулд айраг, цагааны шүүсээр угааж, арц буцалган булхуулж ариулдаг байжээ.Хүүг 3 рашаан гэгдэх эхний хар усаар эхэлж угаана. Дараа нь цагаан рашаан буюу хярмаар, дараа нь ууц тавихад зориулж гаргасан хонины хүзүүний шөлөөр угаана. Уг угаалгыг авсан ээж нь үйлдэнэ.Дараа нь нэхий өлгийндөө хүүгээ өлгийдөөд төрсөн өдрийнх нь гаригийг оролцуулан хүүхдэд нэр хайрлаад эх, хүү 2-ыг ариусгана.Гэрийн хаяанд /хананд/ төрсөн эх энэ үеэс хойш дээшээ байрлаж байна гэсэн үг юм.Угаалгын махан зоогонд ууцнаас гадна хонины баруун гуяны шаант чөмгийг “хүүхдийн хувь” гэж тавиад сүүлд нь эх нь идэж, шагайгий нь салгалгүй, чөмгийг нь ташилгүй бүтнээр нь хоймор авдартаа хадгалдаг.Угаалгын зоогонд “хурим” гэж нэрлэгдэх зоог ордог. Өрөмтэй будаа, тос, аарц хольж тавих ба идээ будаа, чихэр жимс, ундаа айргаа тавьж “хүүхдийн угаалгын ёслолын найр” хийнэ. Найранд угаалгын ёслолыг нар шингэх (тонгойх)-ээс өмнө өндөрлөдөг ёстой. Хүмүүсийг ихэд ууж согтуурхыг хатуу цээрлэнэ.

 НЭР ХАЙРЛАХ ЗАН ҮЙЛ

Нэр бүтэн бол заяа бүтэн Монгол Ардын Зүйр сэцэн үг

 Монголчуудын дунд шинэ гарсан хүүхдийн угаалга хийх, нэр өгөх зан үйл нь гэрийн төдийгүй төрийн ёсыг хамтад нь агуулсан эрхэм дээд хүндэтгэл юм.Хүүхдийнхээ угаалга хийх өдрийн өглөө нь эрт босож гэр орноо янзлаад, тавгийн идээгээ засаж цай, цагаалгаа бэлэн болгочхоод бага үд болмогц айл саахалтынхнаа урьж оруулаад өөрсдийнхөө өвөө, эмээ, ах дүүгээ зална. Ийнхүү суудлаа эзэлсний дараа шинэ хүндээ хэн гэж нэр өгөх талаар ярилцаж, хүмүүсийн хэлсэн олон нэрнүүдээс хамгийн сайхан сонсголонтой, зөн билэгтэй, тэр хүүхдийн жил, сар, өдрийн байдалд тохирсон нэрнүүдийг олон хэсэг жижиг цааснаа нэг нэгээр нь бичиж хуйлаад /сугалаа мэт болгож/ урьдаас бэлтгэсэн дотроо будаатай вааран дотор тараан хийж, дээрээс нь будаагаар бүрхүүлэн далд оруулаад ваар савны  амыг нь хадгаар бүтээн бурхан шүтээнийхээ өмнө аваачиж тавина.Ингэсний дараа өвөг эцэг, эмэг эх, авсан эх гурав хамжин хүүхдээ, унасан газрын урсгал усаар “бүлээн цай, шөл хийж” угаана. Хүүхдийг угааж өлгийдсний дараа хамгийн ахмад хүн ваарыг өвөр дээрээ аваад хоёр гараараа нар зөв эргүүлэн зөөлөн зайлахад хуйлж хийсэн нэрнүүдээс аль түрүүлж гарч ирснийг нь эцэг, эх хоёрын аль нэгээр авахуулж задалж үзэхэд тэнд бичигдсэн нэрийг хүүхдэд өгнө.Хэрвээ хүүхэд эрэгтэй бол баруун чихэнд нь, эмэгтэй бол зүүн чихэнд нь тэр нэрийг 3 удаа аяархан хэлээд өлгийтэй хүүхдээ хоёр гардан өргөж хүмүүст дуулдахаар нэрийг нь гурван удаа хэлээд орон дээр нь тавина.Цугларсан олон адууны хүн үү, аль эсвэл тогооны хүн үү? гэж асуугаад авчирсан бэлгээ өгнө.Ёслолын эцэст хүүхдэд хандан:Эх эцэгтээ энэрэлтэйЭлэг садандаа түшигтэйЭх орондоо гавьяатайЭрхэм сайн хүн болохынЭетэй сайхан ерөөлийгЭнд дэвшүүлж айлтгая гэж ерөөнө.Хүүхдийг угаах, нэр өгөх ёслолыг ийнхүү хамтатган хийдэг нь нарийн учир уялдаатай юм.Эрдэнэт хүний биеийг олоод эцэг, эхээс хайрласан нэр төрөө эрхэмлэн хамгаалж ирсэн түүхтэй ард түмэн билээ. “Дуудах нэрийг эцэг эхДуурсах нэрийг өөрөө олдог”“Нэр хугарахаарЯс хугарах” “Хүн нэрээ тогос өдөө”  гэх мэтээр эртнээс нэр төрөө эрхэмлэн дээдэлж иржээ. 

 ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ ЁСОН

 Энэ ёсыг өөр өөрөөр нэрлэдэг заншилтай. Хүүхдийн үс авах гэдэг нь түгээмэл нэр бололтой.Сэвлэг үргээх, даахь авах, өрөвлөг үргээх гэх зэргээр нэрлэдэг байна. Эдгээр нь Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлын нэгэн. Өрх гэрт тохиолдож буй чухал баяруудын нэг болсоор иржээ. Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг.Нялх  үсийг авах учирНялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ.Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн, зарим нь бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай. Зарим нь эвэр тавихыг дурын асуудал ч гэдэг аж.Эвэр тавих ёсонУнаган сэвлэг үргээхдээ эвэр тавьж ирсэн заншилтай. Газар газрын ёс заншил өөр өөр байдагтай нэг адил эвэр тавихад ч бас тус тусын утгатай.Хүүхдийн эврийг газар газарт өөр өөрөөр нэрлэдэг. Эвэр гэдэг нь хүүхдийн толгойн оройн хоёр талд хуруу дарам хэмжээний газар унаган үсийг гар хүргэлгүй орхисныг хэлдэг. Үүнийг монголын баруун аймгуудад эмэгтэй хүүхдийнхийг сонжуу, эрэгтэй хүүхдийн духан дээр гурван хуруу дарам үс үлдээснийг согсоо гэдэг. Одоо цагт энэ ёс бараг орхигджээ.Ингэж үс үлдээдгийн учрыг дараахь байдлаар тайлбарладаг. Юу вэ? гэвэл:

  • Хүүхдийн үс (даахь) авах үед байх ёстой юмуу ирэх ёстой хүн нь байгаагүй бол тэднийг хүлээж үс (эвэр) үлдээдэг.
  • Даахь (нялх үс)-ийг  нь авч байгаа болохоор хүүхдийг өхөөрдөж, билэгшээдэг .

Үс авах ёсонХүүхдийн үс авах ёс нь нутаг нутагт арай өөр өөр заншилтай. 

  • Хүүхдийг бага насанд нь багтаан үсэнд нь хүрдэг. Эрэгтэй хүүхдийг 3, 5 буюу сондгой насанд буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийг 2, 4 гэсэн тэгш насанд нь хөхөөн дуугарах цагаар үс (даахь)-ийг нь авдаг. Энэ нь хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр хийж буйг мэдрэх чадвартай болсон үе юм.
  • Энхрий (эхнэр) хүүхдийн даахийг 7 юмуу 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийн даахийг хэдэн насан дээр нь авна вэ? дараагийн хүүхдийнхээ даахийг тэр насан дээр нь авдаг ёсон одоо ч бий.
  • Хүүхдийн даахь үргээх сар, өдрийн сайныг сонгоно. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгий нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Харин зарим нутагт дөрөв дэх өдөр хүүхдийн даахийг авдаггүй байсан байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг.

Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өргөөд хүүгээ гоё хувцаслан, ширээний тэргүүнд суулган ёслолыг гүйцэтгэнэ.Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог.Хүүхдийг эцэг юмуу өвөө эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг үргээе” гэнэ. Хүү босно. Зарим нутагт өвөг эцэг юмуу эцэг нь зарим нутагт хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд гар хүрч, модон хутгаар үс хусч буй дүр үзүүлэн толгойн баруун талаас эхлэн гар хүрнэ. Дараа нь бариулд нь хадаг уясан хайчаар магнай талаас нь хэсэг үс хайчлаад хадганд бооно. (Үүнийг эмчилгээнд хэрэг болно гэдэг). Тэгээд аягатай сүүнээс хүүхдэд амсуулж “Урт наслан, удаан жарга”, “Урт настай, удаан жаргалтай, аавдаа ачтай, ээждээ тустай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай” гэж ерөөнө.Үүний дараа хүүхдийг эцэг, эх, ахмад хүмүүс, зочдын урдуур нар зөв тойруулж явуулахад хүн бүр үснээс нь авч (үргээж), хадаганд нэмэн боож хадгална. Хүүхдэд бэлэг өгнө. Хүүхдийн “толгойг мялааж” халзан цагаан хонь юмуу хурга амладаг байжээ. Орчин үед тоглоом, харандаа, бичгийн хэрэглэл, үсний тууз, тэмдэг, чихэр боов, мөнгө төгрөг өгч болдог. өгөх бэлэг өөр өөр байдаг.Хүүхдийн үс авах үеэр багахан хэмжээний найр хийдэг. Энэ найранд заавал байх ёстой идээний зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан, ирсэн хүүхэд бүгдэд аяга, аягаар өгч будаалдаг ёстой билээ.Ингээд зочинд идээ цагаа барьж дуу хуур болно. Найрын үеэр хүүхдүүд барилдуулж, даага уралдуулдаг байжээ. Мөн өрөвлөгийн ерөөл хэлдэг ёстой байсан байна.Монголчууд үс гэзгийг задгай тавьж ширэлдүүлэхийг нас богиносно, буян хишиг барагдана гэж цээрлэдэг байсан учраас даахиа авхуулсан хүүхдийн сэвлэгийг сүлжиж үзүүрт нь тэмээний ноосон утас, сур юмуу цацгаар боодог. Уй гашууд автсан хүн үсээ задгай тавьдаг гэж үздэг байжээ.Эртний монголчууд эврийг сүлжиж, сур, шүр, цацаг гэх мэтийг үзүүрт нь зүүж гоёдог байжээ.

Хүүхдийн үс (даахь) авах ерөөл

Эрхэм хайрт танайх болболТүмэн өлзий бүрдсэнТүгээмэл жилийн түвшин сайн өдөр өөЭрхэм хайртай хүүгийнхээАлтан хонгор даахийг үргээж байгаа учир болбоосИвээл жилтэй хүнийгЭрхлэн залж, эрхэм олон түмнээУрьдчилан хэлж, ган цагаан хайчГавшгай цагаан тонгоргийг бэлдээдАлтан хайчны амыг нээжМөнх насыг нь даатгажМөнгөн хайчны амыг нээжМөнх насыг нь даатганГан хушуутай алтан бариултай хайчааГар мутар бүхийдээ дамжуулан үргээжГарсан төрсөн насыг нь уртатгаж өргөөдБаруун талын шанаанаас нь эхлэж үргэхэдБадамлянхуан цэцэг дэлгэрч байгаа мэтЗүүн талын шанаанаас нь авч үргээхэдЗүйл бүрийн эрдэм цацарч байгаа мэтОрой дээрээс нь авч үргээхэдОй билэг нь хурцдажОюун ухаан нь нэмэгдэж байгаа мэтАр шилэн дээрээс нь авч үргээхэдАгуу хүчин төгөлдөр байгаа мэтээЭрхэм хайртай хонгор хүүгийнЭрдэм билгийг ярихадНомд мэргэн, нойронд сэргэгҮйлэнд уран, үгэнд цэцэнХуулинд шударгаДайнд баатар, далайд усчЭлгээрээ энх сайхан жарганТөрлөөрөө төв сайхан оршижҮрээ танихгүй өнөр баянҮрээгээ танихгүй хурдтай баянСуух заяа сурах эрдэм Баярлах наадам бахтай жаргалНас сүүдрээр уртНайр цэнгэлээр ихЭгүүрд номын ёсоорБаярын магнайгаарБаясан жаргахын Бэлэг ерөөлийг дэвшүүлэн өргөж айлтгая! 

ХҮҮХДИЙГ ХӨХНӨӨС ГАРГАХ СУДАР

Хүүхдэд эхийн хөхний сүү шиг амин дэм, дээдийн сайн тэжээл гэж байхгүй. Гэвч эхийн хөх өвчлөх, сүүгүй болох, хүүхдээ хүнд үрчлүүлэх гэх мэт олон шалтгаанаар хүүхдээ хөхнөөс гаргах тохиолдол бий. Гэхдээ өдөр судар үзэлгүйгээр дуртай өдрөө гаргадаггүй. Монгол зурхайн өдөр үзлэгийн сударт “Эх хүн хүүхдээ хөхнөөс гаргах өдөр” гэж тусгайлан заасан байдаг.Yүнд:1.    Хулгана өдөр 22 дахь одтой2.    Үхэр өдөр 19 дахь одтой 3.    Бар өдөр 24 дахь одтой  4.    Туулай өдөр 21 дахь одтой 5.    Луу өдөр 19 дахь одтой6.    Могой өдөр 16 дахь одтой 7.    Морь өдөр 13 дахь одтой 8.    Хонь өдөр 10 дахь одтой9.    Бич өдөр 7 дахь одтой 10.    Тахиа өдөр 4 дэх одтой 11.    Нохой өдөр 1 дэх одтой12.    Гахай өдөр 25 дахь одтой таарч тохиосон өдрүүд сайн гэж сонгодог.Нэг анхаарах зүйл гэвэл зуны тэргүүн могой сар, намрын тэргүүн бич сард хүүхдийг хөхнөөс гаргах цээртэй байдаг.

 “ЭНРХИЙ” ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ ЗАНШИЛ

 Хүүхэд нь тогтдоггүй айл үр хүүхэд олонтой тэд нь эсэн мэнд бойжиж байгаа эх хүний дотоод энгэр хормойноос авч хадгалах, ихрийн өрөөсөн хүнээр эх барьж авахуулах, хүүхдийн дээрээс тогоо хөмөрч гадуур нь зурах, харь угсаа гаралтай хүний дээл хувцсанд боож авах, гэрийн тавилгыг сольж тавих, чонын арьс тулманд боож авбал сайн гэдэг ажээ. Мөн тийм хүүхдийн хүйг цагаан зээр, буга, чоно, алаг даага гэх мэтийн амьтадын шөрмөсөөр боодог байжээ. Хүүхэд нь тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд Шаалуу, Бэлтрэг, Боохой, Мод чулуу, Эмээл, Янгиа, Оргодол, Хөх нохой, Цагаан нохой, Орос гэх зэрэг нэр өгдөг. Тогтдоггүй хүүхдийг өөр айлд өргүүлж, үрчлүүлдэг заншил зарим нутагт одоо хэр байна. Тэгэхдээ эхээс нь нуугдуулж буруу үүдээр гаргадаг. Тогтдоггүй хүүхдийг элдэв муу юмнаас сэргийлэхийн тулд онго зүүлт зүүх, нялх бага цагт нь айлд оруулахгүй байх, хүүхдийн угаалгын ёсыг цээрлэх, хүүхдийн хүзүүнд бяцхан гархи гинж зүүлгэх, буруу энгэртэй дээл өмсгөх, ан амьтны арьс үс, шүд, соёо, шагай, шувууны хумс, загасны хүзүү нурууны яс тэргүүтнийг зүүлгэхийг ихэд эрхэмлэдэг. Тогтдоггүй хүүхдийн үсийг багад нь авдаггүй байв. Тийм хүүхдийн дээлэнд есөн нүх зүүлгэж байсан нь “тогтоох” гэсэн бэлгэдэл юм. 

ДОЛООН ХҮҮХДИЙН НАЙР

 Үр хүүхэд гаргадаггүй эмэгтэй хүнтэй айл ийм ёслол үйлддэг байв. Найрт доод тал нь долоо юмуу түүнээс дээш тооны хүүхэд оролцдог. Насанд хүрэгсдийг оролцуулдаггүй журамтай. Тэгээд өрхийг бүтээн харанхуйд ууж идүүлэн, хөгжөөн шуугилдуулж дуу дуулуулан уг ёслолыг гүйцэтгэдэг. Өрх бүтээж харанхуй болгодог нь шөнийн тэнгэрийг дүрсэлж байгаа ажээ. Энэ ёслол долоон бурхан одыг үр хүүхэд заяаж авчирдаг гэсэн бэлгэдэл юм. 

 ҮР ХҮҮХЭД ГУЙХ

Эмэгтэйчүүд хүүхэд гаргахгүй байхад хүн чулуунд хадаг барьж мөргөн үр хүүхэд заяахыг гуйдаг байв. Түүнчлэн удган мод, уул овооноос үр хүүхэд гуйх мөргөх заншил ч байдаг. Монголын бөөгийн онгодын тэргүүн газар гэгдэх Даян дээрхийн агуйнаас үр хүүхэд гуйж , өргөл барьц өгч мөргөдөг байлаа. Халхын голын нутгийнхан Вангийн цагаан уулын “Хүүхдийн овоо” гэдэгт өргөл мөргөл үйлдэж үр хүүхэд гуйдаг байжээ. Зарим нь үр хүүхэд заяахыг бэлгэдэж тусгай овоо хүртэл босгодог байсан гэдэг. Олон хүүхэдтэй айлаас хүүхэд үрчилж, хүүхэд дагуулж ирэхийг зөгнөдөг байв. Айлын хүүхэд цуглуулж баясгалан, даалуу, хорол, шагай мэтээр тоглуулан будаалга цайллага хийдэг байжээ. 

 ХҮҮХЭД ҮРЧЛЭХ ЁС

Монголчууд гэр бүлийг бат тогтворотой байлгахыг эртнээс анхаарч иржээ. Түүний нэг хүчин зүйл бол хүүхэд үрчлэн авах явдал гэж үзэж байв. Сэтгэлтэй эр эм хоёр дундаасаа хүүхэд гарахгүй бол өөр айлаас хүүхэд үрчилж авдаг байлаа. Одоо ч тийм ёс үргэлжилж байна. Үүнийг хүүхэд өргөж авах ч гэдэг. Нэг талаас хүүхэд үрчилж авах эцэг эх, нөгөө талаас хүүхдээ үрчлүүлэх эцэг эх хагрилцан санаа нийлсэн байдаг. Хүүхэд үрчилж авах, үрчлүүлэх хүмүүс лам зурхайчаар өдөр цаг үзүүлж өдөр гаригийн бэлгэдлийг нарийн баримталдаг. Тэгээд үрчлэх эр эм хоёр үрчлүүлэх айлдаа “сүүн” бэлэгтэй очно. Сүүн бэлэгт заасан тодорхой хэмжээ байгаагүй. Өгөх хүмүүсийн сэтгэл , хэр чинээнээс болдог байв. Хүүхдийг авч байгаа айлд цөөн тооны мал ч тууж очдог. Говь нутагт сүүн бэлгийн дээд хэмжээ болгож нэг тэмээ өгдөг гэдэг. Харин хүүхдээ өгч байгаа айлын хүн бүрт дээлийн өнгө өгдөг заншил түгээмэл байв. Зарим нутагт хүүхэд үрчлэн авах хүмүүс хүүхдээ үрчлүүлж байгаа айлд ирж хоноод маргааш нь ургахын улаан нарнаар хонин цагт хүүхдээ авдаг байв.Үрчлэн авч байгаа эх хүүхдийн төрүүлсэн эхэд хадаг барьж “Хүүхдээ хайрла” хэмээн гуйна. Тэгэхэд хүүхдээ гардуулж өгнө. Өргөж авч байгаа эх авчирсан өлгийдөө өлгийдөн авч явдаг. 

ҮРЧИЛСЭН ХҮҮХДИЙГ ГЭРТ ОРУУЛАХ ЁСЛОЛ

Өргөж авсан хүүхдийг гэртээ оруулах ёслол нарийн бэлгэдлийн шинжтэй байдаг. Тэр хүүхдийг гэртээ оруулахын өмнө гэрээ зөв нар зөв нэг тойруулдаг. Гэртээ оруулаад эмэгтэй хүүхдийг бол тулга юмуу зуухаа нар зөв тойруулаад гэрийн зүүн урд аваачиж тогооны бариул бариулдаг. Энэ нь гэрийн эзэгтэй болох ирээдүйг бэлгэдсэн хэрэг билээ. Эрэгтэй хүүхдийг бол мөн гал голомтоо тойруулж, дараа нь ном бичиг, ногт, хазаар, уурга бариулдаг. Эрэгтэй эмэгтэй хүүхдийг алийг нь ч гэрийн бурхан шүтээнд мөргүүлж “адис авахуулдаг” ёс үйлддэг байжээ. 

ХҮҮХДИЙН “АМ ГЭМТЭХЭД” ХИЙХ ДОМ

Хүүхдийн ам гэмтэхэд голдуу хүйгээр нь домнодог. Мөн нагац нарын унаж явсан морины халуун амгайг тотгоор оруулж домнодог байв. Тэгж домнохдоо Эхэн дом, эхэн дом, эхэн дом хэзээ морины хазаараар домнуулж байлаа гэж хэдэнтээ шившин үгэлдэг заншилтай. Зарим нутагт төмөр улайтгаж баганаа цоргиод утаагаар хүүхдээ утаж домнодог ёс ч бий. Нохой засаад халуун төмсгөөр нь домнодог ёс байв. Бас бурхан багшийн зурмал зургийг аманд нь гурав хүргэж домнодог заншил ч байдаг. 

ХҮҮХЭД “ХӨЛСӨХӨД”-Д ХИЙХ ДОМ ШИВШЛЭГ, “ШИРГЭЛЭХ” АРГА

Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлж чарлавал “Хүүхэд хөлслөө” гэж эцэг нь нь дом шившлэг, ширгэлэх зан үйл хийж, зүгээр болгодог арга чарга бий. Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдийг ч энэ арга заслаар зүгээр болгодог билээ.“Хаврын гурван сарын бар, бич өдөр, зуны гурван сарын үхэр, хонь өдөр, намрын гурван сарын луу, нохой өдөр, өвлийн гурван сарын могой, гахай өдрийг “гүйдэлтэй өдөр” гэх учир энэ өдрүүдэд төрсөн хүүхэд уйланхай, өвчин ороомтгой байдаг. Ийм хүүхэд болон хөлссөн хүүхдийг хөлсийг гаргахдаа: Сосорбарам бурханы зүрхэн тарни “Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даари базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум, пад пад” үүнийг аягатай усанд 3-7 удаа шившин уншиж үлээгээд нар зөв гурав, нар буруу гурав эргүүлэн хүүхэд хөлссөн зүг рүү цацна.“Ширгээх дом заслыг манай баруун аймгуудад голлон хэрэглэдэг. Асч байгаа гал, цог дээр давс цацахад “пис пис” гэсэн дуу гарах ба энэ үед нь хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нар зөв эргүүлэн “Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг, ширэг, ширэг” /гурван удаа/ гэж амандаа шившин уншина.Сосорбарам бурханы тарни, Ширгийн тарни аль алийг шившин уншихдаа хөлссөн хүүхдийн цээж рүү гурван удаа үлээж уншина.-Хүүхэд чинь шөнө уйлж цочиж сэрээд байвал ногоолин чулуу зүүж өгөөрэй. -Галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхдэдээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй.-Уулын болор хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалдаг.-Шүр, маргад хоёр хүүхдэд ээлтэй чулуу гэдэг. Хүүхдийн хүзүүнд зүүж байвал арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг аж.Мөн хүүхэд халуурч бүлээрэн ханиад томуу тусах үед “Долоон бурханд ус адислуулж өгөх гэж” үдэш орой гэр дээр тавьж дараа нь хүүхдэд уулгадаг. Халхчуудын дотор хүүхэд ханиад хүрэхэд хамрыг хөөдөх, хар цагаан рашаанаар хүүхдийг угааж буруу үүдээр гадагш цацдаг байв. Хүүхэд “хөлсөж” бие нь эвгүйрхэж уйлахад үдэш орой тугалга, лаа хайлуулж хүүхдийн дэргэд савтай хүйтэн усанд хийж ямар нэгэн гарсан дүрсийг хүүхдийн өлгий тоглоом зэрэгт зүүдэг ёс одоо ч өргөн дэлгэр хэрэглэдэг. 

ХҮҮХДЭД ЦЭЭРЛЭХ ЗУРГААН ЗҮЙЛ

1.    Гашуунаар бүү тэтгэ2.    Амттанаар бүү цатга 3.    Өнгөнд бүү шунуул4.    Тансагт бүү умбуул5.    Улайг бүү үзүүл6.    Нойронд бүү автуул гэсэн захиасыг сэтгэлд сийлж ухаанд урлаж орхисон байна. Монгол айлд монгол хүн ийм л жаяг ёсыг сахин амьдарч, хийж бүтээж, төгс нөгчиж зуун зууныг туулжээ. 

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (78) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхэд насны хамгийн эгзэгтэй үе

2012-08-03 13:45:01

Хүүхэд насны хамгийн эгзэгтэй үе

Хүүхдийн өсөн торниж төлөвших амьдралын явцад зайлшгүй онцгой чухал үеүд тохиолддог. Хүн төлөвших эдгээр шийдвэрлэх үе нь хүүхэд насны тодорхойгүй үе шатанд тааралддаг болохоор эгзэгтэй нас буюу өөрчлөгдөх үе гэж нэрлэдэг.

 Хүүхдийн 2-4,7-9,13-16 насны хооронд бага насны хамгийн чухал эгзэгтэй үе. Эдгээр үед хүүхдийн бие организмд ихээхэн өөрчлөлт явагдана. Тэдгээр дотроос хамгийн тод илрэх нь хүүхэд тун хурдан өсөж өндөр болдог явдал юм. Ингэж өндөр болохын хэрээр зүрх судас, амьсгал, мэдрэлийн болон бусад эрхтнээ илүү ажиллахыг шаарддаг байна. 

 Ийнхүү физиологийн янз бүрийн үүргийн хооронд түр зуурын авцалдаагүй байдал үүснэ. Үүнээс болж ер бусын дотоод сэрэл гарч ирэх, ядаргаа ихсэх, уцаарлах, сэтгэл санаа нь гэнэт огцом өөрчлөгдөх үзэгдэлд хүргэнэ. Хүүхэд мөн энэ үедээ амархан өвчилдөг төдийгүй их гоморхог эмзэг болдог онцлогтой ажээ.

 Онцгой үед яавал дээр вэ?Эгзэгтэй нас бүрд хүүхэд бүр өөр өөр байдаг. Жишээ нь: 2-4 насны үед хүүхэд зөрүүд өөрийнхөөрөө зүтгэдэг болдог бол 7-9 насны үед өөрийгөө дутуу үнэлэх юм уу, голдог. Нэг үгээр өөрийгөө ямар хүн бэ гэж цэгнэж эхэлдэг.

 Харин өсвөр насны үед зан чанарын шинэ шинэ бэрхшээл гарч ирнэ. Ааш зан нь догшин, ширүүн болж, юунаас ч айхгүй, аливаад хайхрахгүй, дуулгаваргүй болдог. Энэ үед бие организмд бэлгийн бойжилттой холбоотой өөрчлөлтүүд гардаг. Мэдээж хүүхдийн өсөлт хөгжилт тасралтгүй явагдахын зэрэгцээ жигд бус явагдана. 

 Ажиглагдашгүй өөрчлөлт хуримтлагдсаар байгаад шинэ чанарын эхлэл болдог байна. Гаднаас нь харахад хөгжилд гарсан өвөрмөц үсрэлт, эргэлт юм шиг санагдана. Хүүхдийн энэ үеүдэд бидний зөв буюу буруу хүмүүжүүлэх нөлөөлөл аль нь ч ялгаагүй цаашдын том үр дагавартай байж болно.

http://www.facebook.com/?sk=app_2305272732_2392950137#!/gantuya8112002  /Бизнесийн мэдээ/

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (59) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдүүд яагаад телевизийн зар сурталчилгааг үзэх дуртай байдаг вэ?

2012-08-02 15:25:42

Хүүхдүүд яагаад телевизийн зар

сурталчилгааг үзэх дуртай байдаг вэ?

 

 

Телевизийн зар сурталчилгаа хортой юу? Мэргэжилтэнгүүд бүх төрлийн телевизийн зар сурталчилгааг хэтэрхий хортой гэдгийг судалгаагаар нотолсон байдаг. Зурагтын өмнө сууж хоол идэх нь ходоодны үрэвсэлд хүргэдэг бол зурагтанд ойрхон суух нь харааг муутгадаг байна. Чөлөөт цагаа цэвэр агаарт тоглож өнгөрөөхийн оронд хоногийн ихэнх цагийг зурагт үзэж өнгөрүүлэх нь өсөж яваа хүүхдийн бие бялдарт муугаар нөлөөлөх нь гарцаагүй үнэн ажээ. Хүүхдүүд яагаад чөлөөт цагаа зурагтын зарыг илүүд үздэг вэ?

Яагаад гэвэл, тэр чанга дуутай

Сурталчилгаа нь ямарваа нэгэн нэвтрүүлгээс дуугаараа ялгаран цохидог. Ийм содон чимээ нь бага насны хүүхдүүдийн сонсголыг цочроон анхаарлыг нь татдаг.

Яагаад гэвэл, тэр энгийн бөгөөд богинохон

Хүн хэдхэн минутын мэдээлэлд анхаарлаа сайн хандуулаад, дараа нь амсхийх буюу анхаарал нь сарнидаг байна. Хүүхдийн анхаарал насанд хүрсэн хүнийхийг бодвол 3-5 минутаас илүүгүй байдаг.

Яагаад гэвэл, тэр үлгэртэй адилхан

Сурталчилгааны зохиол нь төгсөл байдаггүй ч, дүр нь хүүхдийн сэтгэлд хоногшиж чаддаг. Хүүхдийн хувьд барааны тухай, тод зураглалтай, хүүхэлдэйн кино мэт богинохон “үлгэр” шиг болохоор тэдэнд таалагддаг. 

Яагаад гэвэл гоё

2-3 настай хүүхдүүд ямар ч шинэ мэдээллийг яг л хөвөн усыг шингээхтэй адил хүлээж  авдаг. Сурталчилгаа нь хэдий тод зураглалтай, анхаарал татам байх тусмаа хүүхдэд сонирхолтой. Хүнсний тухай, гоё сав, өнгөлөг баглаа боодолтой сурталчилгаанаас хүүхэд нүдээ ч салгаж чаддаггүй байна.  Сурталчилгаа хийдэг газрууд өнгө будаг, зураг чимэглэлийн чанарт гар татдаггүй.

Яагаад гэвэл тогтмол гардаг

Давталт – энэ бол сургалтын эх булаг. Харин сурталчилгаа нь сонирхолтой нэвтрүүлгийн эгзэгтэй агшинг тааруулан тасалж үзүүлдэг хэлбэрээрээ онцлог. Ямар нэгэн богино хэмжээний шүлэг юм уу, түүхийг уншаад ч цээжилдэггүй бол харин  сурталчилгаанд явах түүхийн баатрыг эсвэл  шүлэг дууны үгсийг тэр дор нь цээжилдэг. 

Яагаад гэвэл амьдралд хэрэгтэй

Сурталчилгаанд аав, ээж, гэр бүл, нохой, байшин гэх мэт танил дүр, дүрсийг хэрэглэдгээрээ онцлог. Хүүхдүүд дасал болсон орчин, дэлхий ертөнцтэй танилцаж чаддаг. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд энэ нь амьдралын сургууль нь болдог аж.

Яагаад гэвэл тэр шүүмжилдэггүй

Насанд хүрэгчид хэрэггүй мэдээллийг шүүж чаддаг бол 4-6 насны хүүхдүүд үүнд бэлтгэгдээгүй байдаг. Болж байгаа үйл явдалд дүн шинжилгээ хийх үе нь зөвхөн шилжилтийн насанд нь бүрэлддэг байна. Ийм болохоор л сурталчилж байгаа бүтээгдэхүүн хамгийн сайн нь гэж итгээд эцэг эхээсээ  зөвхөн түүнийг л авч өгөхийг шаарддаг. 

Яагаад гэвэл түүнд томчууд дургүй, түүнээс айдаг

Хүүхдүүдийн хувьд сурталчилгаагаар гарсан тоглоомыг авч өгөх нь тэдэнд яаж хандаж, хайрлаж байгаагийн баталгаа гэж давхар ойлгодог аж. Харин өсвөр насны хүүхдүүд сурталчилсан барааг хэрэглэх нь үе тэнгийхэнтэйгээ зэрэгцэх нэгэн амжилтын хэмжүүр  гэж боддогоос  бодит болон оюун санааны дутагдлаас шаналдаг (жишээ нь, нүүрэн дээр гарсан батга) байна.    

Зар сурталчилгаа нь нэг талаас бодит байдал руу “ойртуулж” байгаа ч, нөгөө талаасаа ямарваа нэг зүйлийг хуулийн талаас нь зөрчиж байдаг. Жишээ нь: киноны эмгэнэлт хэсэгт нэвтрэн орсноор сурталчилгаа нь зөвхөн үйл явдлыг таслаад зогсохгүй сэтгэл хөдөлгөсөн орчныг эвддэг. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйд хортойгоор нөлөөлдөг. Тухайлбал хүүхэд өөрийн эрхгүй сурталчилгааны баатруудын үйл хөдлөл, үг яриаг дууриаж эхлэх гэх мэт.

Сурталчилгаанаас холдуулах хамгийн энгийн арга нь

Хүүхдэдээ зурагт бага үзүүлж, хамтдаа салхинд гарах, найз нөхөдтэй нь тоглуулах, ном уншуулж, зураг зуруулах, дүрслэн бодох чадварыг нь хөгжүүлэх дасгалуудыг түлхүү хийлгэх зэрэг болно.

www.emegteichuud.mn

 

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (38) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Судалгаанаас харахад

2010-11-19 22:53:45

Хүүхдийн хүмүүжилийн талаар

хийсэн сонирхолтой судалгаа

        Олон жилийн өмнөөс л хүний чадвар ямар зүйлээс гаралтай вэ гэж маргалдаж ирсэн.Ихэнх хэсэг нь ухаалаг ээж ааваас мэдээж ухаалаг хүүхэд төрдөг гэж үздэг ч энэ хэтэрхий өрөөсгөл ойлголт юм.Жишээ нь маш ухаалаг хүүхдүүдийн ээж аав нь тэнэг байх эрдэмтний хүүхэд сургуулий программыг дийлэхгүй байх жишээтэй.
         Мэдээж ихэнх ухаалаг хүүхдүүд соёлтой боловсон айлд өсч хүмүүжсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.Тэгэхээр энэ нь маргалдаж байдаг талуудыг улам өөрсдийнхөө зөвийг батлах гэж  маргалдахад хүргэдэг.Хүүхдийн ухаан,чадвар зэрэг мэдээж ихэнх нь ээж ааваасаа бага ч гэсэн өвлөж авсан байдаг. Гэр бүлийн харилцаа нь хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөө үзүүлдэг болох гарцаагүй батлагдаж байна.Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүүхдийг хичээл номд нь чавдуулан зааж сургах биш эцэг эхийн хоорондын харьцаа, хүүхдээ хүндлэж, хайрлаж, эелдэг зөөлөн харилцаатай байж гэр бүл гэдэг чинь хамгийн гол чухал зүйл юм шүү гэдгийг голлож тайлбарласан байх хэрэгтэй.Мэдээж дээрх хэлж байгаа зүйл маань эерэг болон сөрөг талтай л даа.

            Орос эрдэмтэд ийм судалгаа хийж л дээ.Хүүхдүүдийн хэрэгцээг шалгаж үзэхээр болж.Хүүхдүүд ээж нартаагаа судалгаанд оролцов.Хүүхдийн таниж мэдрэх мэдрэмж,хүслийг нь судлахаар болж. Ээж нарыг хүүхдүүдтэй нь сонирхолтой олон тоглоом, ном, зураг байрлуулсан өрөөнд оруулаад юманд хүрэлгүй жаахан хүлээж байгаараа тэгэхдээ юу ч хийж болно гэж.Сэтгэлзүй судлаач тэднийг өрөөнд байрлуулсан нэг талдаа толь нөгөө талаас нь ажиглаж болдог тийм тольны цаанаас ажиглаж байв.
              Хүүхдүүд болон ээж нар янз бүрийн л үйлдлүүд хийж байв.Тэр үйлдлүүдийг 4хэсэгт хувааж болохоор байв.

         1р хэсэг хүмүүжүүлэх хэсэг.Ээж нар “за ном уншья, тогльё....”зэрэг хүүхдүүдтэй маш ойр дотно байж бүх л зүйлд нь тусалж оролцож байсан бол.

     Зарим ээж нар эргэн тойрон харж байснаа эргэн тойронд нь зогсож ажиглаж байсан судалгааны хүмүүсийг дуудан энэ өрөөнд юу хийх ёстойг тайлбарлаж өгнө үү гэж байсан .Өөрөөр хэлбэл энэ хэсгийн ээж нар өөрийн хариуцлагаа өөр хүмүүст тохох сонирхолтой байв.

    3дахь хэсэг сонирхолтой ном болон тоглоом харангуутаа өөрөө тэрэндээ анхаарлаа хандуулж хүүхэд нь өөрөө өөрийгөө саатуулаад л байж байв.Өөрийгөө хөгжүүлэхэд илүү цаг зав зарцуулдаг хэсэг.

      4дэх хэсэг маш энгийн байдаг л хэсэг.Ээж нар зүгээр л суугаад хүүхдүүдээ болохоор битгий юманд хүр эвдлэнэ,урна гэж загнаад л уул нь бол судалгааны эхэнд 2 утгатай даалгавар өгсөн юу дуртайгаа хийж болно гэж.

       Мэдээж сүүлийн хэсэгт багтасан ээж нар хүүхдийн чадварыг хөгжүүлэхэд,хүмүүжилд ямар ч хувь нэмэргүй хүүхдүүд нь  ямар ч сэргэлэн цовоо биш юу ч сонирхдоггүй үлбэгэр,сул байдаг.
      Тэгэхээр ямар  стратегия хэрэглэвэл илүү үр дүнтэй байх вэ? Энэ нь маш олон хүмүүсийг гайшруулах байх л даа тэгэхдээ ихэнх тохиолдолд хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй ээж нарын хүүхдүүд илүү ухаалаг, илүү хөгжсөн байх юм.Яагаад гэвэл хүүхдүүд өөрсдийн ээж аав шигээ маш их зүйл мэдэж авах гэсэн сонирхолд хөтлөгдсөн гэр бүлд амьдардаг учраас.Энэ нь хүүхдийг хүмүүжүүлэх ямар нэгэн арга барилаас илүү дээр юм байна.

       2р хэсгийн судлаач нараас тусламж авахыг хүсч байсан ээж нарын бодлоор бол хүүхдийг тусгай бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүс хүмүүжүүлэх ёстой гэж үздэг.Ийм ээж нарын хүүхдүүд янз бүрийн хүүхдийг хөгжүүлэх дугуйлан, курс секцэнд явж байдаг.Мэдээж хүүхэд олон хүмүүстэй, бүлэг хүүхдүүдийн дунд байх сайн ч гэр бүлийн хүмүүжлийг хэн ч нөхөж чадахгүй.

 

Жижэгхэн хүн маань хувь хүн болж төлөвшихийн тулд мэдээж ээж аавтайгаа ярилцаж, мэдэрч, дуурайж байж жинхэнэ хувь хүн болж чадна.

        Олон удаа “Би чамайг нүд салгалгүй харж хандаж , бүх л зүйлийг чинь чиний төлөө хийж өөрийгөө хаяад бүхл амьдралаа чамд зориулсан” гэж ярьж байхыг сонсож л байсан байх.Ингэж өөрийгөө золиоснд хаях хэрэг байна уу.Ихэнх тохиолдолд хүүхдүүд тань таны энэ өөрийгөө золиосонд чинь баярлаа гэж хэлдэггүй.Товчхондоо таны энэ үргэлж өөрсдийг нь гэсэнд сэтгэл зүтгэлийг үнэлдэггүй ч бидний тусламжгүйгээр амьдралд хөл алхаж чаддаггүй ээ.

          Хүүхдэд маань тусламж анхаарал халамж маш их хэрэгтэй.Хамгийн чухал зүйл нь ээж аав нар минь сонирхолтой, найрсаг, эелдэг,тэвчээртэй товчоор хэлбэл маш сайн найз нь байх хэрэгтэй Энэ бүх зүйл маань бид өөрсдийнхөө хүүхдийн тусын тулд хийж байгаа хэрэгтэй,ашиг тустай зүйлүүд юм шүү дээ.

Та бүхний мэдлэгт нэмэр болох үүднээс орос сайтнаас орчуулж бичлээ мэдэж байхад илүүдэхгүй биз ээ.
 

 

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (37) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй