babycare

ЭЭЖ ААВ НАРАА ХАМТДАА ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЦГЭЕ

Нялх хүүхдийн хумсыг хэрхэн авах талаарх зөвлөгөө

2014-11-24 12:09
Нялх хүүхдийн хумсыг хэрхэн авах талаарх зөвлөгөө

Төрөөд удаагүй бяцхан нярайн хумс мэдээж томчуудынхаас илүү зөөлөн, уян хатан байдаг ч өөрт нь маш хурц байхуйц аюултай юм. Шинэ мэндэлсэн хүүхэд гараа хянах чадвар сул учир өөрийгөө болон аав, ээжийнхээ нүүрийг урах магадлалтай. Хурууных нь жижиж хумсууд маш хурдан ургадаг тул долоо хоногт хэд хэдэн удаа авах шаардлагатай болдог. Харин хөлийн хурууны хумсыг авах хэрэгцээ арай бага гардаг. Хүүхдээ нэг сар хүрэхээс өмнө хумсыг нь авахаас

татгалзаарай. Харин тусгай бээлий, оймс өмсүүлж эсвэл өлгийдөж байгаарай. Хүүхдийг 8 долоо хоног орчимтой болж хумс нь бага зэрэг хатуурсан үед маш болгоомжтой аваарай.
Хурууны үзүүрийг нь гэмтээхгүйгээр хүүхдийн хумсыг хэрхэн авах вэ? 

ГЭМТЭЭЛГҮЙГЭЭР ХУМСЫГ НЬ ХЭРХЭН АВАХ ВЭ ?

Хүүхэд унтаж мөн хооллох үедээ илүү тайван байдаг тул хумсыг нь авхад тохиромжтой. Нярайн хумсыг авах үед анхаарах зүйлс:
1.   Усанд оруулсны дараа хумс зөөлөрдөг тул авах  
2.   Сайн харахын тулд хангалттай гэрэлтүүлэгтэй орчинд байх
3.   Жижиг хуруунд зориулсан хумсны хутга ашиглах
4.  Хурууны өндөгний арьсыг нь гэмтээхгүйн тулд гарыг чанга тогтвортой барих
5. Хумсыг хурууны муруйн дагуу авна. Хөлийн хурууны хумсыг тэгш аваад дараа нь хурц өнцгийг нь хумсны хуурайгаар зөөллөнө. Хүүхэд төрсний дараах эхний хэдэн долоо хоногт хумс нь маш зөөлөн байдаг тул зөвхөн зөөлөн хумсны хуурай ашиглахыг эмч нар зөвлөж байна.
Ялангуяа анх аав, ээж болж буй эцэг эхүүд санамсаргүйгээр хүүхдийнхээ өндгийг гэмтээх тохиолдол байдаг. Хэрвээ та хүүхдээ сэрүүн байхад нь хумсыг нь авахаар шийдсэн бол хөдлөхөөс нь сэргийлж хэн нэгнээр бариулах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхдийн хумсыг хазаж авдаг. Энэ нь хүүхдийн хурууны шархаар таны амнаас нян дамжих аюултай тул аль нярайн зориулалтын хумсны хутга хэрэглээрэй.
Хэрэв хурууны үзүүрийг зүсчихвэл цус гаралтыг хэрхэн тогтоох вэ?

Хэрвээ та бяцхан хурууны үзүүрийг зүсчихвэл өөртөө битгий хатуу хандаарай. Энэ бол маш олон эцэг эхчүүдэд тохиолддог зүйл. Хүүхдийнхээ хурууг хүйтэн усанд цэвэрлээд амны цаасаар ороож чангахан барина. Цус гаралт ихэнхдээ хэдхэн минутын дотор зогсдог. Хүүхдийн хуруунд бинт зүүхээс татгалзаарай. Хүүхэд хуруугаа амандаа хийх үед унах магадлалтайгаас гадна хэрэв аманд нь орчихвол хүүхэд үүнд гахах эрсдэлтэй.

Нялх болон мөлхөө хүүхэд сөрөх магадлалтай тул эмч нар шингэнтэй шархны наалтан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Хэрэв шарх нь цус алдаж зогсохгүй бол эмчид үзүүлэх хэрэгтэй.  Хэдий бяцхан хүүхдийнхээ хумсыг авах нь ялангуяа эхний үед маш хэцүү байх боловч аюулгүй байдлыг нь хангах үүднээс хумс богино байх нь чухал байдаг. Булчингийн хяналт сул байдаг тул нялх хүүхдүүд жаргалтайгаар гар хөлөө савлан хөдөлгөж байхдаа өөрийн зөөлөн арьсыг зүсч, урахдаа хялбар байдаг. Мөн ялангуяа хүүхэд асрах зэрэг  бусад хүүхэдтэй харьцаж эхлэхэд нь тэднийг маажуулахгүй байх үүднээс хумсыг нь авах чухал байдаг. 
Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хумсыг хамт авахыг илүүд үздэг. Учир нь аль нэг нь хүүхдийн хумсыг авч байхад нөгөө нь хүүхдийг хөдлөхөөс сэргийлж тэвэрч байдаг. Эхлээд хүүхдийн гарт хялбар хүрч болохоор байрлал олох хэрэгтэй. Та хүүхдээ өвөр дээрээ авч эсвэл савлуур дээр цуг сууж, аль эсвэл унтахыг нь хүлээж болно. Хийж байгаа зүйлээ харж чадахаар гэрэлтэй газар суугаарай. Хүүхдийн алга, хуруунуудыг нэг гараараа шулуутгаж бариад нөгөө гараараа хумсыг нь аваарай.

Хэрвээ та хумсны хутга хэрэглэхийг хүсэхгүй байгаад хүүхэд тань удаан сууж чадахаар бол хурууг зүсэх эрсдэлгүйгээр нь хумсны хуурайг хэрэглэж болно. Нялхаас мөлхөх үе хүртлээ хүүхдийн хумс маш хурдан ургадаг тул долоо хоногт 1-2 удаа авах хэрэгтэй болдог. Шинэ мэндэлсэн зарим хүүхдийн хумсыг эхний хэдэн долоо хоног нь түүнээс ч олон авах шаардлага ч гардаг.

www.hunnu.mn-с авав

Ангилал : 0-6 насны хүүхдийн ерөнхий төлөв | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (100) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл