babycare

ЭЭЖ ААВ НАРАА ХАМТДАА ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЦГЭЕ

Чимээгүй, дуу цөөтэй хүүхдийг хэрхэн ярьж сургах вэ ?

2015-11-25 12:28

Чимээгүй, дуу цөөтэй  хүүхдийг хэрхэн ярьж сургах вэ ?

Эцэг эхчүүд хүүхэдээ хэзээ хөөрхөн авиа гаргаж хөл гараа гозойлгон ярьж эхэлэх бол гэж тэсэн ядан хүлээдэг.Хүүлэх хэрэггүй түүнтэй тоглох хэрэгтэй.

Хэл яриан зүгшрэл доорх зүйлсээс шалтгаалдаг : хэвийн хэлзүйн хөгжил (хэлзүйн бүтцийн хувьд ямар нэгэн доголдод байх ёсгүй), үргэлж яриандаа оролцуулах, аль дээр үед эрдэмтэд нотолсноор бага тархины хөгжилд (хурууны хөдөлгөөн маш чухал) хурууны хөдөлгөөн ярих чадвар 2 хоорондоо ямар холбоотой гэж ? Хөдөлгөөн хариуцдаг төв, ярианы чадварыг хариуцдаг төв хэсгүүд тархинд  зэрэгцээ оршдог тул  аль нэг төв нь нөгөө үргэлж дагаж, зэрэг ажилладаг байна.

Тэгэхээр хүүхдийн эхний хэл зүгшрүүлэх дасгал бол авиаг дуурайх, өгүүллэг ярьж өгөх дасгал зэрэг нь бага тархийг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг.

Хэрвээ бага тархины хөгжил санй байвал мэдээж цаашлаад энгийн тоглоомууд ( шаржигнуур тоглоом, пирамид, шоо) болон (будаагаар тоглох, баримлын шавраар тоглох,хуруу гараараа усан будгаар зураг зурах) тоглосноор хэлд орох нь зөвхөн эцэн эхийн хүчин зүтгэлээс шалтгаалдаг.

Юуг анхаарах вэ ?

-          Хамгийн түрүүнд хүүхэдтэйгээ бүр нялх байхад нь сайн ярьж байх. Нэгдүгээрт :  нярай хүүхэд маань хүний нүүр царайг ажиглах маш дуртай байдаг.хоёрдугаарт : эхлээд хүүхэдтэйгээ энхрмйлж янз бүрийн авиа гаргаж ярьж байснаа дараа бүтэн үг,өгүүлбэрээр нь ярих.Гуравдугаарт : хүүхэд болон таньд хэл яриа нь дадал болсон байх.ээж хүүхдийнхээ харж буй бүх зүйлийг тайлбарлаж байх (удахгүй хүүхдийн “яагаад?, энэ юу вэ?” зэрэг асуултуудад нэмэр болно), хүүхэд маань хариан ярих гэдэг маань хэвийн зүйл юм байна гэж бодог.Дөрөвдүгээрт : ээжийнхээ уруулын хөдлөл, зөв боловсон яриа, ярианы өнгө,дуун хоолойн хувиралыг сонсож байх нь түүнд тустай.

Тоглоом тоглох бүрт хүүхэдтэйгээ харилцан ярилцаж байгаа (пирамид өрч тоглож байхдаа) өнгө, дүрс, яриандаа өнгө оруулан тоглолт хийх (хүүхэлдэй,амьтангаар тоглож байхдаа).Таны байнгийн тайлбар бүр түүнд олог янзын үг нь тодорхой зүйл, үйлдлийг хэлж байна гэж ойлгогдоно.

-          Амьсгалын дасгал хөгжүүлэх

Зарим нэгэн авиа (“С”,”З”,”Ш” ) гаргахад маш хүчтэй амьсгал гаргадаг.Доор үгээ залгихгүйгээр хэлэн зарим нэгэн дасгалууд :

-          Зун гадаа, зуслан дээр тошлож байхдаа “одуванчик” цэцгийг үлээх

-          Төрсөн өдрөөрөө лаа үлээж тоглох

-          Гэртээ утсаар холбосон эрвээхэй хийж тавиад хүүхэдээрээ үлээлгээрэй, эрвээхэйг нисгэх гэж оролдоорой.

-          Хүүхэд тань өөрөө ч чадах байхдаа байнга цаас урж байдаг юм чинь, цагаан цаасыг жижиг хэлбэртэй ураад цас орж байна гэж хэлээд алган дээрээсээ үлээлгээрэй.

-          Усанд орж байхдаа хүүхдээрээ савангийн хөөс үлээлгээрэй.

-Хуруугаараа тоглож

Ээж нь чадахаар бол хуруунууддаа хүүхдийн үлгэрийн баатруудыг оёж хуруундаа өмсгөж (картон хатуу цаасаар зурж болно, гал тогооны бээлийг ашиглаж болно,эсгэж оёж болно).Хүүхэлдэйн театр тоглохдоо дүр болгондоо өөрийнхөө хоолойн өнгийг анхаараарай.Хулгана болох бол жижиг нарийхан хоолойгоор дуугарах зэрэг.Хүүхэд сайн ярьж сураагүй ч тэрбээр дуу авиагаар өөриын дуртай үлгэрийн баатар болон хүүхэлдэйн баатруудын дуу авиаг дуурайж бувтнаж л байг.

-Дуу авиаг дуурайн ярих

Энэ нь бүтэн ярих биш л дээ.Жишээ нь тахиа ку-ку, үнээ үмбүү, муур – мяу мяу, зэрэг нь дараа бүтэн хэлж сурахад туслана.Яаж тоглох вэ гэхлээр 1-р жишээ : муурны зураг үзүүлээд муур яаж дуугардаг вэ гэх зэргээр. 2-р жишээ : ку-ку нэгэн авиа гаргаад энэ ямар амьтан дуугараад байна вэ гэж асуух зэргээр.

-Үгийн баялагийг сайжруулах тоглоом

-Ямар өнгөтэй вэ? Өнгийг гадаа зугаалж байхдаа харсан бүх зйүлийнхээ, ном үзэх байхдаа ном дахь бүх зүйлийн өнгийг зааж өгөх.

-Энэ хэн бэ? Тэмдэг нэрийг тогтоолгохоо мартав аа.Хүүхэддээ үлгэр ярьж байхдаа : муур намхан,гутал өмссөн,саарал өнгөтэй зэргээр маш дэлгэрэнгүй ярьж өгч илүү сонирхолтой болгоорой.Дэлгэрэнгүй ярих нь хэл ярианы баялаг болгох мөн сонирхолтой болгодог.

- Хэн,хэний ээж вэ ? Гадаа болон ном үзэж байхдаа гэр бүлийн бүх л гишүүдийг нэрлэж сураарай. Ээж-тахиа, аав-азарган тахиа, хүүхэд – дэгдээхэй.Хүүхэд бүр 6-7нсандаа ч хурга гэж хэний үр зулзага болохыг нэрлэж мэддэгүй шүү дээ.

- Бүр эсрэгээрээ ? Хүүхдийн үгийн баялаг маш их болох үед эсрэг утгатай үгнүүд : урт-богино, том- жижиг, хол-ойр зэрэг нэрлүүлж тоглуулаарай.Хүүхэд маань ямар нэгэн амьтан,зүйлийг төсөөлөн бодохдоо, хэлэхдээ хүндрэлттэй байдаг тул “Заан ямар байдаг вэ?”(гарын хөдөлгөөнөөрөө зурж үзүүлэх)- Том.Харин хулгана ? – жижиг байдаг.

www.facebook.com/Раннее развитие детей

 

Ангилал : Хүүхдийн хүмүүжил | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (14) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл