babycare

ЭЭЖ ААВ НАРАА ХАМТДАА ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЦГЭЕ

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргье

2016-03-07 13:42:22

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргье

Бүх ээж,эмээ,эгч,охид бүсгүйчүүддээ баярын мэнд хүргье.

Эрүүл энх байж,аз жаргалаар бялхаж,ажлын өндөр өндөр амжиллтай

байхыг ерөөе.

Эмэгтэй хүн чинь ер нь энэ дэлхий дээрх 2дахь НАР нь юм шүү.

Үргэлж гийж , эерэг дулаан энергиэ түүгээж байгаарай.

Админ

Ангилал : Ээж аав нарын булан | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Гэртээ маш амттай "Праг" торт хийх заавар

2016-02-25 13:20:24

Удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж буй тул

гэртээ амттай хялбар торт хийж идээрэй.

Прага торт хийх заавар

Орц :

1,5стакан гурил

2стакан элсэн чихэр

6хоолны халбага цөцгий

6х.х сгущенное молоко (орос лаазтай молоког хэлж байгаа юм)

1 цайны халбага сода

7 х.х какоа-порошок (нунтаг какао)

0,5литр сүү

2ш өндөг

Крем :

200гр масло(сайн чанрын орос масло байвал амт сайтай болно)

тал лааз молоко

хуурай ванилины сахар(илүү амттай болдог)

хуурай какао хийсэн ч болно.

Мөн плиткан дээр тогоотой ус тавиад бага зэрэг буцалгаж дээр нь жижиг тогоо тавьж шоколадаа хайлуулаад

тортон дээрээ тарааж өгч болно.

Орцоо хооронд нь сайн холиод хөргөгчинд жаахан байлгах.

Бэлтгэх арга:

1.Өндөг элсэн чихрээ хамт хийгээд маш сайтар хутгаад нэмээд цөцгий,сода, молоко зэргээ хамтад нь хутгана.Цахилгаан холигч ашиглан хутгавал сайн.Дараа нь гурилаа нэмж хутгана.

2.Зуухаа урьдчилж 10мин 150градуст халааж бэлдэх, мөн урьдчилж тосолсон кекснийхээ хэвэнд зуурмагаа хийж 30-40мин жигнэж болгоно.

3.Болсон кексээ амрааж, хөргөөд кремээрээ өөрийн хүссэнээр чимэглээрэй.

Админ

 

Ангилал : Эзэгтэй танд зориулав | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хэрхэн аз жаргалаар бялхсан хүүхэд хүмүүжүүлэх вэ

2016-02-25 13:00:18

Хэрхэн аз жаргалаар бялхсан хүүхэд хүмүүжүүлэх вэ

Олон талт авъяас,мэдлэг чадвартай хүн бол Японы Масару Ибука юм.тэрээр маш амжилттай бизнесмен бөгөөд  Sony компани-г  үндэслэгч юм.Тэрбээр хүүхдийн сэтгэлзүйн талаар маш гүн гүнзгий судалдаг бөгөөд хүүхдийг эртхэн хүмүүжүүлэх,зааж сургах тал дээр “3наснаас хойш бол хожимдлоо л гэсэн үг” гэсэн арга барилыг үндэслэгч юм.

Хүүхдийг хөгжүүлнэ гэдэг түүнийг онцгой,гойд авъяастан болгоно гэсэн үг биш.”Аль болох эртхэн хүүхдийг хөгжүүлэх,хүмүүжүүлэх арга нь – хүүхдийг аз жаргалтай болгоход оршино гэж үздэг.Хүүхдэд хөгжим сонсгох , гадаад хэл сургахад түүнийг мундаг алдартай хөгжимчин болгох, эсвэл маш мундаг олон гадаад хэл судлаач болгох нь чухал биш юм.Хамгийн гол нь хүүхдийн хязгааргүй,төгс боломжийг нь нээж өгч, энэ орчлонд сайн сайхан аз жаргалтай амьдрахад нь тус нэмэр болох нь чухал юм “гэж тэрбээр бичжээ.

Түүний хэвлүүлсэн “3наснаас хойш бол хожимдлоо л гэсэн үг” номноос зарим хүүхэд хүмүүжүүлэхэд нилээн дээх нь үед шинэ содон,гажиг гэмээр зүйл байсан бол одоо эцэг эхчүүдийн дунд хэвийн мөрдөж болохоор болсон гол зөвөлгөөнүүдийг хүргье.

1.Хүүхдийг аль болох багаас нь дэлхийн алдар нэр хүнд олсон зүйлтэй ойрхон байлгах : Сонгодог зохиол сонсох, уран зураг хамтдаа үзэж сонирхох, аль болон уран зохиол олон уншиж өгөх.

2. Хүүхдийг аль болох гар дээрээ байлгаж,тэвэрч байгаарай : бие биедээ хзрэлцэх мэдрэхүй нь оюуны хөгжилд маш сайнаар нөлөөлдөг.

3.Хэл амаа хазаж битгий ярьж байгаарай : Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд том хүнтэй ярьж байгаа юм шиг яриагаар ярьж заншаарай.

4.Хүүхэдтэйгээ өдөр бүр харицаж байгаарай : Ямар нэгэн энгийн хамтдаа байх,хийсэн зүйл бүхэн тань ямар өндөр үзүүлэлт хүрэхийг таашгүй.

5.Хүүхдийн дэргэд битгий муудалцаарай : Хүүхэд тань сэтгэлдээ муу муухай зүйлийг, айдас хүйдэсийг өөртөө маш ойр тусгаж авдаг.

6.Хүүхэдэдээ өөрсдийнхөө орон дээр унтахыг зөвшөөрч байгаарай : Хамтдаа унтах нь хүүхэд хөгжилд зөвөөр нөлөө үзүүлдэг.

7.Өөр хүүхэдтэй харицахыг нь зөвшөөрч байгаарай : Энэ хүүхдийн оюун санаанд сайнаар нөлөөлж, өрсөлдөх, би ямагт нэгдүгээрт гэсэн үзлийг суулгаж өгдөг.

8.Хүүхдийг өөрийнх нь үзэл санааг нь хэлүүлэхгүй, хэрэлдлээ гэж битгий хориглож байгаарай : хэрлдэх нь харилцааны нэг түвшинд дээшээ ахиулах түвшин юм.

9.Хүүхдийн байнга битгий хориглож, хязгаарлаж байгаарай : хүүхдийн гар, хөлөө хөдөлгөн хийж буй үйлдэл болгон түүний хөгжил,оюун ухаанд нь хөгжихөд маш дөхөм болдог.

10.Магтах, зэмлэх бүртээ хэмжээг нь таруулж байх :Ямар нэгэн сайн зүйл дээр нь ялангуяа хөвгүүдийг магтаж байгаарай,аль болох бага шийтгэж байгаарай.

11.Өөрийнхөө үзэл бодол “сайн” болон “муу” гэсэн бүхнийг хүүхэддээ битгий тулгаарай: Таны тусламжтайгаар хүүхэд тань эргэн тойрны сайн мууг мэдэж,сурдаг ч өөрөө бүх зүйлийн учир начирийг нь олох болно.

12.Ямар нэгэн зүйлийг дурлаж сонирхоход нь нэмэр тусламж болоорой : энэ бүхэнд хэрэгтэй гэсэн бүх олрчныг нь бүрдүүлж өгөөрэй.

13.Үзсэн хичээл номыг нь давтуулж байх : энэ нь хүүхдийн тархинд зөв схемийг суулгаж өгдөг.

14.Хүүхдэд ээжээс нь гадна аав нь хэрэгтэй : аав хүүхэд 2-н хоорондын харьцаанд ямар нэгэн саад тодгор,зай байх ёсгүй.

15.хүүхдийн зөгнөл,мөрөөдөлийг нь битгий тэнэг,мангар гээрэй : хүүхдийн мөрөөдөх, зөгнөх чадвар нь аливааг хийх чадвар суулгаж өгдөг.

16.Хүүхэдтэйгээ харицахдаа өөрийнхөө өмч шиг битгий харьцаж байгарай: Энэ нь өөрийн гэсэн хүчин чадал чадвартаа итгэх итгэлгүй болгодог.

17.Хүүхдийн хүрэх мэдрэхүйг маш сайн хөгжүүлэх : хатуу,зөөлөн,хүнд,хөнгөн,гялгар,дуу гаргадаг зэрэг зүйлсийг хүүхдэдээ өгч гараараа янз бүрийн зйүдд хүрч байхыг нь зөвшөөрч байгаарай.

18.хүүхдийн хүссэн болгоныг нь битгий авч өгч байгаарай: илүүдэл тоглоом нь хүүхдийн анхааралыг сулруулж ,сүүлдээ түүнд сургуульд суралцахад нь хүнд болно.

19.Ямар нэгэн салдаг,нийлдэг олон хэсэгтэй тоглоомоор хүүхэдээ тоглуулах : хүүхэд тань өөрөө эвлүүлж,өрөх,барих зэрэгтээ маш их баяр бясгалантай байх болно.Тоглоомын энэ эрин үед тус тусад нь салгаж нийлүүлж тоглон ь маш ховорджээ.

20.хүүхдийн бага тархийг хөгжүүлэх: баримлын шавар, янз бүрийн дүрс хайчлах, олон янзын дүрсийг нийлүүлж тоглох зэрэг нь маш тустай.Урьд цагь хэлдэг байснаар “ хүүхдийн хөгжил,ухаан гарын үзүүрт байгаа”

21.Хүүхэдтэйгээ гадуур явган алхах: явган алхах нь маш сайн нөлөө үзүүлдэг,алхахад хүний биений 400 болон 639 булчин оролцоотой байдаг.

22.Хүүхэд тань ямар нэгэн зүйлийг тогтож хийж эхэлвэл, битгий маш өндөр үр дүн гарна гэж хүлээгээрэй: Түүнд гол нь хийж буй үйл явц чухал,үр дүн чухал бус.Өөрийнхөө хүссэнээр л хийнэ гэсэн зүйлээ хийж л байг.

23.Хүүхдийн хүсэл сонирхолыг битгий боож хаагаарай: түүний хүсээгүй байхад ямар нэгэн зүйл хийлгэх нь та түүний өөртөө итгэх итгэл хөсөрдүүлж байна гэсэн үг.

24.Хүүхэд тань ямар нэгэн стандарт бус зүйл бодож байвал үгүйсгэхгүй байх: стандарт,хэвшмэл зүйл нь хавчигдмал хүн болгож өсгөдөг.

25.хүүхдийг хүмүүжүүлэхээс өмнө эцэг эхийш нь хамгийн түрүүнд хүмүүжүүлэх хэрэгтэй: өөрөөр хэлвэл өөрөө өөрсдийгөө хүмүүжүүлэхээс эхэл.

Хамгийн сүүлд нь хэлэхэд Масару Ибука хэлсэн хамгийн оновчтой үг : “ Хүүхдийн хамгийн сайн хүмүүжил бол ээжийн хайр юм.Эцэг эхийн хамгийн гол хийх зйүл бол – үр хүүхдээ – хүмүүжүүлэх явдал.Хэрэв та үүнтэй санал нийлэхгүй байгаа бол яах гэж хүүхэд төрүүлсэн юм бэ?”

Эх сурвалж : www.adme.ru

Ангилал : Хүүхдийн хүмүүжил | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Эцэг эхчүүдэдийн мэдэхэд илүүдэхгүй санамжууд

2016-01-26 13:34:23

 

Эцэг эхчүүдэдийн мэдэхэд илүүдэхгүй санамжууд

1.Миний гар жижигхэн шүү дээ – намайг ороо хураах,зураг зурахад, бөмбөг цохиход нь битгий гайхамшигийг хүүхдээсээ хүлээгээрэй.

Миний хөл жижиг шүү дээ – жаахан удаан алхаж байгаарай, таныг гүйцдэггүй шүү.

2. Таны харсан эргэн тойрныг би нүдээрээ харж үзээгүй шүү дээ – надад аюулгүй байдалыг хангаад, эргэн тойронтойгоо танилцахад минь битгий зэмлээрэй.

3. гэрийн ажил хэзээ ч дуусахгүй – би чинь жижигхэн байх хугацаа маань маш богино шүү дээ, надад дэлхйи ертөнцийн гайхамшгийг маш гайхалтайгаар ярьж өгөөрэй.

4. Миний сэтгэл зүй маш эмзэг шүү – миний хүсч буй зүйлд анхааралаа хандуулж байгаараа(таныг ч гэсэн сонирхосон болгоныг чинь болохгүй гэхэд онцгүй л байсан байх), битгий өдөржингөө намагй загнаж үглэж байгаарай.Тантай яаж харьцахыг хүсэж байна яг л тэрэн шиг надтай харьцаж байгаарай.

5.Намайг өсч том болоход таны тусалцаа маш их хэрэгтэй шүү.Та миний хийсэн үйлдлийг шүүмжилж болно харин намайг битгий шүүмжлээрэй.

6.Та өөртөө таарсан шийдвэр гаргахад минь битгий саад болоорой.Би алдаан дээрээ суралцдаг болохоороо алдаа гаргахад минь бүү зэмлээрэй.

7.Миний хийсэн юм болгоны араас битгий дахин засаж залруулж давтаж хийж байгаач ээ.Энэ нь таны надаас хүлээсэн хүлээлт биш гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.Ингэх нт хэцүү ч намайг битгий ах,эгч нартай минь харьцуулж байгаарай.

 

www.facebook.com/Раннее развитие детей

 

 

Ангилал : Ээж аав нарын булан | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Шинэ оны мэнд дэвшүүлье

2016-01-26 13:31:45

Сайн байна уу

Блог-р маань зочилдог Хүндэт эцэг,эх,эмээ өвөө нар минь ээ.

Өнгөрсөн ч гэсэн шинэ оны мэнд хүргье

Бүгдээрээ эрүүл энх,аз жаргалаар дүүрэн, ажил,сурлагын өндөр амжилттай,

олз омог ихтэй байхыг ерөөе.

Блогийн маань ерөнхий сайт маань ачаалалтай гээд ер ажиллахгүй байж байгаад саяхан л ажиллаж эхэлж

блогтоо орж байна.

Энэ ондоо улам улам их шинэ мэдээ,мэдээлэл оруулж байх болно оо.

Админ : Б.Хулан

 

Ангилал : Ээж аав нарын булан | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (0) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Органик капкейк хийх жор

2015-12-15 16:05:20

Миний гэртээ хийж идэх дуртай ОРГАНИК кекс

Орц:

2ш лууван/жижг үрэгчээр үрсэн байх/

2ш өндөг

100гр оливын тос/ургамлын тос

1уут хөөлгөгч/baking powder

100гр бор элсэн чихэр

100гр дээд гурил

100гр овьёс / тээрэмдэж гурил шиг болгох,кофе бутлагч,миксер зэрэг ашиглан/

Хийх арга :

1.Өндөг элсэн чихрээ миксэрт хийн маш сайн хутгаад дээрээс нь тос,гурил,овьёсны гурил зэргээ нэмж

нилээн хутгаад хөөлгөгчөө хийн хутгана

2.Урьдчилж 175градуст 10 халааж бэлдсэн байх.Тортны бөөрөнхий хэвэндээ зуурсан бэлдэцээ хийнэ

эсвэл капкейк хийдэг хэвэндээ цаасан хэвээ дэвсэж байгаа нэг том хоолны халбагаар хэмжиж хийгээд зуухандаа 30мин болгоно.

Маш амттай лууван иддэггүй хүү маань хүртэл амтархан иддэг.

Амжилт хүсье.

Админ

 

 

Ангилал : Эзэгтэй танд зориулав | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (3) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдийн байнга хэлдэг “Би чадахгүйг” алга болгох арга

2015-12-15 15:55:34

Хүүхдийн байнга хэлдэг “Би чадахгүйг” алга болгох арга

Эхлэн сурж буй чадвар бүхэн хүүхдэд эхэндээ ээж,ааваас байнга тусламж авахгүй байх нь бие даасан шинжтэй болдог.Эхэн үедээ бие даасан байдалд баяр хөөртэй, дуртай байх боловч сүүлдээ өдөр тутмыэ байдаг л нэг чадах зүйл болж хувирдаг.Ихэнх хүүхэд буцаад нялх үедее очихыг хүсч “ би чадахгүй байна”тусламж хэрэгтэй байна гэж гонгинодог.Энэ үед нь аав, ээж 2нь хажууд нь байна, байнга хүүхдээ хайрлаж, халамжилж байх болно гэдгийг байнга сануулж байх явдал юм.

1.       “Энийг яаж хийх вэ?” гэсэн асуултанд байнга гарцийг хайж хамтдаа хайх.Ном эсвэл интернет-с олж мэдэх.

2.      “ Би энэ зүйлийг яаж хийж сурснаа хэлэх үү?” Хүүхэд маань бүхнийг чадагч тмочуудыг хажууд өөрийгөө “ юу ч чадахгүй” гэж байнга голдог тул бүгдийг чаддаг,мэддэг байгаагүй гэдгээ байнга ярьж ойлгуулах.

3.      “Чиний хийж чадах аргаар ингээд нэг оролдоод үзье”.Жишээ нь дорго зурж чадахгүй байна гэвэл хайрцаг дотор зурж үзье.Энэ нь зурах дадалыг сайжруулж хэзээ нэгэн цагт дорго-г хайрцхгны хажууд зогсож байгаагаар зурж чадах болно.

4.      “Хамтдаа хийгэд үзье” ихэнх үед хүүхдийн “чадахгйү”гэсэн үгний ард ганцаараа хэцүү,уйтгартай сонирхолгүй зүйл хийж суух дургүйд байгаа юм.

5.      “Чамд нэг заль зааж өгье” мэдээж хүүхэд тань зарим зүйлийг хурдан сурахыг хүсэх бөгөөд удаан нэг зүйлийг давтан хийх хүсэлгүй.Заримдаа яиар нэгэн хурдан суралцах арга, заль зааж өгч байгаарай.

6.      “Хэтэрхий том,хэцүү даалгавар” байна гэвэл аль болох жижг хэсгүүдэд хувааж,хялбар,хурдан хий чадахаасаа эхэлж хийж хүнд руу орох хэрэгтэй.чи чадна аа, чамд аль хэсэг дээр нь тусламж хэрэгтэй байна вэ гэж асуух хэрэгтэй.

7.      “Санаа бүү зовоорой чи бүхнийг чадна” гэж хэлэх (хийж чаддаг зүйлийг нь нэрлээрэй).Сайн тунгаан бодож үзвэл хүүхэд танв сүүлийн 5-10жилд ямар ямар чадвар суусныг нь сайн санаарай.

8.      “Чи юу гэж бодож байна энэ зүйлийг хэзээ нэгэн цагт хийж сурах болов уу ? эсвэл бүр хийе гэж бодохгүй орхих уу?”.Зарим зүйл дээр хүүхдэд чадварыг нь суулгах гэж махран шахах хэрэггүй, хүүхэд өөрөө вунд сонирхолтой байна тэрийгээ өөрөө хйиж чадах чадварыг эзэмшиж чадна

 

www.facebook.com/Раннее развитие детей

 

Ангилал : Хүүхдийн хүмүүжил | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (3) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Чимээгүй, дуу цөөтэй хүүхдийг хэрхэн ярьж сургах вэ ?

2015-11-25 12:28:20

Чимээгүй, дуу цөөтэй  хүүхдийг хэрхэн ярьж сургах вэ ?

Эцэг эхчүүд хүүхэдээ хэзээ хөөрхөн авиа гаргаж хөл гараа гозойлгон ярьж эхэлэх бол гэж тэсэн ядан хүлээдэг.Хүүлэх хэрэггүй түүнтэй тоглох хэрэгтэй.

Хэл яриан зүгшрэл доорх зүйлсээс шалтгаалдаг : хэвийн хэлзүйн хөгжил (хэлзүйн бүтцийн хувьд ямар нэгэн доголдод байх ёсгүй), үргэлж яриандаа оролцуулах, аль дээр үед эрдэмтэд нотолсноор бага тархины хөгжилд (хурууны хөдөлгөөн маш чухал) хурууны хөдөлгөөн ярих чадвар 2 хоорондоо ямар холбоотой гэж ? Хөдөлгөөн хариуцдаг төв, ярианы чадварыг хариуцдаг төв хэсгүүд тархинд  зэрэгцээ оршдог тул  аль нэг төв нь нөгөө үргэлж дагаж, зэрэг ажилладаг байна.

Тэгэхээр хүүхдийн эхний хэл зүгшрүүлэх дасгал бол авиаг дуурайх, өгүүллэг ярьж өгөх дасгал зэрэг нь бага тархийг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг.

Хэрвээ бага тархины хөгжил санй байвал мэдээж цаашлаад энгийн тоглоомууд ( шаржигнуур тоглоом, пирамид, шоо) болон (будаагаар тоглох, баримлын шавраар тоглох,хуруу гараараа усан будгаар зураг зурах) тоглосноор хэлд орох нь зөвхөн эцэн эхийн хүчин зүтгэлээс шалтгаалдаг.

Юуг анхаарах вэ ?

-          Хамгийн түрүүнд хүүхэдтэйгээ бүр нялх байхад нь сайн ярьж байх. Нэгдүгээрт :  нярай хүүхэд маань хүний нүүр царайг ажиглах маш дуртай байдаг.хоёрдугаарт : эхлээд хүүхэдтэйгээ энхрмйлж янз бүрийн авиа гаргаж ярьж байснаа дараа бүтэн үг,өгүүлбэрээр нь ярих.Гуравдугаарт : хүүхэд болон таньд хэл яриа нь дадал болсон байх.ээж хүүхдийнхээ харж буй бүх зүйлийг тайлбарлаж байх (удахгүй хүүхдийн “яагаад?, энэ юу вэ?” зэрэг асуултуудад нэмэр болно), хүүхэд маань хариан ярих гэдэг маань хэвийн зүйл юм байна гэж бодог.Дөрөвдүгээрт : ээжийнхээ уруулын хөдлөл, зөв боловсон яриа, ярианы өнгө,дуун хоолойн хувиралыг сонсож байх нь түүнд тустай.

Тоглоом тоглох бүрт хүүхэдтэйгээ харилцан ярилцаж байгаа (пирамид өрч тоглож байхдаа) өнгө, дүрс, яриандаа өнгө оруулан тоглолт хийх (хүүхэлдэй,амьтангаар тоглож байхдаа).Таны байнгийн тайлбар бүр түүнд олог янзын үг нь тодорхой зүйл, үйлдлийг хэлж байна гэж ойлгогдоно.

-          Амьсгалын дасгал хөгжүүлэх

Зарим нэгэн авиа (“С”,”З”,”Ш” ) гаргахад маш хүчтэй амьсгал гаргадаг.Доор үгээ залгихгүйгээр хэлэн зарим нэгэн дасгалууд :

-          Зун гадаа, зуслан дээр тошлож байхдаа “одуванчик” цэцгийг үлээх

-          Төрсөн өдрөөрөө лаа үлээж тоглох

-          Гэртээ утсаар холбосон эрвээхэй хийж тавиад хүүхэдээрээ үлээлгээрэй, эрвээхэйг нисгэх гэж оролдоорой.

-          Хүүхэд тань өөрөө ч чадах байхдаа байнга цаас урж байдаг юм чинь, цагаан цаасыг жижиг хэлбэртэй ураад цас орж байна гэж хэлээд алган дээрээсээ үлээлгээрэй.

-          Усанд орж байхдаа хүүхдээрээ савангийн хөөс үлээлгээрэй.

-Хуруугаараа тоглож

Ээж нь чадахаар бол хуруунууддаа хүүхдийн үлгэрийн баатруудыг оёж хуруундаа өмсгөж (картон хатуу цаасаар зурж болно, гал тогооны бээлийг ашиглаж болно,эсгэж оёж болно).Хүүхэлдэйн театр тоглохдоо дүр болгондоо өөрийнхөө хоолойн өнгийг анхаараарай.Хулгана болох бол жижиг нарийхан хоолойгоор дуугарах зэрэг.Хүүхэд сайн ярьж сураагүй ч тэрбээр дуу авиагаар өөриын дуртай үлгэрийн баатар болон хүүхэлдэйн баатруудын дуу авиаг дуурайж бувтнаж л байг.

-Дуу авиаг дуурайн ярих

Энэ нь бүтэн ярих биш л дээ.Жишээ нь тахиа ку-ку, үнээ үмбүү, муур – мяу мяу, зэрэг нь дараа бүтэн хэлж сурахад туслана.Яаж тоглох вэ гэхлээр 1-р жишээ : муурны зураг үзүүлээд муур яаж дуугардаг вэ гэх зэргээр. 2-р жишээ : ку-ку нэгэн авиа гаргаад энэ ямар амьтан дуугараад байна вэ гэж асуух зэргээр.

-Үгийн баялагийг сайжруулах тоглоом

-Ямар өнгөтэй вэ? Өнгийг гадаа зугаалж байхдаа харсан бүх зйүлийнхээ, ном үзэх байхдаа ном дахь бүх зүйлийн өнгийг зааж өгөх.

-Энэ хэн бэ? Тэмдэг нэрийг тогтоолгохоо мартав аа.Хүүхэддээ үлгэр ярьж байхдаа : муур намхан,гутал өмссөн,саарал өнгөтэй зэргээр маш дэлгэрэнгүй ярьж өгч илүү сонирхолтой болгоорой.Дэлгэрэнгүй ярих нь хэл ярианы баялаг болгох мөн сонирхолтой болгодог.

- Хэн,хэний ээж вэ ? Гадаа болон ном үзэж байхдаа гэр бүлийн бүх л гишүүдийг нэрлэж сураарай. Ээж-тахиа, аав-азарган тахиа, хүүхэд – дэгдээхэй.Хүүхэд бүр 6-7нсандаа ч хурга гэж хэний үр зулзага болохыг нэрлэж мэддэгүй шүү дээ.

- Бүр эсрэгээрээ ? Хүүхдийн үгийн баялаг маш их болох үед эсрэг утгатай үгнүүд : урт-богино, том- жижиг, хол-ойр зэрэг нэрлүүлж тоглуулаарай.Хүүхэд маань ямар нэгэн амьтан,зүйлийг төсөөлөн бодохдоо, хэлэхдээ хүндрэлттэй байдаг тул “Заан ямар байдаг вэ?”(гарын хөдөлгөөнөөрөө зурж үзүүлэх)- Том.Харин хулгана ? – жижиг байдаг.

www.facebook.com/Раннее развитие детей

 

Ангилал : Хүүхдийн хүмүүжил | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (14) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ээж нараа та нарт хэрэгтэй мэдээлэл байна

2015-11-13 12:12:18

Сайн уу.Ээж , эзэгтэй нараа 

Ер нь би эмэгтэйчүүдээ аль чадлаараа дэмжихийг хүсдэг.Сошиал ертөнцд танил болсон бүсгүйгээ дэмжмээр санагдлаа.

Нүүр будалт хийдэг юм байна.Их цэвэрхэн маш үзэсгэлэнтэй харагдтал нүүр будалт хийдэг юм байна.Та бүхэн сонирхоорой.

Би өөрөө удахгүй болох 6-лаа найзлаж эхлээд 20жилийн ойгоороо найзуудтайгаа хамт будаалах гэж байгаа.

Facebook дахь нэр нь Baigalia Uran.

page: www. facebook.com/Baigalia makeup гэсэн хуудас байгаа орж сонирхоорой.Удахгүй шинэ жил болох гэж байгаа тул та бүхэнд хэрэгтэй байх гээд орууллаа.

утас нь : 88551212

  

Та бүхэндээ амжилт хүсье.

Админ

Ангилал : Эзэгтэй танд зориулав | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (14) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Шинэ бүжгийн төв нээгджээ

2015-11-10 14:00:36

Найз маань шинэ бүжгийн төв нээжээ та бүхэн олон төрлийн бүжиг,балет болон иогоор хичээллэх гэж байгаа бол 

PEARL DANCE COMPANY - г зориорой.

     

www.facebook.com/pearl dance company

багш нар :

              Suvdmaa Dagvadorj( баруун гар талд)

             Enkhzul Bayaraa (зүүн гар талд )

та бүхэн орж сонирхоорой.Өөрсдөө болон хүүхдүүдээ хамруулж болно

 

Ангилал : Ээж аав нарын булан | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (8) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй