babycare

ЭЭЖ ААВ НАРАА ХАМТДАА ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЦГЭЕ

0-6 насны хүүхдийн ерөнхий төлөв

 

Нярай хүүхдийн асаргаа
 
Хүүхдийн чих өвдвөл…
Чих өвдөх нь нярай хүүхдийн тархины өвчин юм. Эхийнхээ сүүг хөхдөг хүүхэд энэ өвчнөөр өвдөх нь бага. Учир нь эхийн сүүнд энэ үрэвсэлт өвчнөөс сэргийлдэг бодис агуулагддаг юм. Түүнээс гадна тамхи татдаг эцэг, эхтэй хүүхдийн чих өвдөх нь илүү байдаг ажээ. Антиобиотикийн төрлийн эм 12-24 цагаар өвчнийг намдаадаг. Хэрэв хүүхэд тань хоёр нас хүрээгүй бол эмчтэй зөвлөх хэрэгтэй. Чихэнд эм дусаахдаа эмээ бүлээн болгож, тун болгоомжтой дусаагаарай. Хэрэв булаг гарч байвал эм дусааж болохгүй. Чих өвдсөн үед бүлээн устай жин тавьж болно.
 

Хүүхдийн өтгөн хатвал…
Нярай хүүхэд өдөрт нэг буюу хэд хэдэн удаа бааж байвал хэвийн. Нэг хоногооос дээш өдөр баахгүй бол өтгөн хатаж түгжрэл болсон гэсэн үг. Хүүхдэдээ клизм тавихын тулд бургуй, хулдаас, вазелин, бүлээн устай сав бэлд. Ширээн дээр хулдаасаа дэвсэж хүүхдээ дээш харуулж хэвтүүл. Хөлийг нь сойж татна. Бургуйндаа бүлээн усаа соруулж, хошууг нь тосолж байгаад шургуулна. Ингэхдээ яарч сандралгүй маш болгоомжтой усыг шулуун гэдэс рүү шахаарай. Шахаж дуусаад хэсэг хугацаанд хүлээ. Хэрэв өтгөн гарахгүй бод бүлээн усаа дахин шахаж, хүүхдийн гэдсэнд цагийн зүүний дагуу иллэг хийж өгөөрэй. Эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд өтгөнийг хатаахгүйн тулд хүүхдээ хөхөөр тэжээдэг бол эх жимс, ногоо их идээрэй. Нярай нэмэлт тэжээл иддэг болсон үед баас хатвал тараг, луувангийн шүүс өгч хажуугаар нь шингэн их өгөх хэрэгтэй. Баас хатах нь заримдаа хөдөлгөөнөөс шалтгаалдаг тул хөл гарын дасгал хийж, өдөрт 2-3 удаа гэдсэнд нь хөнгөн дасгал хийж байгаарай. Зарим тохиолдолд баас хатахад сүв хагарч гэмтдэг тул хүүхэд уйлж, ухаан орсон хүүхэд суултуурт суухаас зугтдаг. Иймд баас хатахаас хамгаалах хэрэгтэй.
 

Хүүхдийн арьс нурвал…
Ихэнх хүүхдийн арьс цочирсноос нуралт үүсдэг. Энэ үед арьс шалбарч улайдаг. Хүүхдийг усанд оруулж, даавууг угааж цэвэрлэн олон дахин хуурайлж, суга, цавины арьсыг зориулалтын тосоор тосол. Хүүхдээ тосолчихоод өлгийдөлгүй хэсэг хугацаанд задгай байлга. Таван минутын турш хүүхдийг задгай хэвтүүлэхэд улайлт багасахыг та ажиглаж болно. Нуралт эдгэхгүй удаад байвал эмчид хандаарай.
 

Хүүхдийн хамар цэвэрлэхдээ…
Нярай хүүхдийн хамар амьсгалахад чөлөөтэй байх ёстой. Хамрыг цэвэрлэхдээ хөвөнг зулын гол шиг имэрч ороож, буцалсан ус, борын хүчилд норгож болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр нус, салстыг цэвэрлэнэ. Хамрын талст амархан гэмтэж, өвчилж болох тул хамрыг маш болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Шүдэнзний модонд хөвөн ороож цэвэрлэж болохгүй. Хамрын угт нус хатсан байвал хамрын хөндийд сулхан давстай буцалсан ус 2-3 дусал дусааж хэсэг байлгаж дэвтээсний дараа цэвэрлэ. Хамарт ургамлын тос дусааж болно. Өөр эм, элдэв зүйл хамаагүй дусааж болохгүй. Хүүхдийг 10-15 минут доош хэвлийгээр нь харуулж хэвтүүлэн нурууг илвэл хамрын амьсгал чөлөөтэй байхаас гадна хүүхэд дуртай байдаг.
Эх сурвалж:
2007.03.16 Хүмүүсийн амьдрал
 
 
   

Дөнгөж төрсөн хүүхэд 25 см-ийн
 зайд байгаа зүйлийг харж чаддаг
 
Эхийн хэвлийд байхдаа хүүхэд харанхуй орчинд байдаг. Тиймээс нярай хүүхдийн нүд аливаа зүйлийг сайн хардаггүйд гайхах зүйлгүй. Энэ нь хараа хариуцдаг тархины хальсны хэсгийг сонсгол хариуцсан хэсэгтэй харьцуулахад муу хөгжилтэй байдагтай холбоотой. Дөнгөж төрсөн хүүхдийг харж буй зүйлийнхээ тодрох цэгийг тааруулах, хурц гэрэлд дасах, өнгө ялгах зэрэг хүнд үүрэг хүлээж байдаг.

Амьдралынх нь эхний мөчөөс тархины эсүүд идэвхитэй ажиллаж, хүүхдийг тань шинэ содон мэдлэгээр баяжуулж, хүрээлэн буй орчинтой харьцах шинэ холбоо тогтоож байдаг. Хүүхдийн харах чадвар насанд хүрсэн хүний харааны чадавхийн дөрвөн хувийг л эзэлдэг. Дөнгөж төрсөн хүүхэд өөрөөсөө 25 см-ийн зайд байгаа зүйлийг л тодруулан харж чаддаг. Энэ нь ээжийнхээ цээжийг л харна гэсэн үг. Хүүхэд өнгө ялгаж сайн чадахгүй, хурц тод өнгийг сайн ялгадаг бол бүдэг өнгө ялгахдаа их зүдэрдэг. Таны хүхдийн хараа хоёр сарын дотор сайжирна. Өмнө нь хүүхдийн тань баруун зүүн нүдээрээ харсан зүйл тусдаа боловсордог байсан бол аажимдаа товойлгон харж, хол ойрыг ялгах болж, тархинд нь нэгдмэл нэг зураг болж харагдана. Гурван сартайдаа аливаа зүйлийн хэлбэрийг анхааралтай ажиглаж эхэлнэ.

Түүгээр ч барахгүй ээжийнхээ сэтгэл санааг царайных нь байдлаар төрөлхийн зөн совингоороо тааварладаг. Хүүхэд зургаан cap хүрэхэд харах чадвар нь насанд хүрсэн хүний харааны чадавхийн 10 орчим хувьд хүрч сайжирдаг. Тэр үед хүүхдийн алсыг харах чадвар хоёр дахин сайжирч, хөдөлгөөнтэй зүйлийг дагуулан харах чадвартай болсон байдаг.
Эхийн хэвлийд хүүхдийн ам ургийн шингэнээр дүүрсэн байдаг

Хүүхдийн ам эхийн хэвлийд байхдаа ургийн шингэнээр дүүрсэн байдаг ба тэрхүү шингэний амтыг мэдрэх чадвартай болсон байдаг. Төрөх хугацаа ойртох үед ургийн шингэн эхийн сүүтэй төстэй амттай болдог. Ургийн шингэний амт ээж таны идсэн хоолноос шалтгаалдаг. Тиймээс жирэмсэн үедээ идэж байсан хүнсний зүйлийн амтанд хүүхэд тань хэдийн дассан байна. Хүүхэд энэ амтыг тогтоож, эхийнхээ сүүг хөхөх үедээ таньдаг байна. Дөнгөж төрсөн хүүхдийн амтлах мэдрэмж маш эрчимтэй хөгжиж , шинэ амт эрж, юм бүхний амандаа хийж амталж байдаг. Иймээс гараа хөхнө гэдэг өлссөнийг илэрхийлж байгаа бус юм. Хүүхэд төрөлхийн зөнгөөрөө чихэрлэг амттанд дурладаг ба гашуун, шорвог зүйл амсахаараа ярвайдаг. Янз бүрийн амт сонирхож, энэ эн уурагт шинэ холбоо үүсгэдэг. Хүүхэд шинэ амт мэдрэхийн хэрээр хөгждөг.

Нялх хүүхэд эцэг эхээ үнэрээр нь таньдаг
Хүүхдийн үнэрлэх эрхтэн сайн хөгжсөн байдаг. Энэ нь нялх хүүхдийн муу хардаг, байгаль нүдийг хүртэх, сонсох болон үнэрлэх мэдрэмжээр орлуулсан байдагт оршино. Нярай хүүхэд эцэг эхийгээ үнэрээр нь таньдаг. Үнэрлэх мэдрэхүйгээ идэвхитэй ашиглаж томчуудыг бодвол хамартаа илүү найддаг. Танихгүй орчинд орсон үедээ ойр дотно ээжийнхээ үнэрийг авч тайвширч, өөртөө итгэлтэй болдог. Ялангуяа төрсний дараах хоёр долоо хоногт энэ онцлог хүүхдийн хувьд их чухал. Ийм ч учраас хүүхдээ үргэлж өргөж, тэвэрч байх нь чухал. Хүүхэд өдөр болгон шинэ үнэртэй танилцдаг учраас хажууд нь танил бөгөөд дотно үнэр үнэртэж байхад илүү тайван болдог.

Үнэрлэх чадварыг хөгжүүлэх чадвар нь хүүхдийг хожим хөхний сүүнээс гаргахад их чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн түүнийг хүрээлж буй үнэрийг таньж, олон үнэрийг санаж явдаг байна. Хүүхэд амттайхан хоолны үнэр гарсан зүг толгойгоо эргүүлж, сонирхож, хүмүүсийн хоол идэхийг анхааран ажигладаг. Энэ нь сайн шинж бөгөөд хүүхдийг хөхний сүүнээс гаргахад нөлөөлж, тэрхүү үнэрийг өөрт нь идүүлэх борог хоолтны амттай холбож эхэлнэ. Ингээд уураг тархины амт болон үнэр хариуцсан хэсгүүдийн хооронд шинэ холбоо үүсдэг.

Дөнгөж төрсөн хүүхэд 16-18 цаг унтдаг
Хүүхэд томрохын хэрээр нойрсох хугацаа нь өөрчлөгддөг. Ойролцоогоор найман долоо хоногийн дараа хүүхдийн нойр илт багасч, урьд өдөржингөө унтдаг байсан бол өдөрт 14-16 цаг унтдаг болно. Дөнгөж төрсөн хүүхэд өдөрт 16-18 цаг унтдаг. Гурван долоо хоногтой хүүхэд 15-18 цаг, зургаан долоо хоногтой хүүхэд 15-16 цаг унтдаг. Дөрвөн сартай хүүхэд 10-12 цаг унтдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ өдрийн цагаар унтвал орой унтахгүй байх гэж боддог. Эмч нар өдөр сайн унтаж нойроо авсан хүүхэд орой унтахдаа хялбар байдаг. Өдөр муу унтсан хүүхэд ядраад оройд түргэн унтдаггүй.
 

Авахуулдаг хүүхэд сэтгэхүйн
хөгжлөөрөө бусдаасаа илүү байдаг
 
“За хүүхэдтэй болохоороо эхнээс нь л авахуулж сургах хэрэггүй юм байна шүү” гэсэн “мэргэн” бодол маань тийм ч ухаалаг биш байсныг туршлагатай ээж (7 хүүхэдтэй), алдартай сурган хүмүүжүүлэгчийн зөвлөгөөг олж хартлаа ойлгоогүй байж. Энэ тухай уншигчидтайгаа хуваалцъя.

“Хүүхдээ сав л хийвэл ухасхийн тэвэрч авсаар муу зан сургачихлаа”, “Тэврүүлээд сурчихна, дараа нь өөрсдөө авахгүй байж битгий” гэх мэт үгийг бид багаасаа л томчууд, ахмадуудаас сонссоор, бас тэврэнгүүт уйлахаа байчихдаг, эрүүл саруул атлаа авахуулаад сурчихсан, “хэцүү” хүүхдүүдийг хараад дээрх үгийн юутай үнэн болохыг орой руугаа ортол ойлгосоор ирсэн. Гэвч хүүхдийг тэвэрсний муу гэж байдаггүй ажээ. Бодоод үзье.

Ихэнхдээ л орон дээр эсвэл тэргэн дотроо хэвтэж байдаг хүүхдэд тэнгэр, тааз ч юмуу унь, хэдэн тоглоом, эсвэл хайчилсан үнэг, хааяа ээжийнх нь дээрээс тонгойх царай л харагдана. Гэтэл хүүхдийн сэтгэхүйн хөгжил ямар болох вэ гэдэг нь тааз ширтэж өнгөрөөх энэ эхний нэг жилээс л хамгийн их шалтгаалдаг гээд байдаг! Яадаг билээ?

Харин тэврүүлдэг хүүхдийн нүдэид юу юу өртөж болохыг, бас хүүхдээ авсан чигээр юмаа хэрхэн хийж болохыг дараах зөвлөгөөиөөс харцгаая. Хүүхдээ мөрөндөө наалдуулан, тэврэн, өвдгөн дээрээ тавиад эсвэл ганц гараараа авч нөгөө гараараа юм хийгээд ажлаа зохицуулах боломж бий. Нэг гараараа авч, тэвэрчихээд, нөгөө гараараа хүүхдийн хоол бэлтгэж, пийшинд түлээ хийж, иом эргүүлж байхад хүүхдэд мэдээж таагүй боловч тэрээр ээжтэйгээ (бас аавтайгаа) байх дуртай учраас, ээж нь дэргэд байгаа учраас тайван, толгойгоо эргүүлж энэ тэрийг сонирхон харна.

Ингээд түүний нүдэнд цонх, сав суулга, эрээн мяраан даавуу, дэлгээстэй ном, сонин гээд олон зүйл тусна. Бас хүүхэдтэйгээ ярьж “одоо халбага, аяга, талхаа авна” гэх зэргээр барьж байгаа зүйлээ нэрлэж танилцуулж байхыг зөвлөө. Ингэж авахуулсан хүүхдүүд үзсэн харсан зүйлдээ сэтгэл ханаж, ихэвчлэн орондоо орж хэвтэх дуртай болдог тул авахуулаад сурчихвий гэж айлтгүй. Тэгээд ч бид хүүхдээ хэр удаан ингэж авах билээ дээ. Тэд маань хэдэн cap өнгөрөхөд л мөлхдөг, явдаг болчихоод тэгж их авахуулах гээд байлгүй, өөрсдөө олон шинэ зүйлийг нээдэг болчихно.

Ер нь зарим хүүхэд сонирхохгүй зүйл гэж байхгүй байхад эргэн тойрны зүйлээс тусгаарлагдсан ор тэрэг гэх мэт зүйлд өсч байгаа хүүхдийн харц залхуутай тоомсоргүй, амьдралд ядарч зүдэрсэн хөгшчүүлийнх шиг, ийш тийш юм сонирхож хардаггүй, юуг ч гайхдаггүй, баяр хөөр болдоггүй, хүүхдийн сониуч зангүй цатгалан, хөдөлгөөн багатай байгаа нь ажиглагджээ.   Магадгүй уншигчдын маань дунд дээр өгүүлсэн зүйлтэй бүрэн дүүрэн санаа нийлэхгүй хүн байж болох юм. Тэгвэл дараах нэгэн судалгааг сонирхуулья. Африк ээж нар хүүхдээ ерөөсөө хаа ч явсан үүрч явдаг байжээ.

Өдөр шөнөгүй, баяр ёслолоор гээд үргэлж л ээжийнхээ дэргэд байгаа тэд ээжийнхээ үзсэн харсан бүхнийг харна гэсэн үг. Тэгэхээр маш их зүйл үзэж харнаа даа. 2 настай ийм африк хүүхдүүдийн сэтгэхгүй үе тэнгийн европ хүүхдүүдийнхээс илүү байсныг судалгаагаар тогтоож байжээ. Гэхдээ нийгмийн хөгжлийн. түвшингээс болоод үүнээс хойш тэднээс хоцордог байсан гэнэ. Бас эхний нэг сард хүүхэд орчноо ажиглан маш их зүйл мэдэж авдгийг сэтгэлзүйчид баталжээ. Хүүхдийг хажуулж тавих, гэдсээр нь хэвтүүлэх нь орчин тойрноо ажиглах боломж олгож, хүүхэд толгойгоо эрт дааж, чийрэг болдог. Ээж аав нараа энэ бүхнийг бодолцож үзээрэй.

Эх сурвалж:

 

Б.Ууганбаяр 2006.08.4 Хүмүүсийн амьдрал

Нялх хүүхдийн хөгжил

Хүүхдийн хөгжлийн эхний 3-н сар
Хамгийн чухал нь хүүхэд эрүүл асч бойжих мөн хүүхдийн жин байдаг.
Төрсний дараа хөхүүл хүүхэд нь дунджаар 2800-4200 гр байна. Олон эцэг эхчүүд хүүхдээ төрснөөс хойш 2-3 долоохоногтой хүүхэд биеийн жингээ алдах эсвэл нэмэгдэхэд их айдаг ба энэ нь айх ямар ч шалтгаан биш бөгөөд харин ч эрүүл саруул гэсэн үг юм. Энэ хугацаанд шинэ төрсөн хүүхэд нь дөнгөж төрсөн үеийнхээ биеийн жингээс 10-15% алддаг. Учир нь шээс болон ялгадасаа гадагшлуулж байгаа хэрэг юм. Эхийн хэвлийд хүүхдэд өлсгөлөнгийн үеийг дарж байдаг хангалттай их энерги нөөцтэй байдаг.
 
Хөхүүл хүүхэд өдрөөр өсөж томрон мөн суралцаж байдаг.

3 долоо хоногийн дараа биеийн жин нь буцаад хэвийн байдалд ордог ба үүний дараа жин нь маш хурдан нэмэгдэнэ : Эхний 3 сард 2 дахин нэмэгддэг. Төрсний дараа хүүхдийн биед ердөө 10%-ийн өөх агуулагдах ба 4 сарын дараа 40% болдог. Энэхүү өөхний хуримтлал нь маш чухал ба үүгээр хүүхэд амьдардаг.
 
Эхний 1 сар : Унтах ба рефлекс

 Төрсний дараах эхний 1 сард эхийн хэвлийд байхаас өөр орчинд дасах хэрэгтэй болдог. Жишээ нь сайн унтаж чадахгүй байх ба унтаад сэрэх хэмнэлд дасах. Төрсний дараах эхний нэг сард хүүхэд өдөрт 20 цаг унтдаг. Энэхүү урт хугацааны унтаа байдал нь гадны  олон шинэ нөлөөллөөс хамгаалах арга юм.
Дөнгөж төрсөн нярай хүүхдийн өсөлтийн үе нь гайхалтай эрчимтэй явагддаг. Тэд төрсний дараа шинэ өөр орчинд дасахад хөнгөвчлөх үүднээс маш олон рефлексийг эзэмшиж эхэлдэг.
Эдгээр рефлексүүдийн нэг болох хайлт эсвэл тэврүүлэх рефлекс нь хэдэн сарын дараа бий болдог учир тэдэнд тийм ч чухал биш байдаг. Амьдралын энэ үед нь тоглоом тийм ч чухал биш. Харин хүүхдийн хувьд хамгийн хайртай тоглоом нь эцэг эхийн царай юм. Дөнгөж мэндэлсэн хүүхдийн хувьд мэдрэхүйн шинэ өнгө , дуу авиа , чимээ, үнэр нь хангалттай их юм.
 
2-3 сар нь инээмсэглэл ба анхны тоглоом

Төрсний дараах 2-3 сард хөхүүл хүүхэд нь өдөрт ердөө 15 цаг унтах ба энэ нь өдөр шөнийн хэмнэлд дасаж байгаагийн шинж, түүнчлэн унтах үе нь дээд тал нь 5 цагаас ихгүй байна. Уйлах нь нялх хүүхдийн хувьд өөрийгөө мэдэгдүүлэх хамгийн чухал хэлбэр юм. Ямар хэрэгцээ шаардлагаас болж юу хүсэн уйлж байгааг эцэг эхчүүд маш хурдан олж илрүүлдэг.
Харин 2 дахь сараас гараа байнга атгах бөгөөд өгсөн болгоныг хүүхэд тэвэрдэг. Хөлөө хөдөлгөн хуруугаараа тоглож эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхдээ томрох тусам царай болон дуу хоолойноос нь юу хүсэж шаардаж байгааг мэддэг болно.
Харин одоо хүүхэд анхныхаа тоглоомоор тоглох сонирхолтой болдог.
  
 
Нойр хүүхдийн бойжилтонд чухал үүрэгтэй
 
0-3 сартай нярай эхний хэдэн долоо хоногтоо өдөрт 17-18 цаг унтдаг бол гурван сартайдаа хоногт 15 цаг унтдаг. Нярай хүүхэд нь өдөр шөнө гэж ялгалгүйгээр дараалан 3-4 цагаас илүү унтдаггүй. Тэгэхээр эцэг, эхчүүд ч олон цаг дараалан унтаж чадахгүй болно гэсэн үг. Зарим хүүхэд 8 долоо хоногтойгоосоо эхлэн бүхэл шөнөжин унтдаг болдог ч дийлэнх нь 5-6 хүрэхээсээ өмнө ингэж унтаж чаддаггүй. Эрүүл бат бэх нойр нярай хүүхдийн бойжилтонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул хүүхдээ сургах хэрэгтэй.
Ийм балчир хүүхдэд элдэв зүйл заах, тэр тусам бат бэх нойртой болгох дадалд сургах нь байж боломгүй мэт санагдаж магадгүй. Гэвч эцэг, эхчүүд чамлахааргүй олон зүйлийг сургаж чадна. Юуны өмнө хүүхэд ядарсныг илтгэх шинж тэмдгийг ялгаж сурах хэрэгтэй. Эхний 6-7 долоо хоногийн туршид хүүхэд 2 цагаас илүү сэрүүн байж чаддаггүй. Үүнээс удаан хугацаагаар сэрүүн байлгавал хүүхэд хэт ядарч, сайн унтаж чаддаггүй. Хүүхэд нойрмоглож байгаа эсэхийг ажигла. Нүдээ нухлах, чихээ үрэх, нүдэн дор нь бараан толбо үүсэх нь хүүхдийн нойр хүрч эхэлсний шинж. Удалгүй хүүхдийнхээ өдрийн тутмын хэмнэлийг мэдээд ирэхээрээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ нойр нь хүрчбайгаа эсэхийг андахгүй болдог.
Дөнгөж төрсөн нярай хүүхдэд өдөр шөнийн ялгааг мэдрүүлэх боломжгүй нь мэдээж. Гэвч 2 долоо хоногтойгоос эхлэн энэ ялгааг мэдрүүлэх боломжтой болдог. Өдрийн цагт сэрүүн үед нь боломжийн хэрээр их тоглож, юм ярьж, утас, угаалгын машин зэргийн чимээг басгах хэрэггүйн дээр хоолож байх үед унтвал сэрээнэ. Харин шөнөөр хооллох, хуурайлах үедээ тоглох хэрэггүй. Гэрэл, дуу чимээг багасгаж, удаан юм ярих хэрэггүй. Энэ бүхний дараа нэг их удалгүйгээр нялх хүүхэд аяндаа шөнийг унтах ёстой цаг юм байна гэдгийг зөнгөөрөө ойлгож эхэлнэ.
Үүний дараа хүүхдийг зөнгөөр нь унтуулж байх хэрэгтэй. Үүний тулд 6-8 долоо хоногтой хүүхдийг нойрмоглосон үед нь орон дээр тавьж аяндаа унтах боломж гаргаж өг.
2-3 сартай хүүхэд шөнөдөө зөвхөн хоол идэхийн тулд л сэрч байх ёстой. Гэвч тохиолдлоор өөрийгөө сэрээж, улмаар унтах, нойрсохтой холбоотой таагүй мэдрэмж авах нь бий.
Эх сурвалж: www.setguul.com

 
 
Хүүхдийг хэт ядрахаас сэргийл
 
Дулааны улиралд хүүхэд нойрмоглох, хичээл хийх дургүй болох нь байдаг. Энэ нь мэдрэл болон бие махбодийн тамир сульдах, хэт ядарсантай холбоотой.


Витамины дутагдал : Хавар бие организмд витамин их дутагддаг. Сайн чанарын поливитамины комплекс асуудлыг шийдэхэд тустай. Хүүхдийн бие сэргэж, илүү тамир тэнхээ орох боловч хаврын ядаргааны бүх шинж витамин ууснаар арилна гэж бүү найдаарай. Хүүхдийн биеийн байдал сайжрах ч хаврын нозоорол бүрмөсөн арилахгүй. Тиймээс нүүрс усаар баялаг /цагаан талх, гоймон, эрдэнэ шиш гэх мэт/ бүтээгдэхүүн хоол хүнсэнд оруулаарай. Тархи 75 хувь усаар бүрддэг тул шингэн зүйл аль болох их хэрэглэх сайн. Сургуульд явахад цүнхэнд нь жижиг савласан буцалсан ус хийж болно.


Гэрэл агаар дутагдах: Нарлаг өдөр эрүүл агаарт гарахыг чухалчил. Өвөл цонх хаалттай үед нүүрсхүчлийн хий их болдог тул тархины ажиллах чадварыг үлэмж бууруулж, нойр хүргэж ядрах шалтгаан болох нь бий. Иймд тогтмол салхинд гарах, тасалгаандаа нойтон цэвэрлэгээ хийж агаар оруулж байх хэрэгтэй.


Биеийн хөдөлгөөнийг идэвхжүүл: Спортын секц, бассейн, бүжгийн дугуйланд явдаг хүүхдүүд өвдөх, ядрах нь ховор байдаг. Хавар дулаан цагт хүүхдийг гадаа их тоглуулах нь стресс үүсэхээс сэргийлдэг. Сургалтын жилийн туршид хуримтлагдсан таагүй байдал /айдас, уур бухимдал гэх мэт/ хөдөлгөөнт тоглоом, биеийн тамирын дасгалын туслалцаатай арилна. Мөн хөдөлгөөнөөс гадна зураг зурах, дуулах зэрэг гоо зүйн чиглэлтэй үйлдэл ч хүүхдийн сэтгэл санаанд эерэг нөлөөлдөг байна.


Хэт ачаалал: Олон хичээл үзэх, үргэлжлэх дасгал, давтлага нь хүүхдийн мэдрэл, бие махбодид хэт ачаалал бий болгодог.
 

 

 

 

Нярай хүүхдийг уудам дэлхийтэй танилцуулах хэрэгтэй

Бага насны хүүхдийг цэвэр агаарт гаргаж байх хэрэгтэй. Чийгтэй давчуу байшинд удаан байсан хүүхэд аркидтай болдог. Хүүхдийг цэвэр агаарт гаргахад гэрт нь байдаггүй температурын өөрчлөлт болон салхинд дасан зохицож, даарахгүй байж сурдаг. Зугаалгын явцад гадаад орчинтой аажим бөгөөд дэс дараалалтайгаар дасан зохицох хэрэгтэй. Шинээр төрсөн хүүхэд юуны түрүүнд шинэ орон зайд дасах хэрэгтэй болдог. Иймээс хүүхдийг гудамжинд гаргахын өмнө орон гэрт нь дасгах хэрэгтэй.

Эхлээд гэрт нь дараа нь гудамж буюу гадаад байгальтай танилцуулж, дасгана. Ийнхүү дасгах үйл явц дунджаар төрсний дараах 30-40 хоногийн турш үргэлжилнэ. Иймээс дээрх хугацаа өнгөрсний дараа хүүхдийг гэрээс гаргах нь зүйтэй. Зуны цагт арай эрт буюу төрөөд 20 хоносны дараа салхинд гаргаж болно. Гэхдээ хаалттай тагтан дээр гаргаж, тэрэгнийх нь хаалтыг өргөж алсын барааг нь хязгаарладаг.

Эхний зугаалгын үргэлжлэх хугацаа аль ч улиралд 15-20 минут байх ёстой. Дараа нь салхинд гаргах хугацааг аажмаар уртасгаж өдөр бүр 5-10 минутаар нэмэгдүүлж, үргэлжлэх хугацааг нь долоо хоногийн дотор нэг цагт хүргэнэ. Үүнээс хойш зуны улиралд, зугаалгын хугацааг хүүхдийн болон өөрийн биеийн байдал, цаг уурын байдалд нийцүүлэн дураараа нэмж болно.

Харин өвөл салхинд гаргах хугацааг 1,5-2,5 цаг хүргээд цааш нь нэмдэггүй бөгөөд хүйтний эрч 10 градусаас доош унавал зугаалгыг цаг дулаартал зогсоож болно. Өвлийн хүйтэн агаар хүүхдийг удаан хугацаагаар унтуулдаг. Иймд салхинд гаргах цагийг өдрийн унтлагатай хавсруулж, тагтан дээр унтуулж болно. Хэрэв ээж танд цаг зав байгаа бол нялх үртэйгээ өдөрт бүр 1-2 цаг салхинд гарах хэрэгтэй. Хүүхдийнхээ илүү ихийг мэдрэх хүслийг нь харгалзан үзэж, хөхүүлэн дэмжээрэй. Таны хүүхэд чадалтай, эрүүл, ухаалаг хүн болон өсөх болно.

 
Хүүхэд юунаас айдаг вэ?
 
Хүүхдийн айдас олон янз байдаг. Эвгүй хүн харах, зурагт телевизээс харсан аймшгийн кино зэргээс айж шөнө зүүдлэх нь бий. Иймд бага насны хүүхдийг ганцааранг нь орхих, хэт балчраас нь тусад нь өрөөнд унтуулах зэрэг европынхны хүмүүжлийн арга барил үр дүнтэй биш төдийгүй сөрөг нөлөөтэй болохыг сэтгэлзүйчид тогтоожээ.

Судалгаагаар хүүхдийн айдаст дараах хүчин зүйл нөлөөлдөг байна.

Нэг. Хүүхэдтэйгээ хангалтгүй харьцах. Аар саар зүйл заах, үлгэр ярих төдийд харьцааг хязгаарлаж болохгүй.

Хоёр. Харанхуй. Хэрэв хүүхэд тань харанхуйгаас айдаг бол түүнд өдөр, шөнө яагаад болдог талаар энгийн үгээр тайлбарла. Зурагтай ном үзүүл. Аль болох ойр дөхөм тайлбарлавал хүүхэд айхаа болино.

Гурав. Ганцаар үлдэх. Болж өгвөл бага насны хүүхдийг ганцааранг үлдээх хэрэггүй. Нам гүм орчинд үлдсэн хүүхэд айдас түгшүүрт автдаг. Хэрэв та ойрхон түргэн гараад ирэх шаардлагатай бол хүүхэддээ сайтар тайлбарла. Түүнчлэн хүүхдийн аюулгүй байдалд анхаарал тавьж чүдэнз, асаагуур, халуун буцлам ус зэргийн учрыг тайлбарлаж, холдуулаарай. Та яг хэлсэн цагтаа ир. Эс тэгвэл хүүхэд танд итгэхээ болино.

Дөрөв.Тусдаа унтах. Тав хүртэлх насны хүүхдийг заавал тусад нь өрөөнд унтуулах гэж бүү зүтгээрэй. Өвөртөлж унтахгүй юм гэхэд өрөөндөө бяцхан ор тавьж өгсөн нь дээр, Учир нь бага хүүхэд ганцаар унтахдаа элдвийг бодож, шалтгаангүй айх нь байдаг. Ялимгүй дуу чимээ ч айлгаж болно. Бага наснаас хүүхдийн ургуулан бодох чадвар хөгжиж эхэлдэг тул сэтгэхүйд өөрчлөлт, хямрал авчирч болзошгүй гэнэ.

 Эх сурвалж:

2007.06.27 Хань

 

 

Бичлэгийн тоо : 32 | Дэлгэцэнд : 1-10

Хүүхэддээ мөлхөж сурахад нь тусал

2015-04-28 15:15:48

Хүүхэддээ мөлхөж сурахад нь тусал

Хүүхдээ хэрхэн мөлхүүлж сургах вэ? Зарим хүүхэд өөрөө бие даан сурчихдаг бол зариманд нь эцэг эхийн туслалцаа хэрэг болдог. Аав ээж нар бяцхан үрийнхээ төлөө юу хийх шаардлагатай вэ? Бид та бүхэнд зөвлөж байна. 

Хүүхдүүд зарим нь урагшаа мөлхөж эхэлдэг бол зарим нь аргаа ололгүй хойшоо ухраад байдаг. Зарим нь хөлд орж алхаж сурсныхаа дараагаар л энэ хэцүүхэн “шинжлэх ухаан”-ыг ойлгож эхлэнэ дээ. 

Мөлхөх нь ямар ч тохиолдолд хүүхдэд тун хэрэгтэй. Үеийнхнийг нь бодвол ийм хүүхдэд ертөнцийг танин мэдэх боломж илүү байдаг ба тэдний булчингийн хөгжилд сайнаар нөлөөлж мэдрэлийн системийг хөгжүүлдэг байна. 

“Хүүхэд хэзээ мөлхөж эхэлдэг вэ?” гэсэн асуулт ихэнх эцэг эхчүүдийн сонирхлыг татдаг. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой. Хөхүүл нярай дунджаар таваас зургаан сартайдаа мөлхөх гэж оролдож эхэлдэг ба долоон сартайдаа сайн мөлхөж сурдаг байна. 

Гэдсээрээ доошоо харж хэвтээд хөлөө жийх нь хүүхэд мөлхөж сурах гэж байгаагийн илрэл. Цаг ирэх тусам энэ нь рефлекс болдог. Харин эцэг эхчүүд хүүхэдтэйгээ байнга ажиллаж тоглох нь хүүхдийн хөгжилд ихээхэн нэмэр болдог байна. 

Жин ихтэй бяцхан үр тань үеийнхнийгээ бодвол хожуу мөлхөж сурдаг явдал бий. Энэ нь энгийн үзэгдэл гэдгийг эцэг эхчүүдэд хэлмээр байна. 

Бяцхан үрдээ хэцүүхэн “ажил” хийхэд нь бид туслах ёстой. Хэрэв таны хүүхэд үргэлж хөдөлгөөнгүй байдаг, байнга оронд нь (манежинд) тавиад байвал хөдөлгөөн нь хязгаарлагдмал болдог. Хамгийн түрүүнд нярай үрдээ чөлөөтэй орчин бүрдүүлэх хэрэгтэй. 

Мэдээж хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Тавилгынхаа доод тавиур, шүүгээнээс хүүхдээ гэмтээж болохуйц зүйлсээ хурааж цахилгааны утас зэргийг далд оруулаарай. Юм болгоныг сонирхож оролддог үр тань хамгийн түрүүнд авсан юмаа амандаа хийж үздэг шүү дээ. Болвол гутлаа хаалгатай шүүгээнд далд хийгээрэй. Харин тоглоомнуудыг нь хүүхдээ мөлхөж очоод авч болох газар тавиарай. Чөлөөтэй орчин бүрдүүлэхээс гадна хүүхдийнхээ биед аль болох эвтэйхэн хувцас өмсүүлээрэй. 

 

Хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарласан хувцас хэрэггүй гээд нүцгэлэх хэрэггүй. Нялх үрийнхээ өвдгийг хамгаалж урт өмд өмсгөж байгаарай. Ширүүн хивсэнд өвдгөө үрээд улайлгачихаж магадгүй. Болвол өвдөгний хамгаалалт зүүлгээрэй. Хүүхэд тань өвдгөө үрчихнэ гэж айлтгүй итгэл дүүрэн мөлхөх болно.  Үүний хажуугаар мөлхөх газрыг нь ч бас бэлдэх хэрэгтэй. 

Хамгийн тохиромжтой нь зузаан бүтээлэг дэвсээд дээр нь зөөлөн даавуу тавиарай. Бүтээлэг даавуугаа өрөөний голд тавиад харин захаар нь хүүхдийнхээ сонирхлыг татахуйц тоглоомнууд өрж тавь. Тоглоомыг тавихдаа гараа хүргээд авах боломжгүй ойр бус газар байвал сайн. Анхандаа хүүхэд энэ тоглоомоор тоглоод сонирхоод эхэлвэл улам холдуулж тавиарай. 

Хүүхдээсээ гэнэт их юм битгий шаардаарай. Хүүхэд өөрөө тоглоомоо сонирхоод түүндээ хүрэх гээд үзэг. Болохгүй бол хүүхэд дахиад оролдоно. Харин эцэг эх хүүхэд чадахгүй байна хэмээн бухимдах  хэрэггүй.

Хүүхдээ мөлхүүлж сургах бас нэг өөр арга бол эцэг эхчүүд та бүхэн өөрсдөө дөрвөн хөллөөд хүүхдийнхээ өмнө мөлхөөд үзүүлээрэй. Хүүхдэд удахгүй энэ нь таалагдаад ингэж тоглох сонирхолтой болно. 

Ийм маягаар хүүхэд үеийнхээ хүүхдүүдтэй ч бас харьцдаг байна. Хэрэв таны найз эмэгтэй ойролцоо үеийн мөлхөж сурсан хүүхэдтэйгээ ирвэл хүүхдүүдээ хамтад нь орхи. Ээж нар хууч хөөрж байх хооронд хүүхдүүд туршлага солилцоно. 

Хүүхэдтэйгээ тоглох нь тэднийг хөгжүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдээ өвдгөөр нь тавиад суганаас нь бариарай. Хэрэв хүүхэд хэрхэн дөрвөн хөллөхөө ойлгосон бол урагшаа хойшоо хөдлөхийг нь зааж өгөөрэй. Удалгүй түүнд ингэх нь таалагдах болно. 

Бас нэг сонирхолтой тоглоом байна. Хэрэв энэ тоглоомонд эцэг эх хоёулаа оролцвол бүр ч сайн. Хүүхдээ доош харуулж гэдсээр нь хэвтүүлээрэй. Ээж нь өөдөөс нь харж суугаад баруун гараараа тоглоом бариад хүүхэддээ харуулна. Хүүхэд тоглоом руу зүтгэхэд аав нь аажуухан зүүн шилбийг нь барьж хөдөлгөөд тоглоомонд ойртуулахыг хичээнэ. Харин ээж нь тоглоомыг зүүн хөлөнд чиглүүлнэ. Хүүхэд хөдлөх гэж зүтгэхэд аав нь баруун хөлийг нь хөдөлгөнө. Ийм маягаар хүүхэддээ мөлхөх дарааллыг зааж өгөөрэй. 

Дараагийн удаа аав ээж туслалгүйгээр хүүхдээ хараад сууж байхад болно. Бяцхан тамирчнаа дэмжих үүднээс давхарлаж эвхсэн өлгий юм уу өргөн ороолт хөлд нь тавьж тулгуур болгох хэрэгтэй. 

Хүүхэд өөртөө итгэлтэйгээр дөрвөн хөллөж зогсч чаддаг болбол тоглоомыг баруун зүүн гарт нь ээлжилж бариулах ба урагш хөдлөхөд нь туслаарай. 

Том бөмбөгтэй тоглож болно. Хүүхдээ бөмбөг дээр доош нь харуулаад тавиарай. Зөөлхөн эргүүлээд аажмаар гарыг нь газар хүрэхүйц болтол өнхрүүлээрэй. Хүүхэд гараа газар хүрэхэд нь хөлийг  нь нэг нэгээр нь барьж буулга. Хүүхэд гарын алгаа дэлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Мөлхөх хичээл хийхээс гадна хүүхдийн булчингийн хөгжилд анхаарч үргэлж дасгал хийлгэж байгаарай. 

Жишээлбэл:  •Ээлж ээлжээр хөл гарыг нь хөдөлгөх•Гарын бугуйг нь тойрог маягаар эргүүлэх•Хүүхдийн нуруунд иллэг хийх•Хэвтэж байхад нь мөлхөж байгаа мэтээр хөл гарыг нь нугалж дэлгэж өг•Гэдсээрээ доошоо харж байхад нь дээш нь харуулж эргүүлэх гэх мэт.

Таны хүүхэдтэй ямар нэгэн асуудал тулгарвал яаралтай нарийн мэргэжлийн эмч, хүүхдийн мэс засалч, мэдрэлийн эмч нарт хандаж лавлаарай. 

Орчин үед хүүхэд мөлхөх нь хичнээн ач тустайг хүн болгон мэднэ. Хүүхэд мөлхөхийн хирээр баруун зүүн тархины холбоос нэмэгдэж үүний хажуугаар ертөнцтэй танилцдаг сайн талтай. 

Таны бяцхан үрд мөлхөж сурахад нь амжилт хүсье!

www.facebook.com/For little one групп-с авав

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (58) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ээжийн хэлсэн үгийн ид шид.

2015-03-11 13:50:02

Ээжийн хэлсэн үгийн ид шид.

Нэг ээж хүүхэд маш хүндээр өвчлөөд эмчид хандахад Англи улсад болсон их сонин туршилт хийсэн түүхээс ярьж  өгсөн гэнэ.

Хүүхэд нь өвдсөн ээж бүхэн шөнө хүүхдээ нам  унтсаных нь дараа 15-20мин дараа ийнхүү хэлж байж :

-          “Би чамд хайртай.Ээж нь байнга л чи миний хүү болж төрсөнд байнга бахархаж байдаг.Чи миний хамгийн сайн хүү”. Бүх ээж нар яг нэг иймэрхүү л хэдэн өгүүлбэр хэлдэг байж.

-          Туршилтын үр дүнд  бие нь өвсдсөн хүүхдүүд ээж нь шөнө болгон чихэнд нь хайртай гэж шивнэж байсан хүүхдүүдээс огт ийм үг чихэнд шивнэж байгаагүй өвчтэй хүүхдүүдтэй харьцуулахад маш хурдан эдгэрч байв.Ихэнх ээжүүд энэ туршилтыг хэрэгжүүлж эхлэв.Энэ арга ямар ч төлбөргүй ээж хүүхдээ хайрлаж буй нэг илрэл учраас.Энэхүү туршилтаас ээж, хүүхэд 2 яг юу өөрчлөгдөж байгаа нь нүдэн дээр илт мэдэгдэхгүй ч, ямар нэгэн сайн талууд байв.

·         Хүүхэдтэйгээ улам дотнож ойртсон : Унтаж байхад нь байнга тэвэрч үнсээд ямар их  хйартайгаа ээж хүүхэддээ хэлж байхад ямар их дотно, эелдэг болдог гээч

·         Хүүхэд болгонд зориулсан цаг хугацаа :Хүүхэд болгон өөр өөрийн ертөнц үзэл бодолтой тул яг өөрт нь тааруулсан, тохирсон үгийг хэлж байх.

·         Өдөр хэлсэн үг ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байж магад : Өдөр болгон өөр өөр өнгөрдөг.Хэрүүл, гомдол, уйлаан.Эд бүгд шөнө унтахдаа ямар их хайртайгаа хэлж бие биенээ үнсэхэд л ор мөргүй арилдаг .

·         Хүүхэд хайрыг маш сайн мэдэрдэг : Нэг иймэрхүү хэлсэн үг хүүхдэд маш сайн нөлөө үзүүлдэг.Жишээ нь:  “дэлжий дээрх маш олон хүүхдээс сонгорой гэвэл ээж нь яг чамайг л сонгох байсан “ Хүүхэд өөрийгөө бусдаас өөр, онцгой, яг л байгаар нь хүлээн авч хайрлахад маш чухал байдаг.Өдөртөө “Ээж нь чамдаа хайртай гэж хэлсэн бил үү” гэж асуух зэргээр хайраа илэрхийлж байгаарай.

·         “Чи миний хүүхэд, би чиний ээж” гэж хэлж байх нь хүүхдэдтэйгээ сэтгэлийн гүн дэх уяан холбоотойгоо хүүхэд мэдэрч байх нь зөв бөгөөд байнга би ээж чинь юм чинь чи захирагдах ёстой гэсэн удирдлагийн хартцааг аль болох байлгахгүй хичээх.

·         “Би том, чи бол жаахан хүүхэд” гэсэн үг бас л нөгөө босоо удирдлага шиг харьцаа болно гэсэн үг.Зүгээр л ээж нь маш өндөр хариуцлага чиний өмнө хүлээсэн гэдгийг л ухааруулах хэрэгтэй.

·         “Би өгдөг, чи авдаг” гэсэн үг нь хүүхэд ээжээсээ энерги,эрч хүч авдаг гэснийг хэлж байна.

·         “Чи яг миний хүү” гэрт ганц биш олон хүү,охид байх юм бол тус бүрт нь хэлж өөрийнх нь “хувь хүн”, гэдгийг нь дөвийлгөж байх хэрэгтэйгээс гадна бусадтай харьцуулахгүй байх нь чухал.

·         “ аав бид 2нь чамайг бидний хүү гэдэгт бурханд байрлаж явдаг, мөн маш их хайртай”.Гол үндсэн үг нь бид гэдэгт байгаа юм.Яагаад гэвэл тэр нь илүү хайртай, нэг нь дутуу хайртай биш гэдгийг л ойлгуулах.

·         “Миний хүү аавтайгаа маш адилхан юм аа”, “чиний аав энэ дэлхий дээрх хамгийн сайн аав”,гэж хэлж байх нь аавын хүүхдэд нөлөөлөх нөлөө, хайрлах зэрэг нь улам хүчтэй болж эхэлнэ. (ялангуяа аав нь салсан, эсвэл байнга ээж аав нь хэрүүл хийдэг, аавтайгаа хүүхэд таардаггүй тохиолдолд)  

·         “надад их харамсалтай байна” өдөрт та хүүхэдтэйгээ муудалцаж, уйлаан болсон,түүнийг бүр шийлтгэсэн тохиолдолд 2-лаа тайвширсаны дараа энэ үгийг хэлж бие биенээсээ уучлалт гуйх хэрэгтэй.

·         “ээж эь чамаар маш их бахархдаг” энэхүү хэллэг нь хүүхдээ ямар нэгэн “хүн” болгон хүмүүжүүлэхэд нь маш хувь нэмэртэй.

·         “би чамд хайртай” энэ 3үг бол хамгийн ид шидтэй,хүчтэй үг шүү.Энэ үгэнд ээжийн бүх л сэтгэл шингэсэн байдаг.Өөрөөр хэлбэл та зүгээр л нэг хэдэн үг амнаасаа гаргаж хэлж байгаа биш таны сэтгэлийн гүнээс ундарч гарч ирж байгаа үг.

За тэгээд маш олон үг байгаа.Ээж та бүхэн л бүх нөхцөл байдлыг харж,дүгнэж байгаад голыг нь олж байгаад сайн гүнзгий амьсгаа авч байгаад хүүхэддээ хэлэх нь чухал.

Хүүхэд ч гэсэн бас танаар яг юу гэж хэлүүлэх гээд байгаа нь ил байдаг.Жишээ нь та ээж нь хүүгээрээ маш их бахархаж байна шүү гэж хэлэхэд хүүхэд санаа алдан тайвширдаг.

Хүүхэддээ хэлэх гэж буй ид шидийг үгээ зүгээр л нэг үг хэлж байгаа юм шиг ярих хэрэггүй харин таны сэтгэлийн гүнээс ундаран гарч чин сэтгэлээ хэлэх хэрэгтэй.

Шөнө болгон хүүхдийнхээ чихэнд ид шидтэй үгнүүдээ шивнэхдээ удаан биш эхний ээлжинд 3-5 мин хүүхдийнхээ чихэнд шивнээ хийхэд хангалттай.Гол нь бага багаар байнга энэхүү шивнээг хийж байгаарай.

Мөн өдөр зүгээр явцын дунд ямар шалтгаангүйгээр хүүхдүүдээ хажуудаа суулган, хажуугар чинь зүгээр л гүйж байхад нь зөөлөн тэвэрч,үнс элбэрч байх юм бол хүүхдүүд тань энэхүү “элбэрэл,хайр, эрхлүүлэлтийг”байнга санаж байх болно.

Энэхүү иш шидийн арга ямар ч үнэ төлбөргүй, ямар ч төвөг болохгүй та зүгээр унтаж буй хүүхдийнхээ чихэнд “ ээж нь чамдаа хайртай шүү, чамаараа маш их бахархдаг, чи аав бид 2-нхоо нандин эрдэнэ шүү” гэж хэлж байхад л хангалттай.

Ийм хялбар,  ээжийн чин сэтгээлийн гүнээс ундран гарсан үг шиг  ид шид гэж энэ хорвоо дээр байдаггүй юм аа.

Ольга Валяева

Орчуулагч : Энэ нь зөвхөн зөвөлгөө тул та заавал дагаж мөрдөнө гэсэн үг биш юм.

www.facebook.com/Indigo-Кids- с авав

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (106) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдийн тархи хэрхэн хөгждөг вэ?

2015-02-08 16:17:39
Хүүхдийн тархи хэрхэн хөгждөг вэ?
 
Тархины 2 эсийг хооронд нь холбож мэдээллийг дамжуулдаг эдийг бүрэн хөгжүүлж өгдөг зүйлийг Синапис гэдэг. Энэ Синаписийн тоо нь хүүхэд төрснөөс 1 нас хүртэл маш хүчтэй өсөөд 3 насанд хамгийн оргилдоо хүрч түүнээс хойш бага багаар багаснa. Тэгэхээр 3 нас хүртлэх хүүхэд тархиндаа хийсэн мэдээлэл мэдлэг хойшдын амьдралын суурийг тавьж өгдөг.
 
 
Идэвхтэй тоглох болон сайн унтахад хүүхдийн тархи сайн хөгждөг. Синафисийн тоог нэмэхийн тулд ТАРХИНД ӨДӨӨЛТ хийвэл эрчимтэй хурдан хөгждөг. 
 
Хуруугаа хөхөх, цаас урах, ямар нэгэн зүйлийн эргүүлэх, үсрэх гээд хүүхэд өөрөө сэтгэж тоглох нь хүүхдийн тархи хөгжихөд чухал нөлөө үзүүлдэг. Энэ үед таны анхаарах зүйл нь зурагт үзэж байгаа юм шиг хараад суух биш,  харин хариу үйлдэл үзүүлж байх хэрэгтэй. Харилцан тоглох гэсэн үг.
-Мөн зарим үед байнга уулздаггүй хүмүүсээс нь өөр хүмүүс, амьтантай уулзуулах хэрэгтэй.
-Хүүхэд ямар нэгэн үйлдэл хийхэд хариу юу болохыг тааж мэдэшгүй. Байгальд, гадаа тоглох гээд амьдрал дээр байдаг энгийн аргууд нь тархины бүтцийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
 
Гэхдээ ганц их хэмжээний өдөөлт болон мэдээлэл оруулснаар ухаантай болно гэж ойлгож болохгүй. Хүүхэд өөртөө авсан шинэ мэдээллүүдээ унтаж байхдаа боловсруулж, цэгнэж өөрийн болгож авдаг учир хүүхдийг унтах цагт нь сайн унтуулах хэрэгтэй. Унтуулахгүй бол ухаантай болохгүй. Тийм ч учраас дээр үед хүүхдийг сайн унтуул, тоглуул гэж хэлдэг байжээ.
 
Токёо их сургуулийн багш Кэнтра Тага
 
Том хүний зүгээс харахад ямар ч утгагүй мэт харагдах тоглоомоор хүүхэд өөрөө хөгжилтөй тоглож байвал үүнээсээ хүүхэд амьдралын үндсийг сурч, төрөл бүрийн чадал ухааныг өөртөө бий болгох суурийг тавьдаг. Мөн эцэг эхийн зүгээс хүүхэд өөрөө хөгжилтэй гээд бодоод тоглож байгаа тоглоомыг улам дэмжиж, улам сонирхолтой болгож өгөх хэрэгтэй. Ийм хайрыг мэдэрч өссөн хүүхдийн сэтгэн бодох чадвар болон бусад олон чадвар илүүтэй өсдөг байна.
 
0-1 настай хүүхэд 
 
Хоол идэх дасгал
- Сайн зажилж ид гэхийн оронд ээж нь өөрөө амаа том ангайгаад удаан зажилж тоглож хүүхдэд хөгжилтөйгөөр зааж өгөх.
- Сэтгэл хөдлөл оролцуулж харилцах, чанга инээх, гайхах,гомдсон царай ,магтсан царай гээд олон төрлийн царай гаргаж тоглох.
- Хүүхдийнхээ ярьж буй яриа үйл хөдлөлд тааруулж харилцвал эцэг эхийн холбоо улам гүнзгийрдэг.
 
2 настай хүүхэд
- Идэвхтэй хөдлөх, чимээгүй анхаарлаа төвлөрүүлж суух 2 өөр төрлийн газрыг бэлдэж өгөх
- Хурууны мэдрэмжийг сайжруулах, жижиг зүйлийг барьж эвлүүлж угсрах тоглоом болон хүүхдийг гайхшруулах нуугдаж тоглох зэрэг тоглоомууд нь тархины эсийн хөгжлийг дэмжиж өгнө.
 
3-5 настай хүүхдүүд
- Найзын тоог нэмж, хүнтэй харьцах харьцааг сайжруулах
- Өөрөө сонгож тоглох тоглоомуудыг олон төрлөөр нь бэлдэж, хүүхэд тэр өдрийн сэтгэл хөдлөлдөө тааруулж тоглох
- Зурагтай номыг ганцаараа үзэхээс илүү аав ээж, найзуудтайгаа цуг үзэх
- Огторгуйгаар аялах ном ч юмуу, эмч болох тоглоом, айл гэр болж тоглох
 
Гол нь тоглоомоор дамжуулж найзуудтай болж хүнтэй харилцаж сурах үндэс нь тавигдана.
 
*Хүүхдүүд хоорондоо муудвал хэрүүл хийсэн найзууд цуг сууж байгаад хоорондоо ярилцаж сайндах ингэснээр хүүхэд хүнийг уучилж чаддаг, өөрийн буруу үед уйчлалт гуйж чаддаг болно.
 
Шова их сургуулийн багш Харуяа

www.davalgaa.mn -с авав
Нийтэлсэн : Хуугий | Уншсан (75) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдийн арьсны өдөр тутмын арчилгаа

2014-12-08 20:07:55

Хүүхдийн арьсны өдөр тутмын арчилгаа

Хүүхдүүд анх төрсөн цагаасаа усанд орохдоо дуртай байдаг.

Ус тэдэнд бүхэл бүтэн есөн сарыг таатай, тав тухтай өнгөрөөсөн эхийнх нь хэвлийг санагдуулдаг юм. Энэ удаад эхчүүддээ нярай хүүхдийнхээ нүүр болон биеийг хэрхэн угаах талаар бяцхан зөвлөгөө бэлтгэлээ.

Байнга хуурай бөгөөд цэвэрхэн байлгаснаар хүүхдийн арьс эрүүл байх нөхцөл бүрдэнэ. Иймд, ижилгүй хуурайшил, тав тухаар хангадаг Pampers хэрэглэхийг шинжээчид зөвлөдөг юм. Живхийг солихдоо, заавал “цэвэрлэгээ” хийх шаардлагатай. Ингэхдээ, арьсныг нь арчлах зуур хүүхэдтэйгээ харьцах нь, түүний биеийн байдал, сэтгэл санаа болон өсөлтөнд сайнаар нөлөөлдөг.

Өдөр тутмын арчилгааны үед хүүхдэд таашаал өгч, түүнийг сатааруулахыг хичээж, түүнтэй ярьж, дуртай тоглоомыг нь бариулна. Шинэ живх хийхийн өмнө хэсэгхэн зуур нүцгэн тарвалзуулж, арьсыг нь “амьсгалуулах” хэрэгтэй. Хэрэв та бэлтгэлээ хангасан, юу хийхээ мэддэг бол, энэ бүх ажиллагаа арван мөч хүрэхгүй хугацаа шаардах болно. Үүний тулд танд хүүхдээ хэвтүүлэх бүтээлэг, шинэ живх, буцалгасан бүлээн ус, хөвөн, түүнчлэн цэвэрлэгээний түрхлэг, арьс нурахаас хамгаалах нунтаг, зориулалтын тос болон үзүүрт нь хөвөн ороосон жижигхэн савх шаардагдана. Хэрэв та шөнийн нойрсолтынх нь дараа живхийг нь сольж байгаа бол биеийг нь угаахаа бүү мартаарай.

За одоо хүүхдийнхээ нүүрийг угаацгаая:
1. Нялх хүүхдийн нүүрийг нүднээс нь эхэлж угаадаг. Үүний тулд, буцалгасан бүлээн усаар норгосон хөвөн хэрэглэнэ. Халдвар дамжихаас сэргийлж, нүд болгонд шинэ хөвөн ашиглана. Ингэхдээ, норгосон хөвөнгөөр, шанаанаас дотогш чигтэй зөөлөн арчдаг.
2. Хүүхдийн хамрыг цэвэрлэхдээ үзүүрт нь хөвөн ороосон савханцар хэрэглэнэ. Ингэхдээ, савхыг хамрын нүхэнд гүн шургуулж болохгүй бөгөөд зөвхөн үзэгдэх хэсгийг нь цэвэрлэнэ. 3. Чихийг нь болгоомжтой угаана. Зөвхөн дэлбээг нь, хөвөн ороосон савханцараар цэвэрлэнэ. Хүндрэл гарахаас сэргийлж, болгоомжтой байх нь чухал. Хамар цэвэрлэдгийн нэгэн адил, савхыг чихний нүхэнд гүнзгий шургуулж болохгүй.
4. Эмэгтэй хүүхдийн бөгсөн биеийг цэвэрлэхдээ, нэг зүйлийг анхаарах нь чухал байдаг. Тухайлбал, баасны сүвээс бэлэг эрхтэнд нь нян орохоос сэргийлж, урдаас нь хойшоо чигтэй арчиж занш.

Одоо харин хүүхдийнхээ биеийг угаацгаая. Хэрэгтэй зүйлс бэлэн үү?
Хүүхдийн бие угаах жижигхэн тэвш, тавиур (хүүхэд гулсахаас сэргийлсэн тавиурын оронд тэвшнийх нь ёроолд алчуур дэвсч болно), хэдэн ширхэг хуурай живх болон ус сайн уудаг зөөлөн алчуур, хүүхдийн саван (эсвэл зориулалтын хөөс), нүд хорсгодоггүй хүүхдийн шампунь, түрхлэг, хүүхдийн тос, цацлагын нунтаг, шинэ живх, цэвэрхэн хувцас бэлэн үү?

Бас, нордоггүй материалаар хучсан, арчих үедээ хүүхдээ хэвтүүлэх тэгш бөгөөд хуурай гадарга шаардагдана.

Температурыг шалга.
Өрөөний температур 23-25О С, усны температур 37О С орчим байх нь тохиромжтой. Усны халууныг шалгахад хялбархан бөгөөд бугуйгаа дүрэхэд ялигүй бүлээн байхад л болно. Хүүхдийн тэвшин дахь усны гүнийг 10-15 см-ээс хэтрүүлж болохгүй.

ЗӨВЛӨГӨӨ:
1. Хүй нь цөглөөгүй нярай хүүхдийг маш цэвэрхэн усанд угаах шаардлагатай учир усаа урьдчилан буцалгах нь зүйтэй.
2. Нярай хүүхдийг өдөр бүр усанд оруулснаар арьс эрүүл байх нөхцөл бүрдэнэ.
3. Хүүхдийг дурын цагт угааж болно. Гэхдээ, тодорхой цагт угааж заншвал, цагаа зохицуулах, хүүхдийнхээ биологийн цагийг “тохируулах”, нөхцөлт рефлекс бүрэлдүүлэх ач холбогдолтой юм.
4. Усанд оруулах хүүхэд сайхан зантай, өлсөөгүй, нойр нь хүрээгүй байвал зүгээр. Хүүхдийг хооллосны дараа шууд усанд оруулбал гулгих магадлал ихэснэ.
5. Угаах явцдаа хүүхэдтэйгээ ярьж, түүнд дуу дуулж өгөхөө бүү мартаарай. Бяцхан үрийнхээ сэрүүн байх үед аль болох сайн хөгжүүлэх ёстой шүү дээ.

www.hunnu.mn -с авав
Нийтэлсэн : Хуугий | Уншсан (84) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нялх хүүхдийн хумсыг хэрхэн авах талаарх зөвлөгөө

2014-11-24 12:09:43
Нялх хүүхдийн хумсыг хэрхэн авах талаарх зөвлөгөө

Төрөөд удаагүй бяцхан нярайн хумс мэдээж томчуудынхаас илүү зөөлөн, уян хатан байдаг ч өөрт нь маш хурц байхуйц аюултай юм. Шинэ мэндэлсэн хүүхэд гараа хянах чадвар сул учир өөрийгөө болон аав, ээжийнхээ нүүрийг урах магадлалтай. Хурууных нь жижиж хумсууд маш хурдан ургадаг тул долоо хоногт хэд хэдэн удаа авах шаардлагатай болдог. Харин хөлийн хурууны хумсыг авах хэрэгцээ арай бага гардаг. Хүүхдээ нэг сар хүрэхээс өмнө хумсыг нь авахаас

татгалзаарай. Харин тусгай бээлий, оймс өмсүүлж эсвэл өлгийдөж байгаарай. Хүүхдийг 8 долоо хоног орчимтой болж хумс нь бага зэрэг хатуурсан үед маш болгоомжтой аваарай.
Хурууны үзүүрийг нь гэмтээхгүйгээр хүүхдийн хумсыг хэрхэн авах вэ? 

ГЭМТЭЭЛГҮЙГЭЭР ХУМСЫГ НЬ ХЭРХЭН АВАХ ВЭ ?

Хүүхэд унтаж мөн хооллох үедээ илүү тайван байдаг тул хумсыг нь авхад тохиромжтой. Нярайн хумсыг авах үед анхаарах зүйлс:
1.   Усанд оруулсны дараа хумс зөөлөрдөг тул авах  
2.   Сайн харахын тулд хангалттай гэрэлтүүлэгтэй орчинд байх
3.   Жижиг хуруунд зориулсан хумсны хутга ашиглах
4.  Хурууны өндөгний арьсыг нь гэмтээхгүйн тулд гарыг чанга тогтвортой барих
5. Хумсыг хурууны муруйн дагуу авна. Хөлийн хурууны хумсыг тэгш аваад дараа нь хурц өнцгийг нь хумсны хуурайгаар зөөллөнө. Хүүхэд төрсний дараах эхний хэдэн долоо хоногт хумс нь маш зөөлөн байдаг тул зөвхөн зөөлөн хумсны хуурай ашиглахыг эмч нар зөвлөж байна.
Ялангуяа анх аав, ээж болж буй эцэг эхүүд санамсаргүйгээр хүүхдийнхээ өндгийг гэмтээх тохиолдол байдаг. Хэрвээ та хүүхдээ сэрүүн байхад нь хумсыг нь авахаар шийдсэн бол хөдлөхөөс нь сэргийлж хэн нэгнээр бариулах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхдийн хумсыг хазаж авдаг. Энэ нь хүүхдийн хурууны шархаар таны амнаас нян дамжих аюултай тул аль нярайн зориулалтын хумсны хутга хэрэглээрэй.
Хэрэв хурууны үзүүрийг зүсчихвэл цус гаралтыг хэрхэн тогтоох вэ?

Хэрвээ та бяцхан хурууны үзүүрийг зүсчихвэл өөртөө битгий хатуу хандаарай. Энэ бол маш олон эцэг эхчүүдэд тохиолддог зүйл. Хүүхдийнхээ хурууг хүйтэн усанд цэвэрлээд амны цаасаар ороож чангахан барина. Цус гаралт ихэнхдээ хэдхэн минутын дотор зогсдог. Хүүхдийн хуруунд бинт зүүхээс татгалзаарай. Хүүхэд хуруугаа амандаа хийх үед унах магадлалтайгаас гадна хэрэв аманд нь орчихвол хүүхэд үүнд гахах эрсдэлтэй.

Нялх болон мөлхөө хүүхэд сөрөх магадлалтай тул эмч нар шингэнтэй шархны наалтан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Хэрэв шарх нь цус алдаж зогсохгүй бол эмчид үзүүлэх хэрэгтэй.  Хэдий бяцхан хүүхдийнхээ хумсыг авах нь ялангуяа эхний үед маш хэцүү байх боловч аюулгүй байдлыг нь хангах үүднээс хумс богино байх нь чухал байдаг. Булчингийн хяналт сул байдаг тул нялх хүүхдүүд жаргалтайгаар гар хөлөө савлан хөдөлгөж байхдаа өөрийн зөөлөн арьсыг зүсч, урахдаа хялбар байдаг. Мөн ялангуяа хүүхэд асрах зэрэг  бусад хүүхэдтэй харьцаж эхлэхэд нь тэднийг маажуулахгүй байх үүднээс хумсыг нь авах чухал байдаг. 
Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хумсыг хамт авахыг илүүд үздэг. Учир нь аль нэг нь хүүхдийн хумсыг авч байхад нөгөө нь хүүхдийг хөдлөхөөс сэргийлж тэвэрч байдаг. Эхлээд хүүхдийн гарт хялбар хүрч болохоор байрлал олох хэрэгтэй. Та хүүхдээ өвөр дээрээ авч эсвэл савлуур дээр цуг сууж, аль эсвэл унтахыг нь хүлээж болно. Хийж байгаа зүйлээ харж чадахаар гэрэлтэй газар суугаарай. Хүүхдийн алга, хуруунуудыг нэг гараараа шулуутгаж бариад нөгөө гараараа хумсыг нь аваарай.

Хэрвээ та хумсны хутга хэрэглэхийг хүсэхгүй байгаад хүүхэд тань удаан сууж чадахаар бол хурууг зүсэх эрсдэлгүйгээр нь хумсны хуурайг хэрэглэж болно. Нялхаас мөлхөх үе хүртлээ хүүхдийн хумс маш хурдан ургадаг тул долоо хоногт 1-2 удаа авах хэрэгтэй болдог. Шинэ мэндэлсэн зарим хүүхдийн хумсыг эхний хэдэн долоо хоног нь түүнээс ч олон авах шаардлага ч гардаг.

www.hunnu.mn-с авав

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (100) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нярай хүүхдийн нойр ямар онцлогтой байдаг вэ?

2014-11-05 18:07:58

Нярай хүүхдийн нойр ямар онцлогтой байдаг вэ?

Шинэ төрсөн нярай хүүхэд хоногт дундажаар 16-17 цаг унтдаг. Гэвч ихэнх хүүхдүүд амьдралынхаа эхний хэдэн долоо хоногт өдөр шөнийн алинд ч нэг дор хоёроос дөрвөн цагаас илүү удаан унтдаггүй.

Энэ үед хүүхдийн хэдийд хэр удаан унтахыг төлөвлөхөд тун амаргүй. Магадгүй өдөр шөнийн хэдийд ч болон хооллолт болон тав тухтай байдлаас хамаарч унтах цаг, үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг.

Цаашид юу болох вэ?
Хүүхдийн нойр насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад их байхын зэрэгцээ богино үргэлжилдэг онцлогтой. Мөн тэдний тархинд явагдаж байдаг ер бусын хөгжилтэй холбоотой унтаж байх ихэнх хугацаандаа нүдээ хөдлөгөж байдгийг та анзаарсан байж магадгүй. Ийнхүү унтаж байхдаа нүдээ хөдлөгөж байх нь нүдээ хөдөлгөлгүй унтаж байгаагаас илүү хөнгөн байхын зэрэгцээ амархан сэрдэг.
Нярай хүүхэд 6-8 долоо хоногийн дараагаас эхлэж өдрийн цагаар богино хугацаагаар харин шөнө илүү удаан унтдаг болно. Унтаж байхдаа нүдээ хөдлөгөх нь энэ үед богино хугацаатай болж ихэнхдээ нүдээ хөдлөгөлгүйгээр гүн унтдаг болдог.
Харин 4-6 сарын хугацаанд ихэнх хүүхдүүд шөнийн цагаар 8-12 цаг унтдаг болдог. Зарим хүүхдүүд харьцангуй эрт буюу 6 долоо хоногтойгоосоо ингэж унтдаг болдог байна. Хэрэв та хүүхэддээ зөв унтах зуршилыг бий болгохыг хүсэж байгаа бол эхнээс нь хэвшүүлэх хэрэгтэй.


Хүүхдэд унтах зөв хэвшлийг хэрхэн бий болгох вэ?
Түүнийг ядарч байгаа шинжийг мэдэж аваарай
Эхний 6-8 долоо хоногийн хугацаанд  ихэнх хүүхдүүд дээд тал нь хоёр цагаас удаан хугацаагаар унтахгүй байх чадваргүй байдаг. Хэрэв та хүүхдээ удаан хугацаанд тавилгүй авбал тэр хэт ядрах бөгөөд улмаар унтахад бэрхшээлтэй болно.

Нойр нь хүрэх үед хүүхдийн нүд анилдах, хэвийн үеийнхээсээ илүү уцаартай болох, уйлагнах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Хэрэв эдгээр шинж илэрвэл түүнийг орон дээр нь тавьж унтуулахыг оролдоорой. Удалгүй та хүүхдийнхээ унтах хэмнэлийг мэддэг болохын зэрэгцээ хэзээ түүний нойр хүрснийг амархан мэддэг болно.
Түүнд өдөр шөнийн ялгааг мэдрүүлж эхлээрэй
Зарим хүүхэд яг л шар шувуу шиг шөнө унтдаггүй. Гэвч төрсний дараах хэд хоногт түүнд үүнээс илүүг зааж өгөх боломжгүй юм. Харин төрсний дараах 2 дах долоо хоногоос түүнд өдөр шөнийн ялгааг зааж өгч болно.
Өдрийн цагаар түүнийг сэрсний дараа түүнийг гэрэл гэгээтэй орчинд байлгаж түүнтэй аль болох харьцаж байхын зэрэгцээ дуу чимээ багатай байлгахын хэрэггүй. Хэрэв тэр хөхөө хөхөж байхдаа унтвал түүнийг сэрээгээрэй.
Харин шөнийн цагаар түүнийг сэрэхэд нь түүнтэй тоглох болох ярицах хэрэггүй. Гэрэл, дуу чимээ багатай орчинд байлгаарай.
Унтах цагийг нь хэвшүүлээрэй
Унтах цагийг хэвшүүлэхээр оролдож эхлэх нь хэзээ ч эртдэхгүй. Үүний тулд хүүхдийг оронд нь тавих, дуу дуулж өгөх буюу бүүвэйлэх, мөн сайхан амраарай гэж үнсэх зэрэг энгийн аргуудыг хэрэглэж болно. Энэ нь хүүхдэд болзолт рефлексийн бий болгож унтах цагаа болсныг мэддэг болоход туслана.
Түүнд  өөрөө унтдаг болох боломж олгоорой
Та хүүхдээ төрснөөс хойш 6-8 долоо хоног  болсны дараагаар түүнийг өөрөө унтдаг болгох боломж бий болгохоор оролдож эхлээрэй. Яаж? Түүнийг нойрмоглож эхлэмэгц сэрүүн байсан ч гэсэн оронд нь тавих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
Мөн тэд хүүхдийн аль болох эрт үеэс хөхүүлж байхдаа бүүвэйлж унтуулж байх хэрэгтэй гэж зөвлөдөг.

 www.hunnu.mn-с авав

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (53) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдийн шийдэмгий зан болон өөртөө итгэх итгэлийг нь яаж хөгжүүлж ,дээшлүүлэх вэ ?

2014-09-12 14:10:21

Хүүхдийн шмйдэмгий зан болон өөртөө

итгэх итгэлийг нь яаж  хөгжүүлж ,дээшлүүлэх вэ ?

1.Хүүхдийг аль болох бие дааж сургах:

Нэгдүүгээр байдал: Танайд зочид ирэхэд хүүхэд тань ээжийнхээ хормойноос зүгдээд хэнтэй ярьж хөөрөхгүй.Бүгд хүүхдийг тань ямар мундаг юм бэ, хүмүүжилтэй юм бэ гэж магтана.Ихэнхдээ хүүхэд тань дан гэрээрээ үлдэхийг, зочид явахыг тэсэн ядан хүлээнэ.

Хоёрдугаар байдал: хүүхэд уйлж,орилох,хашгирах нь өөртөө анхаарал тавихыг хүсдэг.Яг яс юман дээрээ тэрбээр танихгүй хүмүүстэй хамт нэг ширээнд суухыг хүсэхгүй байдаг.Дээрх 2 байдал дээр хүүхэд маань зүгээр л танихгүй хүмүүсийн хажууд түүнд тааламжтай байдаггүйг л харуулахыг хичээсж байгаа юм.

Ийм нөхцөлд хүүхдээ хажуудаа суулгаад тэврээд сайн тайвшруулах хэрэгтэй.Ямар нэгэн энгийн асуулт асууж хүүхдээ ойр тойронд байгаа хүмүүстэй яриа өдүүлэх хэрэгэй.Энэ түүнд тайвшрал авчирч харьцаа үүсгэхэд нэмэр болно.

2.Хүүхдийг битгий хүчилж байгаарай.

Ахин нэг нөцхөлийг авч үзье.Танайд ирсэн зочид явахад хүүхэд тань тэднийг баяртай гэх дургүй байвал та битгий уурлаж уцаарлаж загнаарай.Зүгээр л хүүхэд тань тэднийг явуулах дургүй байгаа юм.Хэрвээ та хүүхдээ загнаж хашгирах юм бол дараа нь үдэлт гэдэг нь түүнд муу сэтгэгдэл үлдсэн байх болно.Зүгээр хүүхдээ өргөн гараар нь баяртай гэж даллахад болно.Эхний удаа хамтаа гараа даллахгүй байвал дараагийн удаа хамдаа гараа даллах болно.

3.Хүүхдийн сайн зан чанрыг нь олох хэрэгтэй.

Хүүхдийн зан төлөвийг өөрчилж засах гэсний хэрэггүй.Харийн хүүхдийнхээ сайн дөлгөөнхөн, эелдэг, өөр хүнтэй байхад сонирхол төрөх зэрэг зан чанрыг хартодорхойлох хэрэгтэй.Аль болох олон удаа миний жаахан хүүхэд сайн хүүхэд, гэж хайр халамжаа үзүүлэж байгаарай.Энэхүү хайр халамжаар хүүхэд танв өөртөө итгэх итгэл болон илүү шийдэмгий зан чанар суух болно.

4.Хүүхдийн гаргсан занг бигтйи шүүмжлээрэй.

Хэрэв хүүхэд тань өөртөө итгэлгүй,ичих, зэрэг зан гаргавал битгий түүнийг зэмлээрэй.Бүр найз болон хамаатнуудынхаа хажууд хэрхэвч болохгүй шүү.Ингэснээр тэрбээр өөрийгөө бусдаас дорд үзэж,өөртөө итгэлгүй болно.Ингэснээр даамжраад хувь хүн болж бүрэлдэхэд нь өөрийн гэсэн үнэлэмж нь буурна.

5.Хүүхдэдээ найз нөхөдтэйгээ тоглож наадаж, харилцаа үүсэхэд нь битгий саад хийгээрэй.

Хүүхэд бүрэн хөгжиж боловсроход үеийн найз нөхөдтэйгээ харьцах их нөлөө үзүүлдэг.Тиймээс хүүхэдтэйгээ тоглоом талбай дээр байнга тоглож байгаарай.Хэрэв хүүхэд тань хүүхдүүдтэй тоглохгүй байвал бусад ээж аав нартай танилцаж харицан гэр гэтрээ зочилж хүүхдээ тоглууж байгаарай.Гэртээ хүүхэд ичиж зовохгүйгээр хүүхэдтэй тоглож, өөрийнхөө үеийнхэнтэйгээ найзална.

 

www.facebook.com/Indigo-Кids- с авав

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (97) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хөхөөр бойжуулахын ашиг тус

2014-08-01 15:34:09

Хөхөөр бойжуулахын ашиг тус

Эхийн сүү шинэ төрсөн хүүхдэд хамгийн сайн тэжээл эргэлзээгүй мөн. Харамсалтай нь зарим эх хөхний хагалгаа гэх мэт шалтгаанаас хүүхдээ хөхөөр тэжээх чадваргүй болдог. Мөн өөр янз бүрийн байдлаас хүүхдээ хөхүүлэхийг хүсдэггүй эхчүүд байдаг. Энэ тохиолдолд эмч, асрагчийн тусламжтайгаар эхийн сүүгээр тэжээх асуудлыг зохицуулж болох талтай. Эхчүүд хүүхдээ юугаар яаж тэжээх нь өөрсдийнх нь сонголт боловч, маш сайн бодсны эцэст шийдвэрээ гаргах ёстой.

Эхийн сүү яагаад хамгийн сайн нь бэ?

*Эхээс дөнгөж төрсөн хүүхэд хаана сурсан юм бэ гэмээр, зөвхөн эхийнхээ мөөмийг л яаж хөхөхийгөө сайн мэддэг. Түүнд үүнээс өөр юу ч хэрэггүй. Хөхнө, залгина, хахаж цацна, цадна.

*Байгалийн жам өөрөө сүүг нь хэзээ, хаанаас, хэр зэрэг температуртай өгөхөө нарийн тогтоож чадсан.

*Хүүхдэд хэрэгтэй бүхий л эрдэс тэжээлүүд зөв хэмжээгээрээ агуулагддаг.

*Хүүхдэд хамгийн шингэц сайтай тэжээл

*Хүүхдийн гэдэс өвдөх. өтгөн хатах асуудалтай тулгарахгүй.

*Өвчин эсэргүүцэх чадвартай маш чухал дархлааны эсүүд байдаг.

*Дархлааны эсүүд нь хүүхдийг нярай үед янз бүрийн халдвараас хамгаална.

*Дархлаа сайтай хүүхэд тэр бүр өвчинд нэрвэгдээд байхгүй,.

Хэрэв хүүхдийн удамд хэн нэг нь харшлын гаралтай өвчтэй бол хүүхдээ хөхний сүүгээр хооллох нь зайлшгүй чухал. Энэ тохиолхдолд хүүхэд харшилд бага өртөнө.

Хүүхдийг хамгийн багадаа 6 сар, хэрэв чадвал12 сар хөхүүлэхэд бусад сүүн бүтээгдэхүүнээс үүсч болох харшлаас хамгаалж гэсэн үг. Хүүхдэд илэрч болох харшлуудыг нялх бага байхад нь аль болох хойшлуулж чадвал тэдний харшилтай болох магадлал төдий хэмжээгээр буурна гэсэн үг.

Хөхүүлэх нь зөвхөн хүүхдийг хооллох биш, эх хүүхдийн хувьд маш чухал баярт мөч байдаг. Хүүхдийг хөхүүлэх үед эх хүүхэд хоёр дотно харц, биеийн дулаахан харилцаанд оролцдог.Энэ үед хүүхэд ээжийгээ харж, дуу хоолойг нь сонсож, амьсгалах болон зүрхнийх нь цохилтыг хүртэл мэдэрдэг байна.

Хүүхэд хөхүүлэх нь энгийн хялбар гайхамшигтай нэгэн төрлийн урлаг. Та ус буцалгах, сүү холих, шилээ ариутгах хэрэггүйгээс гадна, сүүнийхээ халуун бүлээн, найрлага нь зөв эсэхэд хэзээ ч санаа зовохгүй байж болно. Таны сүү шөнө дөлөөр ч үргэлж бэлэн.

Хөхний толгой хагарах

Жирэмсэн байхдаа хөхний толгойн дасгал хийгээгүйгээс,эсвэл хүүхдээ хөхүүлэхдээ хөхнийхөө толгойг буруу үмхүүлснээс толгой нь хагарч хөхөхөд эмзэглэлтэй болно.Юу хийх вэ?

Хөхийг ил байлгаж,хуурай байлга.

Хагарсан хэсэгт хөхний сүү болон зориулалтын тос түрх.

Хөхний толгой хамгаалагч хэрэглэ.

Хүүхэд хөхний толгойг бүрэн үмхэж байгаа эсэхийг байнга шалгаж бай.

Хөхний толгой хагарсан үед сүүгээ сааж хөхөө амраа.

Саасан сүүгээ хөргөгчинд хадгалан,хүүхэддээ өгөхдөө бүлээсгэн угжаар өгч болно.

Хөхөнд сүү хэрхэн бий болдог бэ?

Жирэмсний сүүлийн 3 сараас эхлэн хөхөнд сүү боловсорно.

Эхний 1-2 өдөрт хөхнөөс ялгарч байгаа сүүг ангир уураг гэдэг.

Ангир уураг өтгөн шаргал,тослог бага,нүүрс ус,амин дэм,эсрэг биеийг ихээр агуулдаг учир шингэхдээ маш хурдан шинэ төрсөн хүүхдэд гайхалтай зохицно .Төрсний дараа хэд хоногоос хөх чинэрч сүүний хэмжээ ихсэж сүү орно.Сүү нь эхлээд усархаг ,хөхөвтөр өнгөтэй байснаа сүүлдээ шингэрч цагаан өнгөтэй болж,хүүхдийн цангааг тайлахад ч тохиромжтой болно.

Хүүхдээ хэдий чинээ ойр ойрхон хөхүүлнэ төдий чинээ сүү орно.

Сүүтэй байхын тулд та амин дэм,эрдэс бодис,уурагаар баялаг тэжээлэг чанартай хоол хүнс хэрэглэж,ус их уу.

Хүүхдийг хөхөөр хооллох

Та хүүхдэдээ хамгийн дээд зэргийн сайн тэжээлийг өгч байгаа тул төрсний дараа үүсдэг бага зэргийн бэрхшээл болж хөхүүлэхээ зогсоохгүйг хичээх нь дээр.Хэрвээ таны хүлээсэн шиг болохгүй бол сандрах хэрэггүй. Та болон таны хүүхдэд юу шаардлагатайг ойлгоход хугацаа хэрэгтэй.

Хүүхэд хөхүүлэх байрлал

Хүүхэд хөхүүлэхдээ өөртөө эвтэйхэн байрлалыг сонго.Та сандал дээр эгц суугаад хүүхдээ хөндлөн ,цээж рүүгээ шахаж,хөхөндөө зөөлхөн хүргэхээр гартаа барь.Хөхний толгойн хэсгийг уруулаараа бүрэн үмхэж сороход үүсэх мэдрэмж нь ямар нэгэн дарагдсан юмыг чөлөөлж байгаатай адил сэтгэгдэл төрнө.Таны хүүхэд яаж байгаагаас шалтгаалж,өвдөлт мэдрэгдэж болно.Хөхөх үед хүчтэй өвдөлт мэдрэгдэж байвал тусламж хүсэх хэрэгтэй.

Эх сурвалж : www.facebook.com/For little One групп-с авав

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (51) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нярай үедээ төмрийн дутагдалд орсон хүүхдийн тархины хөгжил удааширдаг

2014-05-30 19:41:24

Нярай үедээ төмрийн дутагдалд орсон хүүхдийн тархины хөгжил удааширдаг

Нярай үедээ төмрийн дутагдалд орсон хүүхдийн тархины хөгжил удааширдаг бөгөөд ирээдүйд сурлага, сурах идэвх чармайлтанд нь сөргөөр нөлөөлдөг хэмээн мэргэжлийн эмч нар анхааруулж, хүүхдийг төмрөөр баялаг хүнсээр зөв зохистой хооллохыг зөвлөж байна.

Төмрийн дутагдал нь хүүхдийн тархины болон бие махбодийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Хүүхдэд төмөр дутагдсан тохиолдолд зохих эмчилгээг оройтуулбал үр дагавар нь насан туршид нь нөхөж баршгүй аюултай байж болзошгүй бөгөөд нярай хүүхдийн ялангуяа 1 нас хүртэлх хугацаанд нь төмрөөр баялаг хоолны дэглэмийг сахиулах нь чухал байдаг ажээ. Жишээ нь:

“Хамгийн ихээр 6-36 сартай хүүхдэд илэрдэг төмрийн дутагдал нь хөхүүл насны хүүхдийн бие махбодь, тархины хөгжлийг удаашруулж, нийгмийн хөгжилд нь доголдол үүсгэдэг байна. Төмрийн дутагдлаас үүдэн хүүхдийн тархины хөгжил удааширдаг байхад үүнтэй холбоотой зохих эмчилгээг хүүхдийг “эрчимтэй хөгжиж байгаа үед” нь хийхгүй бол дараа нь үр дүн багатай, тэр ч бүү хэл нөхөн сэргээх боломжгүй болдог нь харамсалтай.

Ялангуяа хүүхдийн эрчимтэй өсөж торниж байдаг 0 – 3 насанд төмрөөр баялаг хоол хүнсийг идүүлэх нь хүүхдийн биеийн болон тархины хөгжлийн үүднээс амин чухал ач холбогдолтой байдаг. Хүүхдийн тархины болон танин мэдэхүйн хөгжил нь тухайн хүүхдийн хооллолттой шууд холбоотой байдаг байна. Учир нь тархи бол төмрийн дутагдалд амархан ордог хүний биеийн хамгийн эмзэг хэсэг юм.

Төрснөөс хойших эхний 6 сард хамгийн чухал хоол хүнс бол эхийн сүү юм. Эхэд хуримтлагдсан төмөр хүүхдэд эхийн сүүгээр дамжин хүрч, эхний 6 сардаа хүүхэд төмрөөр дутагддаггүй гэж хэлж болно. Гэвч хүүхдийг 6 сартайгаас хойш эхийн сүү хүрэлцэхгүй бол хүүхдэд төмрөөр баялаг хоол хүнсийг нэмэлтээр (мах, өндөг, шош, вандуй гэх мэт) өгч болно. Цагаан будааны гурил, жигнэмэг, талх гэх мэт хүүхдэд жин нэмэхээс өөр онцын үр дүнгүй хоол хүнснээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Төмрийн агууламж багатай учраас хүүхдэд 1 нас хүрэхээс өмнө үнээний сүүг уулгахгүй байхыг зөвлөдөг.

Бага насандаа төмрийн дутагдалд орсон хүүхэд, өсвөр насандаа буюу 11-14 насандаа сурах хүсэл, тэмүүлэл багатай байдаг. 2 нас хүртэлх үедээ төмрийн дутагдал орсон хүүхдийн тархины болон бие махбодийн хөгжил нь удаан байдаг. Дараа нь төмрийн бэлдмэлийг нэмж уусан ч, үүнийг нөхөх бараг боломжгүй.

Төмрөөр баялаг хооллолт зайлшгүй хэрэгтэй

АНУ-ын Хүүхдийн Академийн Зөвлөл, бага насны хүүхдийг 9-12 сартайд нь, харин дутуу төрсөн хүүхдийг 6 сартайгаас нь эхлэн төмрийн дутагдлын эсрэг эмнэлгийн аргаар оношлох хэрэгтэй гэж үздэг. Хөхүүл насны хүүхдийн төмрийн дутагдлыг хоол хүнсээр нь дамжуулан нөхөөгүй тохиолдолд “Төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт” амархан үүсдэг байна.

Нярай хүүхдийг 6 сараас удаан хугацаагаар “дан ганц” эхийн сүүгээр хооллох юмуу, төмрийн агууламж багатай хоол хүнсийг хэрэглүүлэхэд төмрийн дутагдалд амархан ордог байна. Үүний зэрэгцээ үнээний сүүний оролцоотой хооллолтын хувьд үнээний сүү өөрөө төмөр багатай, мөн төмрийн шимэгдлийг багасгадаг учир төмрийн дутагдалд оруулахад гол үүргийг гүйцэтгэдэг байна.

www.eejbolloo.mn - с авав

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (95) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдийн массаж

2014-02-06 18:01:25

Хүүхдийн массаж

Анх төрснөөсөө эхлээд Таны хүүхэд таныг таньж эхэлдэг:

Таны нүүр, дуу хоолой, үнэр. Харин таны гар түүнд илүү их танил байдаг. Та хүүхэддээ гар хүрэх бүр, хүүхэдтэйгээ харьцаж, ярьж байна гэсэн үг. Энэ харьцааг үүсгэхийн тулд иллэг хамгийн тохиромжтой. Иллэг нь хүүхдэд зөвхөн таашаал өгөхөөс гадна, эмнэлгийн судалгаагаар хүүхдийг тайвшруулдаг, мөн хэрэв хүүхэд тань яраглаад байвал, тавгүйцээд байвал, эсвэл аливаа нэг юманд сэтгэл нь тавгүйтээд байвал тайвширахад нь тус болдог, хүүхдийн нойронд тус болдог, нойрыг бат бэх, удаан хугацаатай болгодог, хоол шингээх үйл ажиллагаанд тустай гэсэн байдаг.

Хамгийн гол нь иллэг нь ер бусын сэтгэл зүйн харьцааны орчинг та хоерын хооронд бий болгож өгдөг.

 

Хэрэв таны хүүхэд 2 сараас бага бол хөнгөн хэлбэрийн иллэг хийх хэрэгтэй, толгой, гар, нуруу, хөлөнд нь иллэг хийнэ. Энэ энгийн иллэг нь нярай хүүхдэд маш их таашаал өгдөг, мөн өдөр тутмын иллэгэнд дасгаж, бэлдэж өгнө.

 

2 сараас хойш таны хүүхэд арай хүнд хэлбэрийн иллэгнээс таашаал авдаг болно.

 

Энэ кинонд ээж нар яаж иллэг хийдэг талаар зааж өгнө, гэхдээ аав нар ч бас уг зөвөлгөөг дагаж, ашиглаж болно. Нярай хүүхдэд иллэгийг хэзээ ч хийж болно, өглөө сэрсэнийх нь дараа, эсвэл орой усанд оруулахын өмнө. Иллэг хийх хугацаа нь ойролцоогоор 15 минут байна.

 

Хэрэв таны хүүхдэд иллэгний ямар нэг хэлбэр болон дасгал нь таалагдахгүй бол санаа битгий зовоорой, мэдээж хүүхдэд том хүнд шиг өөрийн гэсэн таашаал байдаг. Иллэг хийх тусам таны хүүхдэд ямар дасгал илүү таалагддаг болохыг та мэдрэх болно.

 

Иллэг бол хүүхэдтэйгээ харицах чухал арга юм.

 

Нярай хүүхдийн эцэг эхчүүдэд зориулсан иллэгний зааварчилгаа:

 

-Иллэгээ хийхдээ зөөлөн дэвсгэр дээр хийвэл илүү тохиромжтой, өрөө нь дулаан байх ёстой, ягаад гэвэл хүүхэд тань нүцгэн байх тул. Та хүүхэдтэйгээ гараараа ярилцахын тулд, таны өөрийн байрлал чухал. Хүүхэд таны тайван,чөлөөтэй байдлыг мэдрэхийн тулд, та өөртөө эвтэй байрлалаа олох хэрэгтэй мөн зөөлөн намуун ая дуу тавиарай.

 

JB oil-с алган дээрээ гоожуулаад, гараа үрж дулаацуулах хэрэгтэй. Энэ нь таныг хүүхэддээ хүрэхэд тааламж төрүүлэхэд тус болно. Эрүүл хүүхдэд иллэг хийхэд ямарваа нэг дүрэм, журам гэж байхгүй гэдгийг санаарай. Хамгийн гол нь иллэг нь хүүхдэд тань таалагдах ёстой.Та иллэгээ хийхдээ дуртай хэсгээс нь эхэлж болно.

 

Толгойд нь иллэг хийхдээ духнаас нь эхлээрэй. Хөнгөн даралтаар духны голоос шанаа, хацар руу илээрэй. Хөмсөгийг нь зөөлөн илнэ. Хурууны өндгөөр хамар хэсгийг нь зөөлөн дарж хацар дагуу илээрэй. Амны тойрог хэсгээр иллэг хийх нь чухал, ялангуя шүд нь цухуйж эхлэх үед. Эрүү хэсэгт болон чихний ар талд нь хөнгөн иллэг хийгээрэй. Одоо цээжинд нь иллэг хийнэ, гараа цээжнийхээ голд нь тавиад дээшээ болон 2 тийш нь илээрэй, тойрог хөдөлгөөнөөр иллэг хийхдээ гараа эргээд цээжнийх нь голд байрлуулна, уг иллэгийг хийхдээ гараа хүүхдийн биенээс огт салгахгүй хийх хэрэгтэй. Дараа нь зүүн болон баруун мөрлүү нь мөн буцах байдлаар Х хэлбэрээр иллэгийг гулгуулах маягаар хийнэ. Иллэг хийж байхдаа хүүхэдтэйгээ байнга ярьж байгаарай, дуулж ч бас болно, мөн тоглоомыг иллэгтэйгээ хослуулж болно. Иллэг хийж байх үед таны хүүхэд зөвхөн хариу өгөх төдийгүй, мөн таны нүдийг анхааралтай харах болно. Хэрэв тос нь бүрэн шингэчихвэл, ахиад жоохон тос нэмж түрхээд иллэгээ үргэлжлүүлээрэй.

 

Гарыг нь илэхдээ нэг гараас нь эхлээрэй. Та өөрөө 2 гараараа мөрөөс нь гар хүртэл илээрэй. Энэ хөдөлгөөнийг энэтхэг хэлбэрийн саалт гэж нэрлэдэг. Эсрэг хөдөлгөөн нь гараас мөр хүртлэхийг швед хэлбэрийн саалт гэнэ. Хүүхдүүдэд гаранд нь иллэг хийхэд их таалагддаг. Гарыг нь тэнийлгээд хуруу болгонтой нь тоглоорой. Хуруугаа алган дээр нь тавиад хурууны зүг рүү илээрэй. Гарын иллэгийг дуусгахдаа 2 гарандаа барьж тэнийлгэж илнэ. Нөгөө гарыг нь мөрнөөс гар хуртэл энэтхэг хэлбэрийн саалт, мөн тойруулах хэлбэрээр зөөлөн хөдөлгөөнөөр иллэг хийж болно. Иллэгийг хүүхдэд хаана ч хийж болно, орон дээр, дэвсгэр бүтээлэг дээр, ванн дотроо, өөрийнх нь сандал дээр тайвшруулах хэлбэрээр хийнэ.

 

Гэдэсний иллэг хийхэд хүүхдийн бүх биеийн байдлыг сайжруулдаг, хоол шингэлт, гэдэс дуурэлт, тугжрэл мөн гэдэс базлалтыг багасгах үйлчилгээ үзүүлдэг. Гэдэсний иллэгийг зөөлөн иллэгээр эхлээрэй, 2 гараараа ээлжлэн гэдэсний дунд хэсгээс доош илээрэй.

 

Хүүхдийнхээ 2 хөлийг нь өргөөд, гэдэс рүү нь хөнгөн тулгаж хүргээрэй, энэ нь гэдэсний булчинг сулруулахад тус болно. Гэдсийг нь тойрог хөдөлгөөнөөр илнэ. Бүдүүн гэдсийг нь хурууныхаа өндгөөр хөнгөн дарж өгөөрэй, энэ нь хоол шингэлтийг сайжруулна. Гэдэсний иллэгийг дуусгахдаа баруунаас зүүн тийш хурууныхаа өндгөөр хөндлөн дарж илээрэй. Энэ нь ходоодны хийг гарахад нь тус болдог. Хүүхдийн хөлөнд иллэг хийхийн тулд, гарт нь хийдэг иллэгийн дагуу хийнэ. Эхлээд нэг хөлийг нь илнэ, ташаанаас шагай хүртэл энэтхэг хэлбэрийн саалтын дагуу. Та хөлийг нь хөнгөн базаж дээрээс нь доош, доороос нь дээш илнэ.

 

Ихэнх хүүхдүүдэд улны иллэг их таалагддаг. Улыг нь өөрийн эрхийн хуруугаар эхэлж арчих хэлбэрээр эхлээрэй. Хуруу тус бүрийг нь илээрэй. Дараа нь энэ бүх хөдөлгөөнүүдийг нөгөө хөлөнд нь хийгээрэй. Хүүхдэд уг иллэгүүдийг гэрийн бусад хумуус ч хийж болно. Өвөө, эмээ, ах, эгч нар нь иллэг хийснээр хүүхэдтэй ярилцах боломжтой. Ихэнх эцэг эхчүүд иллэгийг нурууны иллэгээр дуусгадаг юм. Хүүхдээ доош нь харуулж хэвтүүлээрэй, хэрэв хүүхэд тань нялх бол ихэнх тохиолдолд хүүхдээ өөрийн хөлөн дээр дэвсгэр дэвсэж хэвтүүлбэл илүү тохиромжтой. Танд ч гэсэн тухтай байх ёстойг санаарай. Хүүхдийн нурууг хөндлөнгөөр нь зөөлөн хөнгөн хөдөлгөөнөөр дээрээс нь доош иллэгээ эхлээрэй. Одоо нэг гараараа хөнгөн дарж нурууны яс дагуу дээрээс нь доош илээрэй. Хурууныхаа өндгөөр жижиг тойруу хөдөлгөөнөөр хөнгөн дарж илээрэй. Иллэгний төгсгөлд хэд хэдэн тайвшруулах дасгалуудыг нурууных нь дагуу хийгээрэй. Хөнгөн зөөлөн хөдөлгөөнөөр, хүүхэддээ иллэг дуусч байгаагаа илэрхийлсэн байдлаар хөдөлгөөнүүдээ удаашруулж дуусгаарай.

 

Нярай хүүхдэд хийж буй энэхүү иллэг нь хүүхдийн эрүүл бойжилтонд нөлөөлж, та 2 хоорондын харьцааг бэхжүүлэхэд оршино. Иллэгний гол учир нь та 2-ын дотно харьцааг бүрдүүлж өгнө. Магадгүй ийм дотно харьцаа нь ирээдүйд бие биенээ ойлгоход тус болж өгнө.

www.orosshkolton.mn-с авав

 

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (102) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй