babycare

ЭЭЖ ААВ НАРАА ХАМТДАА ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЦГЭЕ

Хүүхдийн массаж

2014-02-06 18:01

Хүүхдийн массаж

Анх төрснөөсөө эхлээд Таны хүүхэд таныг таньж эхэлдэг:

Таны нүүр, дуу хоолой, үнэр. Харин таны гар түүнд илүү их танил байдаг. Та хүүхэддээ гар хүрэх бүр, хүүхэдтэйгээ харьцаж, ярьж байна гэсэн үг. Энэ харьцааг үүсгэхийн тулд иллэг хамгийн тохиромжтой. Иллэг нь хүүхдэд зөвхөн таашаал өгөхөөс гадна, эмнэлгийн судалгаагаар хүүхдийг тайвшруулдаг, мөн хэрэв хүүхэд тань яраглаад байвал, тавгүйцээд байвал, эсвэл аливаа нэг юманд сэтгэл нь тавгүйтээд байвал тайвширахад нь тус болдог, хүүхдийн нойронд тус болдог, нойрыг бат бэх, удаан хугацаатай болгодог, хоол шингээх үйл ажиллагаанд тустай гэсэн байдаг.

Хамгийн гол нь иллэг нь ер бусын сэтгэл зүйн харьцааны орчинг та хоерын хооронд бий болгож өгдөг.

 

Хэрэв таны хүүхэд 2 сараас бага бол хөнгөн хэлбэрийн иллэг хийх хэрэгтэй, толгой, гар, нуруу, хөлөнд нь иллэг хийнэ. Энэ энгийн иллэг нь нярай хүүхдэд маш их таашаал өгдөг, мөн өдөр тутмын иллэгэнд дасгаж, бэлдэж өгнө.

 

2 сараас хойш таны хүүхэд арай хүнд хэлбэрийн иллэгнээс таашаал авдаг болно.

 

Энэ кинонд ээж нар яаж иллэг хийдэг талаар зааж өгнө, гэхдээ аав нар ч бас уг зөвөлгөөг дагаж, ашиглаж болно. Нярай хүүхдэд иллэгийг хэзээ ч хийж болно, өглөө сэрсэнийх нь дараа, эсвэл орой усанд оруулахын өмнө. Иллэг хийх хугацаа нь ойролцоогоор 15 минут байна.

 

Хэрэв таны хүүхдэд иллэгний ямар нэг хэлбэр болон дасгал нь таалагдахгүй бол санаа битгий зовоорой, мэдээж хүүхдэд том хүнд шиг өөрийн гэсэн таашаал байдаг. Иллэг хийх тусам таны хүүхдэд ямар дасгал илүү таалагддаг болохыг та мэдрэх болно.

 

Иллэг бол хүүхэдтэйгээ харицах чухал арга юм.

 

Нярай хүүхдийн эцэг эхчүүдэд зориулсан иллэгний зааварчилгаа:

 

-Иллэгээ хийхдээ зөөлөн дэвсгэр дээр хийвэл илүү тохиромжтой, өрөө нь дулаан байх ёстой, ягаад гэвэл хүүхэд тань нүцгэн байх тул. Та хүүхэдтэйгээ гараараа ярилцахын тулд, таны өөрийн байрлал чухал. Хүүхэд таны тайван,чөлөөтэй байдлыг мэдрэхийн тулд, та өөртөө эвтэй байрлалаа олох хэрэгтэй мөн зөөлөн намуун ая дуу тавиарай.

 

JB oil-с алган дээрээ гоожуулаад, гараа үрж дулаацуулах хэрэгтэй. Энэ нь таныг хүүхэддээ хүрэхэд тааламж төрүүлэхэд тус болно. Эрүүл хүүхдэд иллэг хийхэд ямарваа нэг дүрэм, журам гэж байхгүй гэдгийг санаарай. Хамгийн гол нь иллэг нь хүүхдэд тань таалагдах ёстой.Та иллэгээ хийхдээ дуртай хэсгээс нь эхэлж болно.

 

Толгойд нь иллэг хийхдээ духнаас нь эхлээрэй. Хөнгөн даралтаар духны голоос шанаа, хацар руу илээрэй. Хөмсөгийг нь зөөлөн илнэ. Хурууны өндгөөр хамар хэсгийг нь зөөлөн дарж хацар дагуу илээрэй. Амны тойрог хэсгээр иллэг хийх нь чухал, ялангуя шүд нь цухуйж эхлэх үед. Эрүү хэсэгт болон чихний ар талд нь хөнгөн иллэг хийгээрэй. Одоо цээжинд нь иллэг хийнэ, гараа цээжнийхээ голд нь тавиад дээшээ болон 2 тийш нь илээрэй, тойрог хөдөлгөөнөөр иллэг хийхдээ гараа эргээд цээжнийх нь голд байрлуулна, уг иллэгийг хийхдээ гараа хүүхдийн биенээс огт салгахгүй хийх хэрэгтэй. Дараа нь зүүн болон баруун мөрлүү нь мөн буцах байдлаар Х хэлбэрээр иллэгийг гулгуулах маягаар хийнэ. Иллэг хийж байхдаа хүүхэдтэйгээ байнга ярьж байгаарай, дуулж ч бас болно, мөн тоглоомыг иллэгтэйгээ хослуулж болно. Иллэг хийж байх үед таны хүүхэд зөвхөн хариу өгөх төдийгүй, мөн таны нүдийг анхааралтай харах болно. Хэрэв тос нь бүрэн шингэчихвэл, ахиад жоохон тос нэмж түрхээд иллэгээ үргэлжлүүлээрэй.

 

Гарыг нь илэхдээ нэг гараас нь эхлээрэй. Та өөрөө 2 гараараа мөрөөс нь гар хүртэл илээрэй. Энэ хөдөлгөөнийг энэтхэг хэлбэрийн саалт гэж нэрлэдэг. Эсрэг хөдөлгөөн нь гараас мөр хүртлэхийг швед хэлбэрийн саалт гэнэ. Хүүхдүүдэд гаранд нь иллэг хийхэд их таалагддаг. Гарыг нь тэнийлгээд хуруу болгонтой нь тоглоорой. Хуруугаа алган дээр нь тавиад хурууны зүг рүү илээрэй. Гарын иллэгийг дуусгахдаа 2 гарандаа барьж тэнийлгэж илнэ. Нөгөө гарыг нь мөрнөөс гар хуртэл энэтхэг хэлбэрийн саалт, мөн тойруулах хэлбэрээр зөөлөн хөдөлгөөнөөр иллэг хийж болно. Иллэгийг хүүхдэд хаана ч хийж болно, орон дээр, дэвсгэр бүтээлэг дээр, ванн дотроо, өөрийнх нь сандал дээр тайвшруулах хэлбэрээр хийнэ.

 

Гэдэсний иллэг хийхэд хүүхдийн бүх биеийн байдлыг сайжруулдаг, хоол шингэлт, гэдэс дуурэлт, тугжрэл мөн гэдэс базлалтыг багасгах үйлчилгээ үзүүлдэг. Гэдэсний иллэгийг зөөлөн иллэгээр эхлээрэй, 2 гараараа ээлжлэн гэдэсний дунд хэсгээс доош илээрэй.

 

Хүүхдийнхээ 2 хөлийг нь өргөөд, гэдэс рүү нь хөнгөн тулгаж хүргээрэй, энэ нь гэдэсний булчинг сулруулахад тус болно. Гэдсийг нь тойрог хөдөлгөөнөөр илнэ. Бүдүүн гэдсийг нь хурууныхаа өндгөөр хөнгөн дарж өгөөрэй, энэ нь хоол шингэлтийг сайжруулна. Гэдэсний иллэгийг дуусгахдаа баруунаас зүүн тийш хурууныхаа өндгөөр хөндлөн дарж илээрэй. Энэ нь ходоодны хийг гарахад нь тус болдог. Хүүхдийн хөлөнд иллэг хийхийн тулд, гарт нь хийдэг иллэгийн дагуу хийнэ. Эхлээд нэг хөлийг нь илнэ, ташаанаас шагай хүртэл энэтхэг хэлбэрийн саалтын дагуу. Та хөлийг нь хөнгөн базаж дээрээс нь доош, доороос нь дээш илнэ.

 

Ихэнх хүүхдүүдэд улны иллэг их таалагддаг. Улыг нь өөрийн эрхийн хуруугаар эхэлж арчих хэлбэрээр эхлээрэй. Хуруу тус бүрийг нь илээрэй. Дараа нь энэ бүх хөдөлгөөнүүдийг нөгөө хөлөнд нь хийгээрэй. Хүүхдэд уг иллэгүүдийг гэрийн бусад хумуус ч хийж болно. Өвөө, эмээ, ах, эгч нар нь иллэг хийснээр хүүхэдтэй ярилцах боломжтой. Ихэнх эцэг эхчүүд иллэгийг нурууны иллэгээр дуусгадаг юм. Хүүхдээ доош нь харуулж хэвтүүлээрэй, хэрэв хүүхэд тань нялх бол ихэнх тохиолдолд хүүхдээ өөрийн хөлөн дээр дэвсгэр дэвсэж хэвтүүлбэл илүү тохиромжтой. Танд ч гэсэн тухтай байх ёстойг санаарай. Хүүхдийн нурууг хөндлөнгөөр нь зөөлөн хөнгөн хөдөлгөөнөөр дээрээс нь доош иллэгээ эхлээрэй. Одоо нэг гараараа хөнгөн дарж нурууны яс дагуу дээрээс нь доош илээрэй. Хурууныхаа өндгөөр жижиг тойруу хөдөлгөөнөөр хөнгөн дарж илээрэй. Иллэгний төгсгөлд хэд хэдэн тайвшруулах дасгалуудыг нурууных нь дагуу хийгээрэй. Хөнгөн зөөлөн хөдөлгөөнөөр, хүүхэддээ иллэг дуусч байгаагаа илэрхийлсэн байдлаар хөдөлгөөнүүдээ удаашруулж дуусгаарай.

 

Нярай хүүхдэд хийж буй энэхүү иллэг нь хүүхдийн эрүүл бойжилтонд нөлөөлж, та 2 хоорондын харьцааг бэхжүүлэхэд оршино. Иллэгний гол учир нь та 2-ын дотно харьцааг бүрдүүлж өгнө. Магадгүй ийм дотно харьцаа нь ирээдүйд бие биенээ ойлгоход тус болж өгнө.

www.orosshkolton.mn-с авав

 

Ангилал : 0-6 насны хүүхдийн ерөнхий төлөв | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (102) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Otgoo :
    2014-03-24 15:34

    Heregtei zuil bichsend bayrallaa end bichsenii daguu huude illeg hiine e

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл