![]()
Нярай хүүхдийн асаргаа
Хүүхдийн чих өвдвөл…
Чих өвдөх нь нярай хүүхдийн тархины өвчин юм. Эхийнхээ сүүг хөхдөг хүүхэд энэ өвчнөөр өвдөх нь бага. Учир нь эхийн сүүнд энэ үрэвсэлт өвчнөөс сэргийлдэг бодис агуулагддаг юм. Түүнээс гадна тамхи татдаг эцэг, эхтэй хүүхдийн чих өвдөх нь илүү байдаг ажээ. Антиобиотикийн төрлийн эм 12-24 цагаар өвчнийг намдаадаг. Хэрэв хүүхэд тань хоёр нас хүрээгүй бол эмчтэй зөвлөх хэрэгтэй. Чихэнд эм дусаахдаа эмээ бүлээн болгож, тун болгоомжтой дусаагаарай. Хэрэв булаг гарч байвал эм дусааж болохгүй. Чих өвдсөн үед бүлээн устай жин тавьж болно.
Хүүхдийн өтгөн хатвал…
Нярай хүүхэд өдөрт нэг буюу хэд хэдэн удаа бааж байвал хэвийн. Нэг хоногооос дээш өдөр баахгүй бол өтгөн хатаж түгжрэл болсон гэсэн үг. Хүүхдэдээ клизм тавихын тулд бургуй, хулдаас, вазелин, бүлээн устай сав бэлд. Ширээн дээр хулдаасаа дэвсэж хүүхдээ дээш харуулж хэвтүүл. Хөлийг нь сойж татна. Бургуйндаа бүлээн усаа соруулж, хошууг нь тосолж байгаад шургуулна. Ингэхдээ яарч сандралгүй маш болгоомжтой усыг шулуун гэдэс рүү шахаарай. Шахаж дуусаад хэсэг хугацаанд хүлээ. Хэрэв өтгөн гарахгүй бод бүлээн усаа дахин шахаж, хүүхдийн гэдсэнд цагийн зүүний дагуу иллэг хийж өгөөрэй. Эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд өтгөнийг хатаахгүйн тулд хүүхдээ хөхөөр тэжээдэг бол эх жимс, ногоо их идээрэй. Нярай нэмэлт тэжээл иддэг болсон үед баас хатвал тараг, луувангийн шүүс өгч хажуугаар нь шингэн их өгөх хэрэгтэй. Баас хатах нь заримдаа хөдөлгөөнөөс шалтгаалдаг тул хөл гарын дасгал хийж, өдөрт 2-3 удаа гэдсэнд нь хөнгөн дасгал хийж байгаарай. Зарим тохиолдолд баас хатахад сүв хагарч гэмтдэг тул хүүхэд уйлж, ухаан орсон хүүхэд суултуурт суухаас зугтдаг. Иймд баас хатахаас хамгаалах хэрэгтэй.
Хүүхдийн арьс нурвал…
Ихэнх хүүхдийн арьс цочирсноос нуралт үүсдэг. Энэ үед арьс шалбарч улайдаг. Хүүхдийг усанд оруулж, даавууг угааж цэвэрлэн олон дахин хуурайлж, суга, цавины арьсыг зориулалтын тосоор тосол. Хүүхдээ тосолчихоод өлгийдөлгүй хэсэг хугацаанд задгай байлга. Таван минутын турш хүүхдийг задгай хэвтүүлэхэд улайлт багасахыг та ажиглаж болно. Нуралт эдгэхгүй удаад байвал эмчид хандаарай.
Хүүхдийн хамар цэвэрлэхдээ…
Нярай хүүхдийн хамар амьсгалахад чөлөөтэй байх ёстой. Хамрыг цэвэрлэхдээ хөвөнг зулын гол шиг имэрч ороож, буцалсан ус, борын хүчилд норгож болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр нус, салстыг цэвэрлэнэ. Хамрын талст амархан гэмтэж, өвчилж болох тул хамрыг маш болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Шүдэнзний модонд хөвөн ороож цэвэрлэж болохгүй. Хамрын угт нус хатсан байвал хамрын хөндийд сулхан давстай буцалсан ус 2-3 дусал дусааж хэсэг байлгаж дэвтээсний дараа цэвэрлэ. Хамарт ургамлын тос дусааж болно. Өөр эм, элдэв зүйл хамаагүй дусааж болохгүй. Хүүхдийг 10-15 минут доош хэвлийгээр нь харуулж хэвтүүлэн нурууг илвэл хамрын амьсгал чөлөөтэй байхаас гадна хүүхэд дуртай байдаг.
Эх сурвалж:
2007.03.16 Хүмүүсийн амьдрал
|
|||
![]()
зайд байгаа зүйлийг харж чаддаг
Эхийн хэвлийд байхдаа хүүхэд харанхуй орчинд байдаг. Тиймээс нярай хүүхдийн нүд аливаа зүйлийг сайн хардаггүйд гайхах зүйлгүй. Энэ нь хараа хариуцдаг тархины хальсны хэсгийг сонсгол хариуцсан хэсэгтэй харьцуулахад муу хөгжилтэй байдагтай холбоотой. Дөнгөж төрсөн хүүхдийг харж буй зүйлийнхээ тодрох цэгийг тааруулах, хурц гэрэлд дасах, өнгө ялгах зэрэг хүнд үүрэг хүлээж байдаг.
Амьдралынх нь эхний мөчөөс тархины эсүүд идэвхитэй ажиллаж, хүүхдийг тань шинэ содон мэдлэгээр баяжуулж, хүрээлэн буй орчинтой харьцах шинэ холбоо тогтоож байдаг. Хүүхдийн харах чадвар насанд хүрсэн хүний харааны чадавхийн дөрвөн хувийг л эзэлдэг. Дөнгөж төрсөн хүүхэд өөрөөсөө 25 см-ийн зайд байгаа зүйлийг л тодруулан харж чаддаг. Энэ нь ээжийнхээ цээжийг л харна гэсэн үг. Хүүхэд өнгө ялгаж сайн чадахгүй, хурц тод өнгийг сайн ялгадаг бол бүдэг өнгө ялгахдаа их зүдэрдэг. Таны хүхдийн хараа хоёр сарын дотор сайжирна. Өмнө нь хүүхдийн тань баруун зүүн нүдээрээ харсан зүйл тусдаа боловсордог байсан бол аажимдаа товойлгон харж, хол ойрыг ялгах болж, тархинд нь нэгдмэл нэг зураг болж харагдана. Гурван сартайдаа аливаа зүйлийн хэлбэрийг анхааралтай ажиглаж эхэлнэ.
Түүгээр ч барахгүй ээжийнхээ сэтгэл санааг царайных нь байдлаар төрөлхийн зөн совингоороо тааварладаг. Хүүхэд зургаан cap хүрэхэд харах чадвар нь насанд хүрсэн хүний харааны чадавхийн 10 орчим хувьд хүрч сайжирдаг. Тэр үед хүүхдийн алсыг харах чадвар хоёр дахин сайжирч, хөдөлгөөнтэй зүйлийг дагуулан харах чадвартай болсон байдаг.
Эхийн хэвлийд хүүхдийн ам ургийн шингэнээр дүүрсэн байдаг
Хүүхдийн ам эхийн хэвлийд байхдаа ургийн шингэнээр дүүрсэн байдаг ба тэрхүү шингэний амтыг мэдрэх чадвартай болсон байдаг. Төрөх хугацаа ойртох үед ургийн шингэн эхийн сүүтэй төстэй амттай болдог. Ургийн шингэний амт ээж таны идсэн хоолноос шалтгаалдаг. Тиймээс жирэмсэн үедээ идэж байсан хүнсний зүйлийн амтанд хүүхэд тань хэдийн дассан байна. Хүүхэд энэ амтыг тогтоож, эхийнхээ сүүг хөхөх үедээ таньдаг байна. Дөнгөж төрсөн хүүхдийн амтлах мэдрэмж маш эрчимтэй хөгжиж , шинэ амт эрж, юм бүхний амандаа хийж амталж байдаг. Иймээс гараа хөхнө гэдэг өлссөнийг илэрхийлж байгаа бус юм. Хүүхэд төрөлхийн зөнгөөрөө чихэрлэг амттанд дурладаг ба гашуун, шорвог зүйл амсахаараа ярвайдаг. Янз бүрийн амт сонирхож, энэ эн уурагт шинэ холбоо үүсгэдэг. Хүүхэд шинэ амт мэдрэхийн хэрээр хөгждөг.
Нялх хүүхэд эцэг эхээ үнэрээр нь таньдаг
Хүүхдийн үнэрлэх эрхтэн сайн хөгжсөн байдаг. Энэ нь нялх хүүхдийн муу хардаг, байгаль нүдийг хүртэх, сонсох болон үнэрлэх мэдрэмжээр орлуулсан байдагт оршино. Нярай хүүхэд эцэг эхийгээ үнэрээр нь таньдаг. Үнэрлэх мэдрэхүйгээ идэвхитэй ашиглаж томчуудыг бодвол хамартаа илүү найддаг. Танихгүй орчинд орсон үедээ ойр дотно ээжийнхээ үнэрийг авч тайвширч, өөртөө итгэлтэй болдог. Ялангуяа төрсний дараах хоёр долоо хоногт энэ онцлог хүүхдийн хувьд их чухал. Ийм ч учраас хүүхдээ үргэлж өргөж, тэвэрч байх нь чухал. Хүүхэд өдөр болгон шинэ үнэртэй танилцдаг учраас хажууд нь танил бөгөөд дотно үнэр үнэртэж байхад илүү тайван болдог.
Үнэрлэх чадварыг хөгжүүлэх чадвар нь хүүхдийг хожим хөхний сүүнээс гаргахад их чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн түүнийг хүрээлж буй үнэрийг таньж, олон үнэрийг санаж явдаг байна. Хүүхэд амттайхан хоолны үнэр гарсан зүг толгойгоо эргүүлж, сонирхож, хүмүүсийн хоол идэхийг анхааран ажигладаг. Энэ нь сайн шинж бөгөөд хүүхдийг хөхний сүүнээс гаргахад нөлөөлж, тэрхүү үнэрийг өөрт нь идүүлэх борог хоолтны амттай холбож эхэлнэ. Ингээд уураг тархины амт болон үнэр хариуцсан хэсгүүдийн хооронд шинэ холбоо үүсдэг.
Дөнгөж төрсөн хүүхэд 16-18 цаг унтдаг
Хүүхэд томрохын хэрээр нойрсох хугацаа нь өөрчлөгддөг. Ойролцоогоор найман долоо хоногийн дараа хүүхдийн нойр илт багасч, урьд өдөржингөө унтдаг байсан бол өдөрт 14-16 цаг унтдаг болно. Дөнгөж төрсөн хүүхэд өдөрт 16-18 цаг унтдаг. Гурван долоо хоногтой хүүхэд 15-18 цаг, зургаан долоо хоногтой хүүхэд 15-16 цаг унтдаг. Дөрвөн сартай хүүхэд 10-12 цаг унтдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ өдрийн цагаар унтвал орой унтахгүй байх гэж боддог. Эмч нар өдөр сайн унтаж нойроо авсан хүүхэд орой унтахдаа хялбар байдаг. Өдөр муу унтсан хүүхэд ядраад оройд түргэн унтдаггүй.
|
![]()
Авахуулдаг хүүхэд сэтгэхүйн
хөгжлөөрөө бусдаасаа илүү байдаг
“За хүүхэдтэй болохоороо эхнээс нь л авахуулж сургах хэрэггүй юм байна шүү” гэсэн “мэргэн” бодол маань тийм ч ухаалаг биш байсныг туршлагатай ээж (7 хүүхэдтэй), алдартай сурган хүмүүжүүлэгчийн зөвлөгөөг олж хартлаа ойлгоогүй байж. Энэ тухай уншигчидтайгаа хуваалцъя.
“Хүүхдээ сав л хийвэл ухасхийн тэвэрч авсаар муу зан сургачихлаа”, “Тэврүүлээд сурчихна, дараа нь өөрсдөө авахгүй байж битгий” гэх мэт үгийг бид багаасаа л томчууд, ахмадуудаас сонссоор, бас тэврэнгүүт уйлахаа байчихдаг, эрүүл саруул атлаа авахуулаад сурчихсан, “хэцүү” хүүхдүүдийг хараад дээрх үгийн юутай үнэн болохыг орой руугаа ортол ойлгосоор ирсэн. Гэвч хүүхдийг тэвэрсний муу гэж байдаггүй ажээ. Бодоод үзье.
Ихэнхдээ л орон дээр эсвэл тэргэн дотроо хэвтэж байдаг хүүхдэд тэнгэр, тааз ч юмуу унь, хэдэн тоглоом, эсвэл хайчилсан үнэг, хааяа ээжийнх нь дээрээс тонгойх царай л харагдана. Гэтэл хүүхдийн сэтгэхүйн хөгжил ямар болох вэ гэдэг нь тааз ширтэж өнгөрөөх энэ эхний нэг жилээс л хамгийн их шалтгаалдаг гээд байдаг! Яадаг билээ?
Харин тэврүүлдэг хүүхдийн нүдэид юу юу өртөж болохыг, бас хүүхдээ авсан чигээр юмаа хэрхэн хийж болохыг дараах зөвлөгөөиөөс харцгаая. Хүүхдээ мөрөндөө наалдуулан, тэврэн, өвдгөн дээрээ тавиад эсвэл ганц гараараа авч нөгөө гараараа юм хийгээд ажлаа зохицуулах боломж бий. Нэг гараараа авч, тэвэрчихээд, нөгөө гараараа хүүхдийн хоол бэлтгэж, пийшинд түлээ хийж, иом эргүүлж байхад хүүхдэд мэдээж таагүй боловч тэрээр ээжтэйгээ (бас аавтайгаа) байх дуртай учраас, ээж нь дэргэд байгаа учраас тайван, толгойгоо эргүүлж энэ тэрийг сонирхон харна. Ингээд түүний нүдэнд цонх, сав суулга, эрээн мяраан даавуу, дэлгээстэй ном, сонин гээд олон зүйл тусна. Бас хүүхэдтэйгээ ярьж “одоо халбага, аяга, талхаа авна” гэх зэргээр барьж байгаа зүйлээ нэрлэж танилцуулж байхыг зөвлөө. Ингэж авахуулсан хүүхдүүд үзсэн харсан зүйлдээ сэтгэл ханаж, ихэвчлэн орондоо орж хэвтэх дуртай болдог тул авахуулаад сурчихвий гэж айлтгүй. Тэгээд ч бид хүүхдээ хэр удаан ингэж авах билээ дээ. Тэд маань хэдэн cap өнгөрөхөд л мөлхдөг, явдаг болчихоод тэгж их авахуулах гээд байлгүй, өөрсдөө олон шинэ зүйлийг нээдэг болчихно. Ер нь зарим хүүхэд сонирхохгүй зүйл гэж байхгүй байхад эргэн тойрны зүйлээс тусгаарлагдсан ор тэрэг гэх мэт зүйлд өсч байгаа хүүхдийн харц залхуутай тоомсоргүй, амьдралд ядарч зүдэрсэн хөгшчүүлийнх шиг, ийш тийш юм сонирхож хардаггүй, юуг ч гайхдаггүй, баяр хөөр болдоггүй, хүүхдийн сониуч зангүй цатгалан, хөдөлгөөн багатай байгаа нь ажиглагджээ. Магадгүй уншигчдын маань дунд дээр өгүүлсэн зүйлтэй бүрэн дүүрэн санаа нийлэхгүй хүн байж болох юм. Тэгвэл дараах нэгэн судалгааг сонирхуулья. Африк ээж нар хүүхдээ ерөөсөө хаа ч явсан үүрч явдаг байжээ. Өдөр шөнөгүй, баяр ёслолоор гээд үргэлж л ээжийнхээ дэргэд байгаа тэд ээжийнхээ үзсэн харсан бүхнийг харна гэсэн үг. Тэгэхээр маш их зүйл үзэж харнаа даа. 2 настай ийм африк хүүхдүүдийн сэтгэхгүй үе тэнгийн европ хүүхдүүдийнхээс илүү байсныг судалгаагаар тогтоож байжээ. Гэхдээ нийгмийн хөгжлийн. түвшингээс болоод үүнээс хойш тэднээс хоцордог байсан гэнэ. Бас эхний нэг сард хүүхэд орчноо ажиглан маш их зүйл мэдэж авдгийг сэтгэлзүйчид баталжээ. Хүүхдийг хажуулж тавих, гэдсээр нь хэвтүүлэх нь орчин тойрноо ажиглах боломж олгож, хүүхэд толгойгоо эрт дааж, чийрэг болдог. Ээж аав нараа энэ бүхнийг бодолцож үзээрэй. Эх сурвалж:
Б.Ууганбаяр 2006.08.4 Хүмүүсийн амьдрал |
|||
Нялх хүүхдийн хөгжил
Хамгийн чухал нь хүүхэд эрүүл асч бойжих мөн хүүхдийн жин байдаг.
Хөхүүл хүүхэд өдрөөр өсөж томрон мөн суралцаж байдаг.
3 долоо хоногийн дараа биеийн жин нь буцаад хэвийн байдалд ордог ба үүний дараа жин нь маш хурдан нэмэгдэнэ : Эхний 3 сард 2 дахин нэмэгддэг. Төрсний дараа хүүхдийн биед ердөө 10%-ийн өөх агуулагдах ба 4 сарын дараа 40% болдог. Энэхүү өөхний хуримтлал нь маш чухал ба үүгээр хүүхэд амьдардаг.
Эхний 1 сар : Унтах ба рефлекс
Төрсний дараах эхний 1 сард эхийн хэвлийд байхаас өөр орчинд дасах хэрэгтэй болдог. Жишээ нь сайн унтаж чадахгүй байх ба унтаад сэрэх хэмнэлд дасах. Төрсний дараах эхний нэг сард хүүхэд өдөрт 20 цаг унтдаг. Энэхүү урт хугацааны унтаа байдал нь гадны олон шинэ нөлөөллөөс хамгаалах арга юм.
2-3 сар нь инээмсэглэл ба анхны тоглоом
Төрсний дараах 2-3 сард хөхүүл хүүхэд нь өдөрт ердөө 15 цаг унтах ба энэ нь өдөр шөнийн хэмнэлд дасаж байгаагийн шинж, түүнчлэн унтах үе нь дээд тал нь 5 цагаас ихгүй байна. Уйлах нь нялх хүүхдийн хувьд өөрийгөө мэдэгдүүлэх хамгийн чухал хэлбэр юм. Ямар хэрэгцээ шаардлагаас болж юу хүсэн уйлж байгааг эцэг эхчүүд маш хурдан олж илрүүлдэг.
![]()
Нойр хүүхдийн бойжилтонд чухал үүрэгтэй
0-3 сартай нярай эхний хэдэн долоо хоногтоо өдөрт 17-18 цаг унтдаг бол гурван сартайдаа хоногт 15 цаг унтдаг. Нярай хүүхэд нь өдөр шөнө гэж ялгалгүйгээр дараалан 3-4 цагаас илүү унтдаггүй. Тэгэхээр эцэг, эхчүүд ч олон цаг дараалан унтаж чадахгүй болно гэсэн үг. Зарим хүүхэд 8 долоо хоногтойгоосоо эхлэн бүхэл шөнөжин унтдаг болдог ч дийлэнх нь 5-6 хүрэхээсээ өмнө ингэж унтаж чаддаггүй. Эрүүл бат бэх нойр нярай хүүхдийн бойжилтонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул хүүхдээ сургах хэрэгтэй.
Ийм балчир хүүхдэд элдэв зүйл заах, тэр тусам бат бэх нойртой болгох дадалд сургах нь байж боломгүй мэт санагдаж магадгүй. Гэвч эцэг, эхчүүд чамлахааргүй олон зүйлийг сургаж чадна. Юуны өмнө хүүхэд ядарсныг илтгэх шинж тэмдгийг ялгаж сурах хэрэгтэй. Эхний 6-7 долоо хоногийн туршид хүүхэд 2 цагаас илүү сэрүүн байж чаддаггүй. Үүнээс удаан хугацаагаар сэрүүн байлгавал хүүхэд хэт ядарч, сайн унтаж чаддаггүй. Хүүхэд нойрмоглож байгаа эсэхийг ажигла. Нүдээ нухлах, чихээ үрэх, нүдэн дор нь бараан толбо үүсэх нь хүүхдийн нойр хүрч эхэлсний шинж. Удалгүй хүүхдийнхээ өдрийн тутмын хэмнэлийг мэдээд ирэхээрээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ нойр нь хүрчбайгаа эсэхийг андахгүй болдог.
Дөнгөж төрсөн нярай хүүхдэд өдөр шөнийн ялгааг мэдрүүлэх боломжгүй нь мэдээж. Гэвч 2 долоо хоногтойгоос эхлэн энэ ялгааг мэдрүүлэх боломжтой болдог. Өдрийн цагт сэрүүн үед нь боломжийн хэрээр их тоглож, юм ярьж, утас, угаалгын машин зэргийн чимээг басгах хэрэггүйн дээр хоолож байх үед унтвал сэрээнэ. Харин шөнөөр хооллох, хуурайлах үедээ тоглох хэрэггүй. Гэрэл, дуу чимээг багасгаж, удаан юм ярих хэрэггүй. Энэ бүхний дараа нэг их удалгүйгээр нялх хүүхэд аяндаа шөнийг унтах ёстой цаг юм байна гэдгийг зөнгөөрөө ойлгож эхэлнэ.
Үүний дараа хүүхдийг зөнгөөр нь унтуулж байх хэрэгтэй. Үүний тулд 6-8 долоо хоногтой хүүхдийг нойрмоглосон үед нь орон дээр тавьж аяндаа унтах боломж гаргаж өг.
2-3 сартай хүүхэд шөнөдөө зөвхөн хоол идэхийн тулд л сэрч байх ёстой. Гэвч тохиолдлоор өөрийгөө сэрээж, улмаар унтах, нойрсохтой холбоотой таагүй мэдрэмж авах нь бий.
Эх сурвалж: www.setguul.com
|
|||
![]()
Хүүхдийг хэт ядрахаас сэргийл
Дулааны улиралд хүүхэд нойрмоглох, хичээл хийх дургүй болох нь байдаг. Энэ нь мэдрэл болон бие махбодийн тамир сульдах, хэт ядарсантай холбоотой.
Витамины дутагдал : Хавар бие организмд витамин их дутагддаг. Сайн чанарын поливитамины комплекс асуудлыг шийдэхэд тустай. Хүүхдийн бие сэргэж, илүү тамир тэнхээ орох боловч хаврын ядаргааны бүх шинж витамин ууснаар арилна гэж бүү найдаарай. Хүүхдийн биеийн байдал сайжрах ч хаврын нозоорол бүрмөсөн арилахгүй. Тиймээс нүүрс усаар баялаг /цагаан талх, гоймон, эрдэнэ шиш гэх мэт/ бүтээгдэхүүн хоол хүнсэнд оруулаарай. Тархи 75 хувь усаар бүрддэг тул шингэн зүйл аль болох их хэрэглэх сайн. Сургуульд явахад цүнхэнд нь жижиг савласан буцалсан ус хийж болно.
Гэрэл агаар дутагдах: Нарлаг өдөр эрүүл агаарт гарахыг чухалчил. Өвөл цонх хаалттай үед нүүрсхүчлийн хий их болдог тул тархины ажиллах чадварыг үлэмж бууруулж, нойр хүргэж ядрах шалтгаан болох нь бий. Иймд тогтмол салхинд гарах, тасалгаандаа нойтон цэвэрлэгээ хийж агаар оруулж байх хэрэгтэй.
Биеийн хөдөлгөөнийг идэвхжүүл: Спортын секц, бассейн, бүжгийн дугуйланд явдаг хүүхдүүд өвдөх, ядрах нь ховор байдаг. Хавар дулаан цагт хүүхдийг гадаа их тоглуулах нь стресс үүсэхээс сэргийлдэг. Сургалтын жилийн туршид хуримтлагдсан таагүй байдал /айдас, уур бухимдал гэх мэт/ хөдөлгөөнт тоглоом, биеийн тамирын дасгалын туслалцаатай арилна. Мөн хөдөлгөөнөөс гадна зураг зурах, дуулах зэрэг гоо зүйн чиглэлтэй үйлдэл ч хүүхдийн сэтгэл санаанд эерэг нөлөөлдөг байна.
Хэт ачаалал: Олон хичээл үзэх, үргэлжлэх дасгал, давтлага нь хүүхдийн мэдрэл, бие махбодид хэт ачаалал бий болгодог.
|
Нярай хүүхдийг уудам дэлхийтэй танилцуулах хэрэгтэй Бага насны хүүхдийг цэвэр агаарт гаргаж байх хэрэгтэй. Чийгтэй давчуу байшинд удаан байсан хүүхэд аркидтай болдог. Хүүхдийг цэвэр агаарт гаргахад гэрт нь байдаггүй температурын өөрчлөлт болон салхинд дасан зохицож, даарахгүй байж сурдаг. Зугаалгын явцад гадаад орчинтой аажим бөгөөд дэс дараалалтайгаар дасан зохицох хэрэгтэй. Шинээр төрсөн хүүхэд юуны түрүүнд шинэ орон зайд дасах хэрэгтэй болдог. Иймээс хүүхдийг гудамжинд гаргахын өмнө орон гэрт нь дасгах хэрэгтэй.
|
Хүүхэд юунаас айдаг вэ?
Хүүхдийн айдас олон янз байдаг. Эвгүй хүн харах, зурагт телевизээс харсан аймшгийн кино зэргээс айж шөнө зүүдлэх нь бий. Иймд бага насны хүүхдийг ганцааранг нь орхих, хэт балчраас нь тусад нь өрөөнд унтуулах зэрэг европынхны хүмүүжлийн арга барил үр дүнтэй биш төдийгүй сөрөг нөлөөтэй болохыг сэтгэлзүйчид тогтоожээ.
Судалгаагаар хүүхдийн айдаст дараах хүчин зүйл нөлөөлдөг байна. Нэг. Хүүхэдтэйгээ хангалтгүй харьцах. Аар саар зүйл заах, үлгэр ярих төдийд харьцааг хязгаарлаж болохгүй. Хоёр. Харанхуй. Хэрэв хүүхэд тань харанхуйгаас айдаг бол түүнд өдөр, шөнө яагаад болдог талаар энгийн үгээр тайлбарла. Зурагтай ном үзүүл. Аль болох ойр дөхөм тайлбарлавал хүүхэд айхаа болино. Гурав. Ганцаар үлдэх. Болж өгвөл бага насны хүүхдийг ганцааранг үлдээх хэрэггүй. Нам гүм орчинд үлдсэн хүүхэд айдас түгшүүрт автдаг. Хэрэв та ойрхон түргэн гараад ирэх шаардлагатай бол хүүхэддээ сайтар тайлбарла. Түүнчлэн хүүхдийн аюулгүй байдалд анхаарал тавьж чүдэнз, асаагуур, халуун буцлам ус зэргийн учрыг тайлбарлаж, холдуулаарай. Та яг хэлсэн цагтаа ир. Эс тэгвэл хүүхэд танд итгэхээ болино. Дөрөв.Тусдаа унтах. Тав хүртэлх насны хүүхдийг заавал тусад нь өрөөнд унтуулах гэж бүү зүтгээрэй. Өвөртөлж унтахгүй юм гэхэд өрөөндөө бяцхан ор тавьж өгсөн нь дээр, Учир нь бага хүүхэд ганцаар унтахдаа элдвийг бодож, шалтгаангүй айх нь байдаг. Ялимгүй дуу чимээ ч айлгаж болно. Бага наснаас хүүхдийн ургуулан бодох чадвар хөгжиж эхэлдэг тул сэтгэхүйд өөрчлөлт, хямрал авчирч болзошгүй гэнэ. Эх сурвалж: 2007.06.27 Хань |
|||