babycare

ЭЭЖ ААВ НАРАА ХАМТДАА ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЦГЭЕ

Нярай хүүхдийн нойр ямар онцлогтой байдаг вэ?

2014-11-05 18:07

Нярай хүүхдийн нойр ямар онцлогтой байдаг вэ?

Шинэ төрсөн нярай хүүхэд хоногт дундажаар 16-17 цаг унтдаг. Гэвч ихэнх хүүхдүүд амьдралынхаа эхний хэдэн долоо хоногт өдөр шөнийн алинд ч нэг дор хоёроос дөрвөн цагаас илүү удаан унтдаггүй.

Энэ үед хүүхдийн хэдийд хэр удаан унтахыг төлөвлөхөд тун амаргүй. Магадгүй өдөр шөнийн хэдийд ч болон хооллолт болон тав тухтай байдлаас хамаарч унтах цаг, үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг.

Цаашид юу болох вэ?
Хүүхдийн нойр насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад их байхын зэрэгцээ богино үргэлжилдэг онцлогтой. Мөн тэдний тархинд явагдаж байдаг ер бусын хөгжилтэй холбоотой унтаж байх ихэнх хугацаандаа нүдээ хөдлөгөж байдгийг та анзаарсан байж магадгүй. Ийнхүү унтаж байхдаа нүдээ хөдлөгөж байх нь нүдээ хөдөлгөлгүй унтаж байгаагаас илүү хөнгөн байхын зэрэгцээ амархан сэрдэг.
Нярай хүүхэд 6-8 долоо хоногийн дараагаас эхлэж өдрийн цагаар богино хугацаагаар харин шөнө илүү удаан унтдаг болно. Унтаж байхдаа нүдээ хөдлөгөх нь энэ үед богино хугацаатай болж ихэнхдээ нүдээ хөдлөгөлгүйгээр гүн унтдаг болдог.
Харин 4-6 сарын хугацаанд ихэнх хүүхдүүд шөнийн цагаар 8-12 цаг унтдаг болдог. Зарим хүүхдүүд харьцангуй эрт буюу 6 долоо хоногтойгоосоо ингэж унтдаг болдог байна. Хэрэв та хүүхэддээ зөв унтах зуршилыг бий болгохыг хүсэж байгаа бол эхнээс нь хэвшүүлэх хэрэгтэй.


Хүүхдэд унтах зөв хэвшлийг хэрхэн бий болгох вэ?
Түүнийг ядарч байгаа шинжийг мэдэж аваарай
Эхний 6-8 долоо хоногийн хугацаанд  ихэнх хүүхдүүд дээд тал нь хоёр цагаас удаан хугацаагаар унтахгүй байх чадваргүй байдаг. Хэрэв та хүүхдээ удаан хугацаанд тавилгүй авбал тэр хэт ядрах бөгөөд улмаар унтахад бэрхшээлтэй болно.

Нойр нь хүрэх үед хүүхдийн нүд анилдах, хэвийн үеийнхээсээ илүү уцаартай болох, уйлагнах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Хэрэв эдгээр шинж илэрвэл түүнийг орон дээр нь тавьж унтуулахыг оролдоорой. Удалгүй та хүүхдийнхээ унтах хэмнэлийг мэддэг болохын зэрэгцээ хэзээ түүний нойр хүрснийг амархан мэддэг болно.
Түүнд өдөр шөнийн ялгааг мэдрүүлж эхлээрэй
Зарим хүүхэд яг л шар шувуу шиг шөнө унтдаггүй. Гэвч төрсний дараах хэд хоногт түүнд үүнээс илүүг зааж өгөх боломжгүй юм. Харин төрсний дараах 2 дах долоо хоногоос түүнд өдөр шөнийн ялгааг зааж өгч болно.
Өдрийн цагаар түүнийг сэрсний дараа түүнийг гэрэл гэгээтэй орчинд байлгаж түүнтэй аль болох харьцаж байхын зэрэгцээ дуу чимээ багатай байлгахын хэрэггүй. Хэрэв тэр хөхөө хөхөж байхдаа унтвал түүнийг сэрээгээрэй.
Харин шөнийн цагаар түүнийг сэрэхэд нь түүнтэй тоглох болох ярицах хэрэггүй. Гэрэл, дуу чимээ багатай орчинд байлгаарай.
Унтах цагийг нь хэвшүүлээрэй
Унтах цагийг хэвшүүлэхээр оролдож эхлэх нь хэзээ ч эртдэхгүй. Үүний тулд хүүхдийг оронд нь тавих, дуу дуулж өгөх буюу бүүвэйлэх, мөн сайхан амраарай гэж үнсэх зэрэг энгийн аргуудыг хэрэглэж болно. Энэ нь хүүхдэд болзолт рефлексийн бий болгож унтах цагаа болсныг мэддэг болоход туслана.
Түүнд  өөрөө унтдаг болох боломж олгоорой
Та хүүхдээ төрснөөс хойш 6-8 долоо хоног  болсны дараагаар түүнийг өөрөө унтдаг болгох боломж бий болгохоор оролдож эхлээрэй. Яаж? Түүнийг нойрмоглож эхлэмэгц сэрүүн байсан ч гэсэн оронд нь тавих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
Мөн тэд хүүхдийн аль болох эрт үеэс хөхүүлж байхдаа бүүвэйлж унтуулж байх хэрэгтэй гэж зөвлөдөг.

 www.hunnu.mn-с авав

Ангилал : 0-6 насны хүүхдийн ерөнхий төлөв | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (53) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл