babycare

ЭЭЖ ААВ НАРАА ХАМТДАА ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЦГЭЕ

0-6 насны хүүхдийн ерөнхий төлөв

 

Нярай хүүхдийн асаргаа
 
Хүүхдийн чих өвдвөл…
Чих өвдөх нь нярай хүүхдийн тархины өвчин юм. Эхийнхээ сүүг хөхдөг хүүхэд энэ өвчнөөр өвдөх нь бага. Учир нь эхийн сүүнд энэ үрэвсэлт өвчнөөс сэргийлдэг бодис агуулагддаг юм. Түүнээс гадна тамхи татдаг эцэг, эхтэй хүүхдийн чих өвдөх нь илүү байдаг ажээ. Антиобиотикийн төрлийн эм 12-24 цагаар өвчнийг намдаадаг. Хэрэв хүүхэд тань хоёр нас хүрээгүй бол эмчтэй зөвлөх хэрэгтэй. Чихэнд эм дусаахдаа эмээ бүлээн болгож, тун болгоомжтой дусаагаарай. Хэрэв булаг гарч байвал эм дусааж болохгүй. Чих өвдсөн үед бүлээн устай жин тавьж болно.
 

Хүүхдийн өтгөн хатвал…
Нярай хүүхэд өдөрт нэг буюу хэд хэдэн удаа бааж байвал хэвийн. Нэг хоногооос дээш өдөр баахгүй бол өтгөн хатаж түгжрэл болсон гэсэн үг. Хүүхдэдээ клизм тавихын тулд бургуй, хулдаас, вазелин, бүлээн устай сав бэлд. Ширээн дээр хулдаасаа дэвсэж хүүхдээ дээш харуулж хэвтүүл. Хөлийг нь сойж татна. Бургуйндаа бүлээн усаа соруулж, хошууг нь тосолж байгаад шургуулна. Ингэхдээ яарч сандралгүй маш болгоомжтой усыг шулуун гэдэс рүү шахаарай. Шахаж дуусаад хэсэг хугацаанд хүлээ. Хэрэв өтгөн гарахгүй бод бүлээн усаа дахин шахаж, хүүхдийн гэдсэнд цагийн зүүний дагуу иллэг хийж өгөөрэй. Эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд өтгөнийг хатаахгүйн тулд хүүхдээ хөхөөр тэжээдэг бол эх жимс, ногоо их идээрэй. Нярай нэмэлт тэжээл иддэг болсон үед баас хатвал тараг, луувангийн шүүс өгч хажуугаар нь шингэн их өгөх хэрэгтэй. Баас хатах нь заримдаа хөдөлгөөнөөс шалтгаалдаг тул хөл гарын дасгал хийж, өдөрт 2-3 удаа гэдсэнд нь хөнгөн дасгал хийж байгаарай. Зарим тохиолдолд баас хатахад сүв хагарч гэмтдэг тул хүүхэд уйлж, ухаан орсон хүүхэд суултуурт суухаас зугтдаг. Иймд баас хатахаас хамгаалах хэрэгтэй.
 

Хүүхдийн арьс нурвал…
Ихэнх хүүхдийн арьс цочирсноос нуралт үүсдэг. Энэ үед арьс шалбарч улайдаг. Хүүхдийг усанд оруулж, даавууг угааж цэвэрлэн олон дахин хуурайлж, суга, цавины арьсыг зориулалтын тосоор тосол. Хүүхдээ тосолчихоод өлгийдөлгүй хэсэг хугацаанд задгай байлга. Таван минутын турш хүүхдийг задгай хэвтүүлэхэд улайлт багасахыг та ажиглаж болно. Нуралт эдгэхгүй удаад байвал эмчид хандаарай.
 

Хүүхдийн хамар цэвэрлэхдээ…
Нярай хүүхдийн хамар амьсгалахад чөлөөтэй байх ёстой. Хамрыг цэвэрлэхдээ хөвөнг зулын гол шиг имэрч ороож, буцалсан ус, борын хүчилд норгож болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр нус, салстыг цэвэрлэнэ. Хамрын талст амархан гэмтэж, өвчилж болох тул хамрыг маш болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Шүдэнзний модонд хөвөн ороож цэвэрлэж болохгүй. Хамрын угт нус хатсан байвал хамрын хөндийд сулхан давстай буцалсан ус 2-3 дусал дусааж хэсэг байлгаж дэвтээсний дараа цэвэрлэ. Хамарт ургамлын тос дусааж болно. Өөр эм, элдэв зүйл хамаагүй дусааж болохгүй. Хүүхдийг 10-15 минут доош хэвлийгээр нь харуулж хэвтүүлэн нурууг илвэл хамрын амьсгал чөлөөтэй байхаас гадна хүүхэд дуртай байдаг.
Эх сурвалж:
2007.03.16 Хүмүүсийн амьдрал
 
 
   

Дөнгөж төрсөн хүүхэд 25 см-ийн
 зайд байгаа зүйлийг харж чаддаг
 
Эхийн хэвлийд байхдаа хүүхэд харанхуй орчинд байдаг. Тиймээс нярай хүүхдийн нүд аливаа зүйлийг сайн хардаггүйд гайхах зүйлгүй. Энэ нь хараа хариуцдаг тархины хальсны хэсгийг сонсгол хариуцсан хэсэгтэй харьцуулахад муу хөгжилтэй байдагтай холбоотой. Дөнгөж төрсөн хүүхдийг харж буй зүйлийнхээ тодрох цэгийг тааруулах, хурц гэрэлд дасах, өнгө ялгах зэрэг хүнд үүрэг хүлээж байдаг.

Амьдралынх нь эхний мөчөөс тархины эсүүд идэвхитэй ажиллаж, хүүхдийг тань шинэ содон мэдлэгээр баяжуулж, хүрээлэн буй орчинтой харьцах шинэ холбоо тогтоож байдаг. Хүүхдийн харах чадвар насанд хүрсэн хүний харааны чадавхийн дөрвөн хувийг л эзэлдэг. Дөнгөж төрсөн хүүхэд өөрөөсөө 25 см-ийн зайд байгаа зүйлийг л тодруулан харж чаддаг. Энэ нь ээжийнхээ цээжийг л харна гэсэн үг. Хүүхэд өнгө ялгаж сайн чадахгүй, хурц тод өнгийг сайн ялгадаг бол бүдэг өнгө ялгахдаа их зүдэрдэг. Таны хүхдийн хараа хоёр сарын дотор сайжирна. Өмнө нь хүүхдийн тань баруун зүүн нүдээрээ харсан зүйл тусдаа боловсордог байсан бол аажимдаа товойлгон харж, хол ойрыг ялгах болж, тархинд нь нэгдмэл нэг зураг болж харагдана. Гурван сартайдаа аливаа зүйлийн хэлбэрийг анхааралтай ажиглаж эхэлнэ.

Түүгээр ч барахгүй ээжийнхээ сэтгэл санааг царайных нь байдлаар төрөлхийн зөн совингоороо тааварладаг. Хүүхэд зургаан cap хүрэхэд харах чадвар нь насанд хүрсэн хүний харааны чадавхийн 10 орчим хувьд хүрч сайжирдаг. Тэр үед хүүхдийн алсыг харах чадвар хоёр дахин сайжирч, хөдөлгөөнтэй зүйлийг дагуулан харах чадвартай болсон байдаг.
Эхийн хэвлийд хүүхдийн ам ургийн шингэнээр дүүрсэн байдаг

Хүүхдийн ам эхийн хэвлийд байхдаа ургийн шингэнээр дүүрсэн байдаг ба тэрхүү шингэний амтыг мэдрэх чадвартай болсон байдаг. Төрөх хугацаа ойртох үед ургийн шингэн эхийн сүүтэй төстэй амттай болдог. Ургийн шингэний амт ээж таны идсэн хоолноос шалтгаалдаг. Тиймээс жирэмсэн үедээ идэж байсан хүнсний зүйлийн амтанд хүүхэд тань хэдийн дассан байна. Хүүхэд энэ амтыг тогтоож, эхийнхээ сүүг хөхөх үедээ таньдаг байна. Дөнгөж төрсөн хүүхдийн амтлах мэдрэмж маш эрчимтэй хөгжиж , шинэ амт эрж, юм бүхний амандаа хийж амталж байдаг. Иймээс гараа хөхнө гэдэг өлссөнийг илэрхийлж байгаа бус юм. Хүүхэд төрөлхийн зөнгөөрөө чихэрлэг амттанд дурладаг ба гашуун, шорвог зүйл амсахаараа ярвайдаг. Янз бүрийн амт сонирхож, энэ эн уурагт шинэ холбоо үүсгэдэг. Хүүхэд шинэ амт мэдрэхийн хэрээр хөгждөг.

Нялх хүүхэд эцэг эхээ үнэрээр нь таньдаг
Хүүхдийн үнэрлэх эрхтэн сайн хөгжсөн байдаг. Энэ нь нялх хүүхдийн муу хардаг, байгаль нүдийг хүртэх, сонсох болон үнэрлэх мэдрэмжээр орлуулсан байдагт оршино. Нярай хүүхэд эцэг эхийгээ үнэрээр нь таньдаг. Үнэрлэх мэдрэхүйгээ идэвхитэй ашиглаж томчуудыг бодвол хамартаа илүү найддаг. Танихгүй орчинд орсон үедээ ойр дотно ээжийнхээ үнэрийг авч тайвширч, өөртөө итгэлтэй болдог. Ялангуяа төрсний дараах хоёр долоо хоногт энэ онцлог хүүхдийн хувьд их чухал. Ийм ч учраас хүүхдээ үргэлж өргөж, тэвэрч байх нь чухал. Хүүхэд өдөр болгон шинэ үнэртэй танилцдаг учраас хажууд нь танил бөгөөд дотно үнэр үнэртэж байхад илүү тайван болдог.

Үнэрлэх чадварыг хөгжүүлэх чадвар нь хүүхдийг хожим хөхний сүүнээс гаргахад их чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн түүнийг хүрээлж буй үнэрийг таньж, олон үнэрийг санаж явдаг байна. Хүүхэд амттайхан хоолны үнэр гарсан зүг толгойгоо эргүүлж, сонирхож, хүмүүсийн хоол идэхийг анхааран ажигладаг. Энэ нь сайн шинж бөгөөд хүүхдийг хөхний сүүнээс гаргахад нөлөөлж, тэрхүү үнэрийг өөрт нь идүүлэх борог хоолтны амттай холбож эхэлнэ. Ингээд уураг тархины амт болон үнэр хариуцсан хэсгүүдийн хооронд шинэ холбоо үүсдэг.

Дөнгөж төрсөн хүүхэд 16-18 цаг унтдаг
Хүүхэд томрохын хэрээр нойрсох хугацаа нь өөрчлөгддөг. Ойролцоогоор найман долоо хоногийн дараа хүүхдийн нойр илт багасч, урьд өдөржингөө унтдаг байсан бол өдөрт 14-16 цаг унтдаг болно. Дөнгөж төрсөн хүүхэд өдөрт 16-18 цаг унтдаг. Гурван долоо хоногтой хүүхэд 15-18 цаг, зургаан долоо хоногтой хүүхэд 15-16 цаг унтдаг. Дөрвөн сартай хүүхэд 10-12 цаг унтдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ өдрийн цагаар унтвал орой унтахгүй байх гэж боддог. Эмч нар өдөр сайн унтаж нойроо авсан хүүхэд орой унтахдаа хялбар байдаг. Өдөр муу унтсан хүүхэд ядраад оройд түргэн унтдаггүй.
 

Авахуулдаг хүүхэд сэтгэхүйн
хөгжлөөрөө бусдаасаа илүү байдаг
 
“За хүүхэдтэй болохоороо эхнээс нь л авахуулж сургах хэрэггүй юм байна шүү” гэсэн “мэргэн” бодол маань тийм ч ухаалаг биш байсныг туршлагатай ээж (7 хүүхэдтэй), алдартай сурган хүмүүжүүлэгчийн зөвлөгөөг олж хартлаа ойлгоогүй байж. Энэ тухай уншигчидтайгаа хуваалцъя.

“Хүүхдээ сав л хийвэл ухасхийн тэвэрч авсаар муу зан сургачихлаа”, “Тэврүүлээд сурчихна, дараа нь өөрсдөө авахгүй байж битгий” гэх мэт үгийг бид багаасаа л томчууд, ахмадуудаас сонссоор, бас тэврэнгүүт уйлахаа байчихдаг, эрүүл саруул атлаа авахуулаад сурчихсан, “хэцүү” хүүхдүүдийг хараад дээрх үгийн юутай үнэн болохыг орой руугаа ортол ойлгосоор ирсэн. Гэвч хүүхдийг тэвэрсний муу гэж байдаггүй ажээ. Бодоод үзье.

Ихэнхдээ л орон дээр эсвэл тэргэн дотроо хэвтэж байдаг хүүхдэд тэнгэр, тааз ч юмуу унь, хэдэн тоглоом, эсвэл хайчилсан үнэг, хааяа ээжийнх нь дээрээс тонгойх царай л харагдана. Гэтэл хүүхдийн сэтгэхүйн хөгжил ямар болох вэ гэдэг нь тааз ширтэж өнгөрөөх энэ эхний нэг жилээс л хамгийн их шалтгаалдаг гээд байдаг! Яадаг билээ?

Харин тэврүүлдэг хүүхдийн нүдэид юу юу өртөж болохыг, бас хүүхдээ авсан чигээр юмаа хэрхэн хийж болохыг дараах зөвлөгөөиөөс харцгаая. Хүүхдээ мөрөндөө наалдуулан, тэврэн, өвдгөн дээрээ тавиад эсвэл ганц гараараа авч нөгөө гараараа юм хийгээд ажлаа зохицуулах боломж бий. Нэг гараараа авч, тэвэрчихээд, нөгөө гараараа хүүхдийн хоол бэлтгэж, пийшинд түлээ хийж, иом эргүүлж байхад хүүхдэд мэдээж таагүй боловч тэрээр ээжтэйгээ (бас аавтайгаа) байх дуртай учраас, ээж нь дэргэд байгаа учраас тайван, толгойгоо эргүүлж энэ тэрийг сонирхон харна.

Ингээд түүний нүдэнд цонх, сав суулга, эрээн мяраан даавуу, дэлгээстэй ном, сонин гээд олон зүйл тусна. Бас хүүхэдтэйгээ ярьж “одоо халбага, аяга, талхаа авна” гэх зэргээр барьж байгаа зүйлээ нэрлэж танилцуулж байхыг зөвлөө. Ингэж авахуулсан хүүхдүүд үзсэн харсан зүйлдээ сэтгэл ханаж, ихэвчлэн орондоо орж хэвтэх дуртай болдог тул авахуулаад сурчихвий гэж айлтгүй. Тэгээд ч бид хүүхдээ хэр удаан ингэж авах билээ дээ. Тэд маань хэдэн cap өнгөрөхөд л мөлхдөг, явдаг болчихоод тэгж их авахуулах гээд байлгүй, өөрсдөө олон шинэ зүйлийг нээдэг болчихно.

Ер нь зарим хүүхэд сонирхохгүй зүйл гэж байхгүй байхад эргэн тойрны зүйлээс тусгаарлагдсан ор тэрэг гэх мэт зүйлд өсч байгаа хүүхдийн харц залхуутай тоомсоргүй, амьдралд ядарч зүдэрсэн хөгшчүүлийнх шиг, ийш тийш юм сонирхож хардаггүй, юуг ч гайхдаггүй, баяр хөөр болдоггүй, хүүхдийн сониуч зангүй цатгалан, хөдөлгөөн багатай байгаа нь ажиглагджээ.   Магадгүй уншигчдын маань дунд дээр өгүүлсэн зүйлтэй бүрэн дүүрэн санаа нийлэхгүй хүн байж болох юм. Тэгвэл дараах нэгэн судалгааг сонирхуулья. Африк ээж нар хүүхдээ ерөөсөө хаа ч явсан үүрч явдаг байжээ.

Өдөр шөнөгүй, баяр ёслолоор гээд үргэлж л ээжийнхээ дэргэд байгаа тэд ээжийнхээ үзсэн харсан бүхнийг харна гэсэн үг. Тэгэхээр маш их зүйл үзэж харнаа даа. 2 настай ийм африк хүүхдүүдийн сэтгэхгүй үе тэнгийн европ хүүхдүүдийнхээс илүү байсныг судалгаагаар тогтоож байжээ. Гэхдээ нийгмийн хөгжлийн. түвшингээс болоод үүнээс хойш тэднээс хоцордог байсан гэнэ. Бас эхний нэг сард хүүхэд орчноо ажиглан маш их зүйл мэдэж авдгийг сэтгэлзүйчид баталжээ. Хүүхдийг хажуулж тавих, гэдсээр нь хэвтүүлэх нь орчин тойрноо ажиглах боломж олгож, хүүхэд толгойгоо эрт дааж, чийрэг болдог. Ээж аав нараа энэ бүхнийг бодолцож үзээрэй.

Эх сурвалж:

 

Б.Ууганбаяр 2006.08.4 Хүмүүсийн амьдрал

Нялх хүүхдийн хөгжил

Хүүхдийн хөгжлийн эхний 3-н сар
Хамгийн чухал нь хүүхэд эрүүл асч бойжих мөн хүүхдийн жин байдаг.
Төрсний дараа хөхүүл хүүхэд нь дунджаар 2800-4200 гр байна. Олон эцэг эхчүүд хүүхдээ төрснөөс хойш 2-3 долоохоногтой хүүхэд биеийн жингээ алдах эсвэл нэмэгдэхэд их айдаг ба энэ нь айх ямар ч шалтгаан биш бөгөөд харин ч эрүүл саруул гэсэн үг юм. Энэ хугацаанд шинэ төрсөн хүүхэд нь дөнгөж төрсөн үеийнхээ биеийн жингээс 10-15% алддаг. Учир нь шээс болон ялгадасаа гадагшлуулж байгаа хэрэг юм. Эхийн хэвлийд хүүхдэд өлсгөлөнгийн үеийг дарж байдаг хангалттай их энерги нөөцтэй байдаг.
 
Хөхүүл хүүхэд өдрөөр өсөж томрон мөн суралцаж байдаг.

3 долоо хоногийн дараа биеийн жин нь буцаад хэвийн байдалд ордог ба үүний дараа жин нь маш хурдан нэмэгдэнэ : Эхний 3 сард 2 дахин нэмэгддэг. Төрсний дараа хүүхдийн биед ердөө 10%-ийн өөх агуулагдах ба 4 сарын дараа 40% болдог. Энэхүү өөхний хуримтлал нь маш чухал ба үүгээр хүүхэд амьдардаг.
 
Эхний 1 сар : Унтах ба рефлекс

 Төрсний дараах эхний 1 сард эхийн хэвлийд байхаас өөр орчинд дасах хэрэгтэй болдог. Жишээ нь сайн унтаж чадахгүй байх ба унтаад сэрэх хэмнэлд дасах. Төрсний дараах эхний нэг сард хүүхэд өдөрт 20 цаг унтдаг. Энэхүү урт хугацааны унтаа байдал нь гадны  олон шинэ нөлөөллөөс хамгаалах арга юм.
Дөнгөж төрсөн нярай хүүхдийн өсөлтийн үе нь гайхалтай эрчимтэй явагддаг. Тэд төрсний дараа шинэ өөр орчинд дасахад хөнгөвчлөх үүднээс маш олон рефлексийг эзэмшиж эхэлдэг.
Эдгээр рефлексүүдийн нэг болох хайлт эсвэл тэврүүлэх рефлекс нь хэдэн сарын дараа бий болдог учир тэдэнд тийм ч чухал биш байдаг. Амьдралын энэ үед нь тоглоом тийм ч чухал биш. Харин хүүхдийн хувьд хамгийн хайртай тоглоом нь эцэг эхийн царай юм. Дөнгөж мэндэлсэн хүүхдийн хувьд мэдрэхүйн шинэ өнгө , дуу авиа , чимээ, үнэр нь хангалттай их юм.
 
2-3 сар нь инээмсэглэл ба анхны тоглоом

Төрсний дараах 2-3 сард хөхүүл хүүхэд нь өдөрт ердөө 15 цаг унтах ба энэ нь өдөр шөнийн хэмнэлд дасаж байгаагийн шинж, түүнчлэн унтах үе нь дээд тал нь 5 цагаас ихгүй байна. Уйлах нь нялх хүүхдийн хувьд өөрийгөө мэдэгдүүлэх хамгийн чухал хэлбэр юм. Ямар хэрэгцээ шаардлагаас болж юу хүсэн уйлж байгааг эцэг эхчүүд маш хурдан олж илрүүлдэг.
Харин 2 дахь сараас гараа байнга атгах бөгөөд өгсөн болгоныг хүүхэд тэвэрдэг. Хөлөө хөдөлгөн хуруугаараа тоглож эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхдээ томрох тусам царай болон дуу хоолойноос нь юу хүсэж шаардаж байгааг мэддэг болно.
Харин одоо хүүхэд анхныхаа тоглоомоор тоглох сонирхолтой болдог.
  
 
Нойр хүүхдийн бойжилтонд чухал үүрэгтэй
 
0-3 сартай нярай эхний хэдэн долоо хоногтоо өдөрт 17-18 цаг унтдаг бол гурван сартайдаа хоногт 15 цаг унтдаг. Нярай хүүхэд нь өдөр шөнө гэж ялгалгүйгээр дараалан 3-4 цагаас илүү унтдаггүй. Тэгэхээр эцэг, эхчүүд ч олон цаг дараалан унтаж чадахгүй болно гэсэн үг. Зарим хүүхэд 8 долоо хоногтойгоосоо эхлэн бүхэл шөнөжин унтдаг болдог ч дийлэнх нь 5-6 хүрэхээсээ өмнө ингэж унтаж чаддаггүй. Эрүүл бат бэх нойр нярай хүүхдийн бойжилтонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул хүүхдээ сургах хэрэгтэй.
Ийм балчир хүүхдэд элдэв зүйл заах, тэр тусам бат бэх нойртой болгох дадалд сургах нь байж боломгүй мэт санагдаж магадгүй. Гэвч эцэг, эхчүүд чамлахааргүй олон зүйлийг сургаж чадна. Юуны өмнө хүүхэд ядарсныг илтгэх шинж тэмдгийг ялгаж сурах хэрэгтэй. Эхний 6-7 долоо хоногийн туршид хүүхэд 2 цагаас илүү сэрүүн байж чаддаггүй. Үүнээс удаан хугацаагаар сэрүүн байлгавал хүүхэд хэт ядарч, сайн унтаж чаддаггүй. Хүүхэд нойрмоглож байгаа эсэхийг ажигла. Нүдээ нухлах, чихээ үрэх, нүдэн дор нь бараан толбо үүсэх нь хүүхдийн нойр хүрч эхэлсний шинж. Удалгүй хүүхдийнхээ өдрийн тутмын хэмнэлийг мэдээд ирэхээрээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ нойр нь хүрчбайгаа эсэхийг андахгүй болдог.
Дөнгөж төрсөн нярай хүүхдэд өдөр шөнийн ялгааг мэдрүүлэх боломжгүй нь мэдээж. Гэвч 2 долоо хоногтойгоос эхлэн энэ ялгааг мэдрүүлэх боломжтой болдог. Өдрийн цагт сэрүүн үед нь боломжийн хэрээр их тоглож, юм ярьж, утас, угаалгын машин зэргийн чимээг басгах хэрэггүйн дээр хоолож байх үед унтвал сэрээнэ. Харин шөнөөр хооллох, хуурайлах үедээ тоглох хэрэггүй. Гэрэл, дуу чимээг багасгаж, удаан юм ярих хэрэггүй. Энэ бүхний дараа нэг их удалгүйгээр нялх хүүхэд аяндаа шөнийг унтах ёстой цаг юм байна гэдгийг зөнгөөрөө ойлгож эхэлнэ.
Үүний дараа хүүхдийг зөнгөөр нь унтуулж байх хэрэгтэй. Үүний тулд 6-8 долоо хоногтой хүүхдийг нойрмоглосон үед нь орон дээр тавьж аяндаа унтах боломж гаргаж өг.
2-3 сартай хүүхэд шөнөдөө зөвхөн хоол идэхийн тулд л сэрч байх ёстой. Гэвч тохиолдлоор өөрийгөө сэрээж, улмаар унтах, нойрсохтой холбоотой таагүй мэдрэмж авах нь бий.
Эх сурвалж: www.setguul.com

 
 
Хүүхдийг хэт ядрахаас сэргийл
 
Дулааны улиралд хүүхэд нойрмоглох, хичээл хийх дургүй болох нь байдаг. Энэ нь мэдрэл болон бие махбодийн тамир сульдах, хэт ядарсантай холбоотой.


Витамины дутагдал : Хавар бие организмд витамин их дутагддаг. Сайн чанарын поливитамины комплекс асуудлыг шийдэхэд тустай. Хүүхдийн бие сэргэж, илүү тамир тэнхээ орох боловч хаврын ядаргааны бүх шинж витамин ууснаар арилна гэж бүү найдаарай. Хүүхдийн биеийн байдал сайжрах ч хаврын нозоорол бүрмөсөн арилахгүй. Тиймээс нүүрс усаар баялаг /цагаан талх, гоймон, эрдэнэ шиш гэх мэт/ бүтээгдэхүүн хоол хүнсэнд оруулаарай. Тархи 75 хувь усаар бүрддэг тул шингэн зүйл аль болох их хэрэглэх сайн. Сургуульд явахад цүнхэнд нь жижиг савласан буцалсан ус хийж болно.


Гэрэл агаар дутагдах: Нарлаг өдөр эрүүл агаарт гарахыг чухалчил. Өвөл цонх хаалттай үед нүүрсхүчлийн хий их болдог тул тархины ажиллах чадварыг үлэмж бууруулж, нойр хүргэж ядрах шалтгаан болох нь бий. Иймд тогтмол салхинд гарах, тасалгаандаа нойтон цэвэрлэгээ хийж агаар оруулж байх хэрэгтэй.


Биеийн хөдөлгөөнийг идэвхжүүл: Спортын секц, бассейн, бүжгийн дугуйланд явдаг хүүхдүүд өвдөх, ядрах нь ховор байдаг. Хавар дулаан цагт хүүхдийг гадаа их тоглуулах нь стресс үүсэхээс сэргийлдэг. Сургалтын жилийн туршид хуримтлагдсан таагүй байдал /айдас, уур бухимдал гэх мэт/ хөдөлгөөнт тоглоом, биеийн тамирын дасгалын туслалцаатай арилна. Мөн хөдөлгөөнөөс гадна зураг зурах, дуулах зэрэг гоо зүйн чиглэлтэй үйлдэл ч хүүхдийн сэтгэл санаанд эерэг нөлөөлдөг байна.


Хэт ачаалал: Олон хичээл үзэх, үргэлжлэх дасгал, давтлага нь хүүхдийн мэдрэл, бие махбодид хэт ачаалал бий болгодог.
 

 

 

 

Нярай хүүхдийг уудам дэлхийтэй танилцуулах хэрэгтэй

Бага насны хүүхдийг цэвэр агаарт гаргаж байх хэрэгтэй. Чийгтэй давчуу байшинд удаан байсан хүүхэд аркидтай болдог. Хүүхдийг цэвэр агаарт гаргахад гэрт нь байдаггүй температурын өөрчлөлт болон салхинд дасан зохицож, даарахгүй байж сурдаг. Зугаалгын явцад гадаад орчинтой аажим бөгөөд дэс дараалалтайгаар дасан зохицох хэрэгтэй. Шинээр төрсөн хүүхэд юуны түрүүнд шинэ орон зайд дасах хэрэгтэй болдог. Иймээс хүүхдийг гудамжинд гаргахын өмнө орон гэрт нь дасгах хэрэгтэй.

Эхлээд гэрт нь дараа нь гудамж буюу гадаад байгальтай танилцуулж, дасгана. Ийнхүү дасгах үйл явц дунджаар төрсний дараах 30-40 хоногийн турш үргэлжилнэ. Иймээс дээрх хугацаа өнгөрсний дараа хүүхдийг гэрээс гаргах нь зүйтэй. Зуны цагт арай эрт буюу төрөөд 20 хоносны дараа салхинд гаргаж болно. Гэхдээ хаалттай тагтан дээр гаргаж, тэрэгнийх нь хаалтыг өргөж алсын барааг нь хязгаарладаг.

Эхний зугаалгын үргэлжлэх хугацаа аль ч улиралд 15-20 минут байх ёстой. Дараа нь салхинд гаргах хугацааг аажмаар уртасгаж өдөр бүр 5-10 минутаар нэмэгдүүлж, үргэлжлэх хугацааг нь долоо хоногийн дотор нэг цагт хүргэнэ. Үүнээс хойш зуны улиралд, зугаалгын хугацааг хүүхдийн болон өөрийн биеийн байдал, цаг уурын байдалд нийцүүлэн дураараа нэмж болно.

Харин өвөл салхинд гаргах хугацааг 1,5-2,5 цаг хүргээд цааш нь нэмдэггүй бөгөөд хүйтний эрч 10 градусаас доош унавал зугаалгыг цаг дулаартал зогсоож болно. Өвлийн хүйтэн агаар хүүхдийг удаан хугацаагаар унтуулдаг. Иймд салхинд гаргах цагийг өдрийн унтлагатай хавсруулж, тагтан дээр унтуулж болно. Хэрэв ээж танд цаг зав байгаа бол нялх үртэйгээ өдөрт бүр 1-2 цаг салхинд гарах хэрэгтэй. Хүүхдийнхээ илүү ихийг мэдрэх хүслийг нь харгалзан үзэж, хөхүүлэн дэмжээрэй. Таны хүүхэд чадалтай, эрүүл, ухаалаг хүн болон өсөх болно.

 
Хүүхэд юунаас айдаг вэ?
 
Хүүхдийн айдас олон янз байдаг. Эвгүй хүн харах, зурагт телевизээс харсан аймшгийн кино зэргээс айж шөнө зүүдлэх нь бий. Иймд бага насны хүүхдийг ганцааранг нь орхих, хэт балчраас нь тусад нь өрөөнд унтуулах зэрэг европынхны хүмүүжлийн арга барил үр дүнтэй биш төдийгүй сөрөг нөлөөтэй болохыг сэтгэлзүйчид тогтоожээ.

Судалгаагаар хүүхдийн айдаст дараах хүчин зүйл нөлөөлдөг байна.

Нэг. Хүүхэдтэйгээ хангалтгүй харьцах. Аар саар зүйл заах, үлгэр ярих төдийд харьцааг хязгаарлаж болохгүй.

Хоёр. Харанхуй. Хэрэв хүүхэд тань харанхуйгаас айдаг бол түүнд өдөр, шөнө яагаад болдог талаар энгийн үгээр тайлбарла. Зурагтай ном үзүүл. Аль болох ойр дөхөм тайлбарлавал хүүхэд айхаа болино.

Гурав. Ганцаар үлдэх. Болж өгвөл бага насны хүүхдийг ганцааранг үлдээх хэрэггүй. Нам гүм орчинд үлдсэн хүүхэд айдас түгшүүрт автдаг. Хэрэв та ойрхон түргэн гараад ирэх шаардлагатай бол хүүхэддээ сайтар тайлбарла. Түүнчлэн хүүхдийн аюулгүй байдалд анхаарал тавьж чүдэнз, асаагуур, халуун буцлам ус зэргийн учрыг тайлбарлаж, холдуулаарай. Та яг хэлсэн цагтаа ир. Эс тэгвэл хүүхэд танд итгэхээ болино.

Дөрөв.Тусдаа унтах. Тав хүртэлх насны хүүхдийг заавал тусад нь өрөөнд унтуулах гэж бүү зүтгээрэй. Өвөртөлж унтахгүй юм гэхэд өрөөндөө бяцхан ор тавьж өгсөн нь дээр, Учир нь бага хүүхэд ганцаар унтахдаа элдвийг бодож, шалтгаангүй айх нь байдаг. Ялимгүй дуу чимээ ч айлгаж болно. Бага наснаас хүүхдийн ургуулан бодох чадвар хөгжиж эхэлдэг тул сэтгэхүйд өөрчлөлт, хямрал авчирч болзошгүй гэнэ.

 Эх сурвалж:

2007.06.27 Хань

 

 

Бичлэгийн тоо : 32 | Дэлгэцэнд : 11-20

Хүүхдийн өтгөн хаталт

2014-01-21 20:02:59

Хүүхдийн өтгөн хаталт

Хүүхдийн хувьд өтгөн хаталт гэдэг нь өдөрт 1 удаа хүндээр бие засахгүй, өтгөний байдал нь хүүхдийг бие засахад зовоох хэмжээний хатуу байхыг хэлнэ. 2-3 сартай хүүхдийн 4-5 хоногт нэг удаа зөөлнөөр бие засах нь үүнд хамаарахгүй. Энэ бол түр зуурын “хүүхэд баасаа хураадаг” үе юм. Дээр дурдаж буй өтгөн хаталт нь 2-оос дээш насны хүүхдэд хамааралтай юм.

Өтгөн хатах шалтгаанууд юу байдаг вэ?

- Өөрөө бие даан бие засахад бэлэн бус байхад нь бие засуулж сургах гэж албадах. Өмдөндөө бие засчих вий гэж хүүхэд баасаа барьдаг. Ийм үед хүүхэд өтгөнөө удаан хугацаагаар барьснаас болж өтгөн улам бүр хатуурдаг. Хатсан өтгөнөө гаргах гэж хүүхэд их зовдог, үүнээс айсны улмаас бие засах дургүй болж эхэлнэ.

- Өтгөн хаталтын өөр нэгэн чухал шалтгаан нь буруу хооллолт юм. Ширхэгтэй, бүхэл үрийн хүнс (хүнсний ногоо-жимс-буудайн бүтээгдэхүүн) болон шингэн зүйл дутагдсанаас, 500-600 мл-аас илүү сүү ууснаас үүдэн өтгөн хаталт үүсдэг.

- Хүүхдэд бие засах дадлыг хэвшүүлээгүй байх. Энэ бол зөвхөн бага насны хүүхэд дээр биш, насанд хүрсэн хүмүүсийн хувьд ч гэсэн хамгийн чухал өтгөн хаталтын шалтгаан байдаг. Хоол идээд дуусахад л ходоод-гэдэс хэвийн үйл ажиллагааныхаа хүрээнд илүүдлээ шууд гадагшлуулж эхэлдэг. Ихэнх тохиолдолд хоолны дараа хүүхэд тоглоомонд анхаарлаа төвлөрүүлж эсвэл зурагт, компьютерийн өмнө суудаг учраас бие засахаа хойшлуулдаг. Ингээд хүүхдийн гэдсэн дэх өтгөний шингэн хэсэг нь шимэгдэж хатуурна. Ингээд хүүхэд бие засахдаа ундууцаж, зугатаж эхэлдэг байна.

Байнга өтгөн нь хатдаг хүүхдэд ямар арга хэмжээ авч болох вэ?

Үнэн хэрэгтээ бол үүнийг даван туулах арга нь дээрх буруу зуршлуудаас зайлсхийх явдал юм.

- Хүүхдийг бэлэн бус байхад нь бие засуулах гэж албадах.

- Хангалттай шингэн зүйл ууж, бүхэл үрийн агууламжтай хоолны дэглэм сахих, хүүхэд тань их хэмжээний сүү уудаг бол сүүг нь багасгах.

- Хүүхдээ өдөр тутамд тодорхой цагт, бие засах болоогүй ч гэсэн коршоконд суулгаж, тодорхой цагаар бие засах дадалд хэвшүүлэх. Гэвч энэ нь бие застал нь коршоконд суулгаад бай гэсэн үг биш юм. Хүүхэд бие засахгүй бол буцаагаад босгох хэрэгтэй. Хамгийн боломжтой цаг бол хоол идсэний дараа байна гэдгийг мартаж болохгүй. Та бодоод үз, хоол идсэний дараа гэдэс бага зэрэг эвгүйрдэг шүү дээ, энэ бол бидэнд өгч буй “бие зас” гэсэн дохио юм. Энэ дохиог тоож, хойшлуулахгүй байх хэрэгтэй.

- Өтгөн нь хатаж, зовиуртай байгаа хүүхдийг бие засуулахаасаа өмнө бөгсөнд нь зөөлөн тос түрхэж зөөлрүүлэх талын арга хэмжээ авах хэрэгтэй.

- Эмчид үзүүлэхэд танай хүүхдийн гэдсэнд өтгөн хуримтлагдсан байгааг оношилно. Энэ тохиолдолд энгийн аргаар өтгөнийг гадагшлуулах гэж албадахын оронд бургуй тавьж эмнэлгийн аргаар хүүхдэд гэмтэл учруулалгүй асуудлыг шийдвэрлэх нь илүү зохистой.

- Хатсан өтгөнийг шингэлэх, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах эм тан уулгах нь эцсийн арга байх ёстой. Учир нь энэ арга бол тухайн үедээ л хүчинтэй, түр зуурын аргацаах арга барил бөгөөд байнга хэрэглэсэн тохиолдолд сүүлдээ үйлчилгээ үзүүлэхээ болино.

- Гэрийн нөхцөлд олон янзын арга хэрэглээд барахгүй бол мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Эмчийн зааврын дагуу зохих эмчилгээг хийх нь зүйтэй.

Өтгөн хаталттай хүүхдэд ямар хоолны дэглэм сахиулах ёстой вэ?

- Ялангуяа зуны улиралд чавга, илжгин чих, амтат гуа, шийгуа гэх зэрэг жимс жимсгэнэ. Алим, лийр зэргийн жимсийг маш сайн угааж, хальстай нь идүүлэх. Өвлийн улиралд мөн хатаасан чавга, чангааз гэх мэт хатаасан жимсээр компот хийж уулгаж болно.

- Огурци, улаан лооль, шинэ ногоо, байцаа, лууван гэх зэргийг оливийн тосоор амтлан салат хийж өгөх.

- Цэцэгт байцаа, броколи, бууцай, хулуу зэргийг зөөлөртөл нь чанаж, оливийн тосоор амталсан хоол.

- Цагаан будааны оронд хөц будаа, буурцаг, шош зэргээр хоол хийж өгөх.

- Цагаан талхны оронд бүхэл үртэй, ширхэгтэй, хивэгний хольцтой талх хэрэглэх.

- Бэлэн өглөөний цайг янз бүрийн шингэнд дэвтээж идүүлэх.

- Гадил, төмс, тараг зэрэг шингэн алдалтын үед өтгөрүүлэх зориулалттай хэрэглэдэг хоол хүнсийг багасгах.

- Таны хүүхэд сүүнд дуртай, та сүүг нь багасгаж чадахгүй байгаа бол тодорхой хэмжээнд шингэлж уулгах хэрэгтэй.  www.eejbolloo.mn

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (53) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нярай хүүхдийг хэрхэн усанд оруулах вэ?

2014-01-08 19:29:42

Нярай хүүхдийг хэрхэн усанд оруулах вэ?

Нярай хүүхдийн хүйг нь эдгэсний дараа усанд оруулах ёстой. Хүүхдийг усанд оруулах нь биеийг нь цэвэрлэхээс гадна сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Харин та  хүүхдээ хөхүүлээд шууд унтуулахаар цагийг нь тохируулж усанд оруулаарай. Ер нь оройн 21 цагийн үед хүүхдийг усанд оруулах нь сайн байдаг байна. Нярай хүүхдийг усанд оруулахдаа заавал усыг буцалгасан байх шаардлагатай.

Эцэг эхчүүд ихэвчлэн хар цайнд оруулдаг нь тун зөв арга юм. Харин зарим эцэг эхчүүд нярай хүүхдийг шөлөнд оруулах ёстой гэж үздэг. Энэ нь буруу бөгөөд хүүхдийг зөвхөн эмчилгээний журмаар шөлөнд оруулах ёстой. Хүүхдийг усанд угаах үед байрны дулаан 22 хэмээс доошгүй, усны дулаан 37-37,5 хэм байх ёстой. Хүүхдээ усанд оруулахдаа хүүхдийн биеийг арчих зөөлөн алчуур, биеийг нь ороож боох том алчуур бэлтгэнэ. Хүүхдийнхээ дагз нурууг зүүн гар дээрээ байрлуулаад бөгс хөлийг баруун гараараа барина .Эхлээд хөлийг дараа нь биеийг нь усанд дүрнэ.

Толгой хэнхдэг нь уснаас ил байна. Хүүхдээ усанд оруулахаасаа өмнө чихийг нь ургамлын тосонд дүрж тосыг нь сайтар шахсан хөвөнгөөр бөглөх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн чихэнд ус орохоос сэргийлдэг. Толгой цээжийг зүүн гар дээрээ байлгасан хэвээр баруун гараараа толгой хүзүү бие, гар хөлийг савандан зөөлөн угаана. Нүдэнд нь савангийн хөөс оруулахгүйн тулд духнаас дагз тийш илж саванг арилгана. Ийнхуу угааж дуусаад хүүхдийнхээ дээрээс 36 хэмийн халуун ус гоожуулан зайлаад бэлтгэсэн том алчуураараа биеийг ороон авна. Ороож авсан алчуураараа биеийг илсэн байдлаар арчаад дахин цэвэр алчуураараа  хуурай болтол нь арчина. Дараа нь бүх биеийг нь шингэц сайтай хүүхдийн шингэн тосоор тослоод нугалаасны хэсгүүдэд  хуурай цацлага хийж хувцаслана. Дашрамд дурьдахад, таны хүүхдийн хувцас хуурай, бас зөөлөн байх ёстой . Янз бүрийн үнэр шингээгээгүй байх ёстойг бас анхаарна  биз дээ.

www.miss.mn

www.yanaa.mn-с авав

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (472) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдийн өтгөн хаталт

2013-12-05 09:36:26

 Хүүхдийн хувьд өтгөн хаталт гэдэг нь өдөрт 1 удаа хүндээр бие засахгүй, өтгөний байдал нь хүүхдийг бие засахад зовоох хэмжээний хатуу байхыг хэлнэ. 2-3 сартай хүүхдийн 4-5 хоногт нэг удаа зөөлнөөр бие засах нь үүнд хамаарахгүй. Энэ бол түр зуурын “хүүхэд баасаа хураадаг” үе юм. Дээр дурдаж буй өтгөн хаталт нь 2-оос дээш насны хүүхдэд хамааралтай юм.

Өтгөн хатах шалтгаанууд юу байдаг вэ?

- Өөрөө бие даан бие засахад бэлэн бус байхад нь бие засуулж сургах гэж албадах. Өмдөндөө бие засчих вий гэж хүүхэд баасаа барьдаг. Ийм үед хүүхэд өтгөнөө удаан хугацаагаар барьснаас болж өтгөн улам бүр хатуурдаг. Хатсан өтгөнөө гаргах гэж хүүхэд их зовдог, үүнээс айсны улмаас бие засах дургүй болж эхэлнэ.

- Өтгөн хаталтын өөр нэгэн чухал шалтгаан нь буруу хооллолт юм. Ширхэгтэй, бүхэл үрийн хүнс (хүнсний ногоо-жимс-буудайн бүтээгдэхүүн) болон шингэн зүйл дутагдсанаас, 500-600 мл-аас илүү сүү ууснаас үүдэн өтгөн хаталт үүсдэг.

- Хүүхдэд бие засах дадлыг хэвшүүлээгүй байх. Энэ бол зөвхөн бага насны хүүхэд дээр биш, насанд хүрсэн хүмүүсийн хувьд ч гэсэн хамгийн чухал өтгөн хаталтын шалтгаан байдаг. Хоол идээд дуусахад л ходоод-гэдэс хэвийн үйл ажиллагааныхаа хүрээнд илүүдлээ шууд гадагшлуулж эхэлдэг. Ихэнх тохиолдолд хоолны дараа хүүхэд тоглоомонд анхаарлаа төвлөрүүлж эсвэл зурагт, компьютерийн өмнө суудаг учраас бие засахаа хойшлуулдаг. Ингээд хүүхдийн гэдсэн дэх өтгөний шингэн хэсэг нь шимэгдэж хатуурна. Ингээд хүүхэд бие засахдаа ундууцаж, зугатаж эхэлдэг байна.

Байнга өтгөн нь хатдаг хүүхдэд ямар арга хэмжээ авч болох вэ?

Үнэн хэрэгтээ бол үүнийг даван туулах арга нь дээрх буруу зуршлуудаас зайлсхийх явдал юм.

- Хүүхдийг бэлэн бус байхад нь бие засуулах гэж албадах.

- Хангалттай шингэн зүйл ууж, бүхэл үрийн агууламжтай хоолны дэглэм сахих, хүүхэд тань их хэмжээний сүү уудаг бол сүүг нь багасгах.

- Хүүхдээ өдөр тутамд тодорхой цагт, бие засах болоогүй ч гэсэн коршоконд суулгаж, тодорхой цагаар бие засах дадалд хэвшүүлэх. Гэвч энэ нь бие застал нь коршоконд суулгаад бай гэсэн үг биш юм. Хүүхэд бие засахгүй бол буцаагаад босгох хэрэгтэй. Хамгийн боломжтой цаг бол хоол идсэний дараа байна гэдгийг мартаж болохгүй. Та бодоод үз, хоол идсэний дараа гэдэс бага зэрэг эвгүйрдэг шүү дээ, энэ бол бидэнд өгч буй “бие зас” гэсэн дохио юм. Энэ дохиог тоож, хойшлуулахгүй байх хэрэгтэй.

- Өтгөн нь хатаж, зовиуртай байгаа хүүхдийг бие засуулахаасаа өмнө бөгсөнд нь зөөлөн тос түрхэж зөөлрүүлэх талын арга хэмжээ авах хэрэгтэй.

- Эмчид үзүүлэхэд танай хүүхдийн гэдсэнд өтгөн хуримтлагдсан байгааг оношилно. Энэ тохиолдолд энгийн аргаар өтгөнийг гадагшлуулах гэж албадахын оронд бургуй тавьж эмнэлгийн аргаар хүүхдэд гэмтэл учруулалгүй асуудлыг шийдвэрлэх нь илүү зохистой.

- Хатсан өтгөнийг шингэлэх, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах эм тан уулгах нь эцсийн арга байх ёстой. Учир нь энэ арга бол тухайн үедээ л хүчинтэй, түр зуурын аргацаах арга барил бөгөөд байнга хэрэглэсэн тохиолдолд сүүлдээ үйлчилгээ үзүүлэхээ болино.

- Гэрийн нөхцөлд олон янзын арга хэрэглээд барахгүй бол мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Эмчийн зааврын дагуу зохих эмчилгээг хийх нь зүйтэй.

Өтгөн хаталттай хүүхдэд ямар хоолны дэглэм сахиулах ёстой вэ?

- Ялангуяа зуны улиралд чавга, илжгин чих, амтат гуа, шийгуа гэх зэрэг жимс жимсгэнэ. Алим, лийр зэргийн жимсийг маш сайн угааж, хальстай нь идүүлэх. Өвлийн улиралд мөн хатаасан чавга, чангааз гэх мэт хатаасан жимсээр компот хийж уулгаж болно.

- Огурци, улаан лооль, шинэ ногоо, байцаа, лууван гэх зэргийг оливийн тосоор амтлан салат хийж өгөх.

- Цэцэгт байцаа, броколи, бууцай, хулуу зэргийг зөөлөртөл нь чанаж, оливийн тосоор амталсан хоол.

- Цагаан будааны оронд хөц будаа, буурцаг, шош зэргээр хоол хийж өгөх.

- Цагаан талхны оронд бүхэл үртэй, ширхэгтэй, хивэгний хольцтой талх хэрэглэх.

- Бэлэн өглөөний цайг янз бүрийн шингэнд дэвтээж идүүлэх.

- Гадил, төмс, тараг зэрэг шингэн алдалтын үед өтгөрүүлэх зориулалттай хэрэглэдэг хоол хүнсийг багасгах.

- Таны хүүхэд сүүнд дуртай, та сүүг нь багасгаж чадахгүй байгаа бол тодорхой хэмжээнд шингэлж уулгах хэрэгтэй.

 www.eejbolloo.mn-с авав

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (123) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхэд насны таргалалт

2013-10-09 14:48:14

Хүүхэд насандаа хэт тарган байгаа хүүхдүүд нь ихэнхдээ гэр бүлийн буруу хооллох хэв маягаас үүдэлтэй юм. Нярай байхдаа “марайлаг хүүхэд” эрүүл торнидог гэсэн ойлголт нь сүүлийн үед буруу болж эхэлсэн.

Эрүүл хооллох дадлыг бид хүүхдэд бага байхаас нь хэвшүүлж эхлэх ёстой. Эхийн сүү бол юугаар ч орлуулашгүй гайхалтай агууламжтай бүтээгдэхүүн. Иймээс ямар нэгэн онцын шалтгаангүй бол хүүхдийг 6 сар хүртэл нь дан эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Үгүй бол ихэнх өвчний эхлэл шиг “хэт таргалалт”-ын эх үүсвэр ч мөн энэ үед л тавигддаг. Хүүхдэд нэмэлт хоол тэжээлийг зөв цаг үед өгч эхлэх нь маш чухал. Аль болох хүүхдэд хоол шилж,  сонгох зуршлыг хэвшүүлэхгүйн тулд өдөрт тогтмол цагуудад хүүхдэд тохирсон хоол хүнсийг өгч байх хэрэгтэй.

Хоол голж шилдэггүй, хоолоор хүн айлгадаггүй, бүтээлч хойч үеийг бий болгохын тулд бид хүүхдийг нярай байх үеэс нь үүнд анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдийн зан төлөв бусдыг даган дуурайх хэлбэрээр хэвшдэг гэдгийг мартаж болохгүй. Эрүүл хооллох дадлыг мөн энэ замаар л түүнд сургах хэрэгтэй. Жишээ нь: Хүүхдээ хоол голдог хүн болгомооргүй байвал эцэг эх та өөрөө ч гэсэн хоол бүү гол, бүү шилж сонго. Хэрвээ та ажил хийдэг, завгүй хүн гэдэг нэрийдлээр байнга хагас боловсруулсан бэлэн хоол хүнс хэрэглэдэг, мөн хүүхдэдээ мөнгө өгөөд юунд зарцуулж байгаад нь ямар ч хяналт тавихгүй байгаа бол та хүүхдийнхээ таргалалтын асуудалд нэгдүгээр зэргийн буруутай хүн мөн. Хэрвээ та хүүхдээ тарган гэж бодож байгаа бол заавал мэргэжлийн эмчид хандаж, түүнийг яаралтай хоолны дэглэмд оруулах нь зүйтэй.

Сургуулийн өмнөх насны болон сургуулийн насны хүүхдэд хэт таргалалт ажиглагдаж байгаа бол та ямар арга хэмжээ авах ёстой вэ? Танд зориулсан хэдхэн зөвлөгөө:

2-7 насны /сургуулийн өмнөх насны/ таргалалт

1- Аль болох хөдөлгөөнтэй тоглоом тоглуулах
2- Хооллох цагуудыг нь тогтмол болгох
3- Шагнаж, урамшуулахдаа идэх юм бүү оролцуулж бай
4- Гэр бүлээрээ сүү ууж, эрүүл хоолол
5- Дуртай, дургүй гэж ялгалгүйгээр хүний биед эрүүл хүнсийг сонгож байх
6- Түүнтэй тоглож, цагийг хамтдаа үр ашигтай өнгөрүүлэх. Ингэснээр таны хүүхэд танаас хоол нэхэж, хоолны цагаар тантай зууралдахгүй.

7-14 насны /сургуулийн насны/ таргалалт

1- Сургуульдаа цүнхэлж авч явж буй идэх зүйлсэд анхаар
2- Аль нэг хоолны цагийг алгасуулахгүй байх
3- Өглөөний цай, өдрийн хоолыг нь тогтмол идүүлж байх
4- Өрсөлдөөнтэй тоглоом, уралдаанд оролцуулж байх
5- Өдөр тутамд хоол хүнснээс өөр зүйлд мөнгөө зарцуулдаг байх тал дээр чиглүүлж өгөх. Жиш: чи мөнгөө цуглуулж бай, чамайг хүүхдийн парк руу авч явна гэх мэт.
6- Хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнийг аль болох сонгуулахгүй байх тал дээр анхаар. Жишээ нь: Бургерийн хажууд шарсан төмс биш шинэ ногооны салат авч өгөх.
7- Шоколад болон чихэр жимснээс түүнийг хол байлгахыг хүсвэл та өөрөө тэдгээрийг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.

 

www.eejbolloo.mn-с авав

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (113) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхдээ тусдаа унтуулж сургах нь

2013-10-04 13:33:01
ХҮҮХДЭЭ ТУСДАА УНТУУЛЖ СУРГАХ НЬ

Нялх хүүхэд амьдралынхаа эхний саруудад ээжийнхээ өвөрт унтах нь нэн тохиромжтой байдаг. 9 сарын турш ээжийнхээ хэвлий дотор тавтай сайхан байсан болохоор гэв гэнэт ганцаараа тусдаа орон дээр залрах нь түүнд таатай байхгүй нь ойлгомжтой. Тэрээр ээжийнхээ зүрхний цохилтонд, амьсгаанд нь дассан байдаг болохоор энэ танил чимээ нь үгүйд тайван байж чаддаггүй. Тиймээс ээжийнхээ хамгаалал халамжин дор байгаагаа мэдэрч байвал нялх үр тань тайван сайхан нойрсоно. Ээж нь ч гэсэн энэ нөхцөлд тайван нойрсох боломжтой. Хүүхэдтэйгээ хамт нойрсохын нэг гэм нь хүүхэд ганцаараа унтаж чадахаа больдог. Хажууд нь ээж аав нь л байхгүй бол байн байн сэрж уйлах, айх зэргээр эцэг эхээ “шантаажилж” аль болох эцэг эхийнхээ өврөөс салахгүй байх гээд байдаг. Тиймээс, эхний нэг хоёр сар хамт унтаж байгаад, дараа нь хүүхдийнхээ орыг өөрийнхөө оронд тулган тавьж орон дээр нь унтуулж эхлэх хэрэгтэй. Хүүхэд томрох тусам нь орыг нь бага багаар холдуулна. Хэрэв хүүхэд тань одоо өөртөө ор сонгох хэмжээнд хүрсэн настай бол хамт дэлгүүр явж өөрөөр нь орыг нь сонгуулаарай. Тэгвэл өөрийнхөө сонгосон орондоо дуртайяа унтах болно. Харин тусдаа өрөөнд шилжүүлэн унтуулах нь зарим хүүхдийн хувьд нэн амаргүй байдаг. Эцэг эхтэйгээ хамт унтаж сурсан хүүхэд гав ганцаараа тусдаа өрөөнд унтахаас айх нь аргагүй зүйл. Ялангуяа харанхуйгаас хүүхэд их айдаг. Тиймээс, хүүхдийг өөрийнх нь өрөөнд дасгах байдлаар хэд хоног хүүхэдтэйгээ тэнд нь хамт унтаж болно. Энэ өрөөнд ямар нэгэн аймшгийн юм байхгүйг хүүхэд ойлгохоороо айхаа болино. Ер нь унтах бэлтгэлийг тодорхой нэгэн заншлаар хийж байвал хүүхэд амархан унтах агаад шөнийн турш тайван нойрсдог. Хамт орыг нь засаад, унтлагын хувцсыг нь өмсгөөд, үлгэр уншиж өгөөд, сайхан нойрсоорой, ээж нь хүүдээ их хайртай гээд үнсэх гэх мэтийн үйлдлийг хэвшүүлэх хэрэгтэй. Энэ нь ээж хүүхэд хоёрыг маш сайн холбож өгдөг юм. Шаардлагатай бол унттал нь хажууд нь байж болно. Хүүхэд ээжийнхээ үнэрт маш их дассан байдаг, тиймээс шөнө ээжийнх нь үнэр байхгүй болохоор сэрж уйлах тохиолдол их. Тиймээс, хүүхэд тань шөнө сэрж ээжийгээ үгүйлээд байгаа бол хажууд нь өөрийнхөө үнэртэй ямар нэгэн юм тавьчихад тус болдог.

Унтахын өмнө хүүхдэд сэтгэл хөдөлгөсөн юм үзүүлэх, хөдөлгөөнт тоглоом тоглуулах хэрэггүй, нойр нь хулжина. Тиймээс, тоглоё гээд гуйгаад байвал тайван тоглоом л сонгоорой.
 

www.facebook.com/BabyCussons Mongolia -с авав

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (152) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нярай хүүхэд юу хийх чадвартай вэ?

2013-08-20 12:59:34

Нярай хүүхэд юу хийх чадвартай вэ?   Хүүхэд төрөхдөө хөхөх,  амтлах , амьсгалах рефлекстэй төрдөг. Эхийн хөхний товч хацар, дээд уруулд шүргэмэгц тэр зүг эргэж амаа ангайж  хөхний товчийг үмхэж авах, гарын алганд шүргэсэн зүйлийг атгаж авах зэрэг төрөлхийн рефлекстэй байдаг. Хэдэн сарын  дараа нярай хүүхэд хөдөлгөөний байдлыг хянах чадвартай болно.  Нярай хүүхэд бүх төрлийн мэдрэхүйн чадвартай байдаг. Тэд ойрхон буй хүн болон бусад зүйлийг ажиглан тогтоож харна. Гэрэл ойртуулах, шуугилдах, ярих зэргийг харж сонсож мэдэрнэ. Тун удалгүй эхийнхээ үнэрийг мэдэрдэг болно. Ертөнцөд дуугаа хадаан уйлж, эцэг эхээ баярлуулан, шинэ хүүхэд мэндэлж  төрөхөөс илүү гайхамшиг гэж үгүй.

 

Нярай хүүхдийн онцлог

Зулай: Хүүхдийн толгой дээр духны дээхэн талд дух, зулай ясны хооронд ясгүй зөвхөн арьсаар хучаастай байх бөгөөд түүнийг зулай гэнэ. Зулай нь эмзэг зөөлөн учраас хүүхдийн амьсгалын аясаар хонхолзоно. Хүүхэд нэг нас хүрэх үед зулай битүүрнэ. Зулай дээр дарж оролдсоны хэрэггүй.

Төрөхийн хавдар ба цус харвалт : Ургийн толгой төрөх замаар доошлох явцад толгойн зөөлөн эд дарагдсаны улмаас цусны урсгалд саад учирч толгойн орой, зулай орчмын хуйх хавагнана. Мөн нүд , зовхины орчмоор цус харваж болно. Хавдар, цус харвалт аяндаа шимэгдэж арилна.

Улаан толбо: Төрсний дараахан сайтар ажиглавал хүүхдийн нүүр толгойд жижиг улаан толбонууд ажиглагддаг. Заримдаа толбо нь нэлээд том хэмжээтэй байж болно. Эдгээр нь аяндаа арилж үгүй болно. Харин хацар, дагзны толбо нэлээд удаан хугацаанд  байх боловч үсэн дотор байрлах учраас мөдхөн үзэгдэхгүй болно. Нярай хүүхдийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа  болон дархлаа бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учир гадаад орчны  бага зэргийн нөлөөнд  амархан мэдрэмтгий, өвчлөмтгий байдаг. Иймд нярай хүүхдэд асаргаа сувилгааг зөв хийхийн тулд доорхи зүйлсийг анхаарах нь чухал юм.

Нярайн хөхний өөрчлөлт: Охин, хүү алин ч бай тэдний хөх ялимгүй томорч, сүү маягийн бага хэмжээний цэхэр шингэн ялгарна. Охин хүүхдийн бэлэг эрхтнээс цусархаг болон цагаан өнгийн бага хэмжээний ялгадас гарч болно. Энэ нь төрөхөөс өмнө эхийн цусны даавар урагт нөлөөлсний ул мөр юм. Энэ үед сандарч тэвдэн ямар нэг эмчилгээ хийх гэсний хэрэггүй.

Нярайн шарлалт : Амаржсаны дараахь өдрүүдэд нярайн арьс шарлах нь хэвийн үзэгдэл бөгөөд 10 хоногийн дараа арилна. Шарлалт гүн, удаан хугацаанд үргэлжилбэл эмчлэх шаардлагатай байдаг.

Унтах: Унтах төрх байдал хүүхэд бүрт харилцан адилгүй. Төрсний дараахан хүүхэд мээмээ хөхөхийн хооронд ихэнх цагийг унтаж өнгөрөөдөг.  Хүүхэд томрохын хирээр унтах цаг нь багасч сэрүүн байх хугацаа нь ихэснэ. Зарим хүүхэд илүү уйламтгай, зарим нь илүү унтамхай байдаг. Та аяндаа хүүхдээ хэдийд унтдаг зэргийг мэддэг болохоос гадна тэр үед нь хүүхдээ тайван унтуулах хэрэгтэй. Зарим хүүхэд бүлээн усанд оруулсны дараа сайн унтана.

Хүүхэд унтахыг л хүсэж байвал гэр бүлийхний ердийн чимээ шуугиан түүнд саад болохгүй. Тэр унтаж л байх болно. Хүүхдийг сэрээхгүйн тулд хэтэрхий чимээгүй нам гүм байх  нь буруу. Тодорхой хэмжээний чимээ шуугиантай орчинд хүүхдээ унтуулж дасгах хэрэгтэй. Эхний 2 сард хүүхдийн толгойг хажуу тийш нь түрүүлэг нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй. Эсвэл аль нэг хажуугаар нь хэвтүүлбэл зохино. Ингэхэд хүүхэд өвчтэй байсан ч бүтэхгүй. Мөн хүүхэд бүтэхээс урьдчилан сэргийлж өдөн дэр хэрэглэхгүй байхыг зөвлөе.

 

НЯРАЙ ХҮҮХЭД ЮУ ХИЙХ ЧАДВАРТАЙ ВЭ?

Хүүхэд төрөхдөө хөхөх,  амтлах , амьсгалах рефлекстэй төрдөг. Эхийн хөхний товч хацар, дээд уруулд шүргэмэгц тэр зүг эргэж амаа ангайж  хөхний товчийг үмхэж авах, гарын алганд шүргэсэн зүйлийг атгаж авах зэрэг төрөлхийн рефлекстэй байдаг. Хэдэн сарын  дараа нярай хүүхэд хөдөлгөөний байдлыг хянах чадвартай болно.  Нярай хүүхэд бүх төрлийн мэдрэхүйн чадвартай байдаг. Тэд ойрхон буй хүн болон бусад зүйлийг ажиглан тогтоож харна. Гэрэл ойртуулах, шуугилдах, ярих зэргийг харж сонсож мэдэрнэ. Тун удалгүй эхийнхээ үнэрийг мэдэрдэг болно.

Хөхөөр хооллолт: Эрүүл нярай хүүхэд төрсний дараа төрөлхийн мэдрэмжээрээ хоол хайж эхэлдэг. Амьдралын эхний 2 цагт хүүхэд сэргэлэн, идэвхтэй, хооллоход бэлэн байдаг. Эхийн нүцгэн цээжинд тавьсан хүүхэд хөх рүү тэмүүлэн хөхөө олох чадвартай. Хүүхдийг төрсний дараах амьдралын эхний 30 минутаас 1 цагийн дотор багтаан амлуулж дараа нь хүүхдийг хүссэн үед нь өдөр, шөнийн аль ч цагт, аль болох олон удаа, хүссэн хэмжээгээр нь хөхүүлнэ. Хүүхдээ сайн хөхүүлэхийн тулд хөхөө зөв амлуулах нь чухал. Хөхөө зөв амласныг дараахь 4 шинж илтгэнэ. Үүнд:

 

  1. Хүүхэд амаа том ангайсан
  2. Доод уруул нь гадагш цорвойсон
  3. Доод эрүү эхийн хөхөнд хүрсэн
  4. Хөхний нөсөөт хэсгийн ихэнхийг үмхсэн ба дээд уруулын дээд  талд нөсөөт хэсэг илүү харагдана.

Зөв амласан хүүхэд хөхөө сайн сорж, сүүгээ хангалттай авч чадна. Хүүхэд сайн хөхөх тутам сүү сайн ордог. Хөхөө буруу амласан хүүхэд цадтал хооллож чадахгүйгээс гадна эхийн хөхний толгой хагарах аюултай.

Уйлах: Ямар ч шалтгаангүйгээр хүүхэд уйлах нь ховор. Хүүхэд уйлна гэдэг нь өөрт тохиолдож буй ямар нэг зүйлийн тухай хэлж байна гэсэн үг. Гэхдээ хүүхэд бүр харилцан адилгүй шалтгааны улмаас уйлна.   Бусдаас онцгой, хялбархан уйлдаг уйламхай хүүхэд ч байдаг.
Хүүхдээ сайтар ажиглаж чадвал уйлалтаар нь түүний шалтгааныг мэдэж болно. Хүүхэд ихэвчлэн доорх шалтгаанаас болж уйлдаг. Үүнд:
өлссөн юмуу цангаснаас

 

  • даавуу нь норсноос
  • хэт бариу өлгийдсөнөөс эсвэл бие нь өвдсөнөөс
  • ядарснаас, унтаж чадаагүйгээс
  • ганцаардсаны улмаас бусадтай хамт байхыг хүссэнээс
  • тоглохыг хүсэж мөрөөдсөнөөс
  • халууцсан эсвэл даарснаас мөн бусад ямар нэг шалтгаанаар бие нь эвгүйрснээс
  • таны өөрийн чинь зан араншин сэтгэлийн таагүй байдлын нөлөөнөөс дээрх шалтгаанууудыг бий болгохгүйн тулд хүүхэд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх ёстой.

Төрсний дараа дуу, мэдрэхүй, хувцас өлгий, угаалга мэтээр олон төрлийн шинэ орчин, ахуйд хүүхэд дасдаг. Энхрийлэн түүнтэй ярих, аяархан дуулах, бүүвэйлэх, өргөх, тэвэрч явах зэргээр хүүхдээ тайвшруулах нь чухал. Хүүхдийн тэргийг хөдөлгөн бүүвэйлэхэд хүүхэд уйлахаа болино. Хүүхдийг анхнаас нь чихэрлэг, амттай зүйлд дасгачихвал хожим нь тэр л амттанаа амсаж байж уйлахаа больдог. Элсэн чихэр ихээр хэрэглэвэл хүүхдийн шүдэнд муугаар нөлөөлнө. Та хэтэрхий ядарсан юмуу эсвэл бие өвчтэй байх үедээ хүүхэд уйлбал хөрш, найз нөхөд, нөхрийнхөө хэн нэгийг гуйж дор хаяж нэг цаг ч гэсэн хүүхдээ авахуулж саатуулах хэрэгтэй. Хүүхэд юунд ч саатахгүй уйлаад байвал эмчид үзүүлвэл зохино. Үүний тулд түргэн тусламж дуудаж үзүүлж ч болно шүү.

Хүүхдийн тоглоом: Хүүхдийн тэрэгний толгойн хэсэгт тод өнгөтэй бөмбөлгөн зөөлөн тоглоом хөндлөн хэцэлж татаж өгөх хэрэгтэй. Хүүхэд тод өнгийн зүйлийг ихэд сонирхдог. Ийм учраас тод өнгөтэй, олон янзын зүйлсийг харуулбал зохино. Эдгээр зүйлийг олон янзаар солих нь зүйтэй. Зарим үед дуу чимээ гаргагч гар хийцийн тоглоомын хайрцаг зэрэг зүйлийг хүүхэд ихэд сонирхоно. Дуугарч буй зүйл рүү хүүхэд харцаа хандуулсны дараа тойруулан хөдөлгөж дагуулан харуулах хэрэгтэй. Сонирхолтой олон зүйлсийг хүүхдийн тэргийг тойруулан тавиад түүнтэй аль болох ярилцаж байх нь чухал. Бусад олон дуу чимээний дотроос таны дуу хоолой хүүхдийн тань хувьд нэн чухал. Хүүхдийн тэргийг тойруулан олон зүйл тавьчихаад түүний тухай ярьж анхаарлыг нь хандуулахад хүүхдийн хөдөлгөөн сайжирна. Тэргэнд зүүсэн эдгээр зүйлд хүрэх гэж хүүхэд хажуугаар хөрвөх, сарвагнах зэрэг хөдөлгөөн хийнэ.

Нуралт: Ихэнх хүүхдийн арьс цочирсноос нуралт үүсдэг. Энэ үед арьс улайж шалбарч болно. Усанд оруулж хүүхдийн даавууг угааж цэвэрлэн олон дахин хуурайлах хэрэгтэй. Тэрчлэн суга, цавьны арьсыг тусгай зориулалт бүхий тосоор тосолно. Өлгийдэлгүй задгай байлгах ашигтай. 5 минутын турш хүүхдийг дэвсгэр дээр задгай хэвтүүлэхэд улайлт дороо багасахыг та ажиглаж болно. Хуурайлахад зориулсан хуурай цэвэр давууг бэлнээр нөөцөлж хадгалсан байх хэрэгтэй. Нуралт эдгэрэхгүй ихсээд байвал эрүүл мэндийн идэвхтэн, эх баригч нарт мэдэгдэнэ. Тэрчлэн эмийн сангаас ямар төрлийн тос хэрэглэвэл зохих талаар зөвлөгөө авч болно.

Нярайн баас: Нярайн даавуун дээрх баасны төрх өдрөөс өдөрт өөрчлөгдөнө. Хүүхдийн баас нь ихэнхдээ өтгөн зунгааралдсан байхаас гадна янз бүрийн өнгөтэй байж болно.Төрсний дараах хэд хоногт хар ногоон өнгийн өтгөн зунгаг гарна. Энэ нь ураг умайд байх үедээ ургийн ус залгисны ул мөр юм. Сүүгээ хөхөж тэр нь ходоод гэдэсний замд боловсорч эхлэх үеэс баасны өнгө цайвар шар өнгөтэй болно. Хүүхэд өдөрт хэдэн удаа баадаг вэ? гэдгийг мэдэх нь чухал. Энэ нь хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Хөхөө хөхөх үед зарим хүүхдийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн үүснэ. Гэтэл зарим хүүхдэд энэ нь үүсэхгүй. Ихэнх нярай хүүхэд баах үедээ дүлж, нүүр нь улайж уйлдаг. Энэ нь баас хатсаны шинж биш, түүнээс айх хэрэггүй.

 

                                                                                                                                                                           

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (124) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Tа хүүхэдтэйгээ 1 нас хүртэл нь ингэж тоглож байгаарай

2013-07-31 11:45:16
Та хүүхдээ нэг нас хүртэл нь ингэж тоглож байгаарай.
• Газар хэвтээд өөдөөсөө харуулан өргөөрэй-Зураг 1
• Өвөр дээрээ суулгаад нэрээр нь дуудаарай-Зураг 2
• Нуруун дээрээ хэвтүүлээд, тоглоорой-Зураг 3
• Гараас нь атгаж, өөр уруугаа татаарай-Зураг 4
• Дээш нь өндөр өргөөрэй-Зураг 5

Санамж: Хүүхдийг хэт өндөр өргөх нь унагах, бэртээх аюултай тул тун болгоомжтой байгаарай
 

www.facebook.com/babycussonsMongolia-с авав

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (252) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нярай хүүхдийг хэрхэн усанд оруулах вэ?

2013-04-05 13:03:34

Нярай хүүхдийг хэрхэн усанд оруулах вэ?

Нярай хүүхдийн хүйг нь эдгэсний дараа усанд оруулах ёстой. Хүүхдийг усанд оруулах нь биеийг нь цэвэрлэхээс гадна сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Харин та  хүүхдээ хөхүүлээд шууд унтуулахаар цагийг нь тохируулж усанд оруулаарай. Ер нь оройн 21 цагийн үед хүүхдийг усанд оруулах нь сайн байдаг байна. Нярай хүүхдийг усанд оруулахдаа заавал усыг буцалгасан байх шаардлагатай.

Эцэг эхчүүд ихэвчлэн хар цайнд оруулдаг нь тун зөв арга юм. Харин зарим эцэг эхчүүд нярай хүүхдийг шөлөнд оруулах ёстой гэж үздэг. Энэ нь буруу бөгөөд хүүхдийг зөвхөн эмчилгээний журмаар шөлөнд оруулах ёстой. Хүүхдийг усанд угаах үед байрны дулаан 22 хэмээс доошгүй, усны дулаан 37-37,5 хэм байх ёстой. Хүүхдээ усанд оруулахдаа хүүхдийн биеийг арчих зөөлөн алчуур, биеийг нь ороож боох том алчуур бэлтгэнэ. Хүүхдийнхээ дагз нурууг зүүн гар дээрээ байрлуулаад бөгс хөлийг баруун гараараа барина .Эхлээд хөлийг дараа нь биеийг нь усанд дүрнэ.

Толгой хэнхдэг нь уснаас ил байна. Хүүхдээ усанд оруулахаасаа өмнө чихийг нь ургамлын тосонд дүрж тосыг нь сайтар шахсан хөвөнгөөр бөглөх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн чихэнд ус орохоос сэргийлдэг. Толгой цээжийг зүүн гар дээрээ байлгасан хэвээр баруун гараараа толгой хүзүү бие, гар хөлийг савандан зөөлөн угаана. Нүдэнд нь савангийн хөөс оруулахгүйн тулд духнаас дагз тийш илж саванг арилгана. Ийнхуу угааж дуусаад хүүхдийнхээ дээрээс 36 хэмийн халуун ус гоожуулан зайлаад бэлтгэсэн том алчуураараа биеийг ороон авна. Ороож авсан алчуураараа биеийг илсэн байдлаар арчаад дахин цэвэр алчуураараа  хуурай болтол нь арчина. Дараа нь бүх биеийг нь шингэц сайтай хүүхдийн шингэн тосоор тослоод нугалаасны хэсгүүдэд  хуурай цацлага хийж хувцаслана. Дашрамд дурьдахад, таны хүүхдийн хувцас хуурай, бас зөөлөн байх ёстой . Янз бүрийн үнэр шингээгээгүй байх ёстойг бас анхаарна  биз дээ. 

www.facebook.com/ For little one - групп-с авав

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (168) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ХҮҮХЭД ЧИИРЭГЖҮҮЛЭХ АРГА

2013-04-02 11:20:26

ХҮҮХЭД ЧИИРЭГЖҮҮЛЭХ АРГА

Хүүхдийг чийрэгжүүлнэ гэдэг бол агаарын даралтын ихсэх багасах, цаг уурын хүйтэн дулааны хэлбэлзэлд бие махбодыг дасган тогтворжуулахын тулд нар, агаар, ус зэрэг байгалийн хүчин зүйлийг хэм хэмжээнд нь тогтмол,тодорохой   хэмжээтэйгээр  хэрэглэнэ гэсэн  үг .

Хүний бие махбодь амьдралынхаа туршид  халуун  хүйтэн , хуурай чийгльг мэт орчныхоо нөхцөлд аажмаар дасдаг. Цаг агаарын аливаа өөрчлөлт, эрс огцом солигдож байгаа халуун хүйтэнд бие махбод нь төдий л өөрчлөгддөггүй хүмүүсийг чийрэг гэж үздзг. Гэтэл   цаг агаар яльгүй өөрчлөгдөхөд  ханиах, нус гоожих, бие нь эвгүйрэн тархи толгой нь өвддөг хүмүүс бий . Тэд ханиад хүрлээ гэж ярьдаг .

Ханиад хүрлээ гэдгийг даарах, халах , чийгтсэнээс болж бие махбодын халдвар эсэргүүцэх эсэргүүцэл бур буурч байгаагаар ойлгодог. Аливаа хүний бие махбодод өвчин үүсгэх нян байнга байнга  ялангуяа хамар залгиур болон хамрын салст бүрхүүл , гүйлсэн  булчирхайд бүр ч их  байдаг .

Тухайн цаг үес болтол эдгээр нян хүний бие махбодод хор хүргэдэггүй, харин чийрэгжүүлээгуй бие махбодийн эсэргүүцэл буурангуут л нян хурдан үржиж  янз бүрийн өвчин тусна.

Цаг агаар тогтворгүй байдаг хавар намрын  улиралд  хүүхдийн бие махбодьн  ерөний   эсэргүүцэлд сулрангуут амьсгалын замын томуутай төстэй өвчин тусах нь  хялбархан.

Хэрвээ ус агаар, байгаль орчны өөрчлөлтөнд хүний бие махбод удаан хугацааны туршид  тууштай  зохицож  чадвал  өөрчлөгдөж байдаг орчныхоо нөхцөлд  дасаж  болно гэдэг нь аль эрт мэдэгдэх болсон.

Чийрэгхүнд               цаг агаарын  хүйтэн,  халуун ,чийрэг  байдал гэнэт      огцом өөрчлөтдсөн ч  тийм           аймшигтай  бус,түүнээс  болж   элдэв  өвчинд  нэрвэгдэх нь ховор байдаг.

Чийрэгжүүлэлт мэдрэлийн систем, түүний дээд хэсэг уураг тархины бор давхаргын үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Гадаад орчны цочруул жишээлбэл хүйтэн нь арьсны салст бүрхүүлийн мэдрэх үзүүрт үйлчилнэ. Тэндээс мэдрэлийн төв рүү чиглэн уураг тархины бор давхарга дахь төвд  хүрч  улмаар  буцах хариу  урвалаар              төвөөс             тархах мэдрэлийн  судлаар дамжуулж  цочруулын  эсрэг  хамгаалалт  ав гэсэн хариу өгнө. Жишээ нь хүйтэн бороонд хүн норлоо гэж бодъё. Тэгвэл хүн биеийн дулаанаа  алдаж даарч  эхэлнэ. Ийм  үед  дасгал сургууль  хийж  чийрэгжээгүй  хүн өвдөх болно. Харин агаарын  иймэрхүү хэлбэлзэлд « дасчихсан  » чийрэг бие махбод нь төв   мэдрэлийн системийн  замаар тусган  аваад  арьсны илч  алдах  жижиг хөлсний  булчирхайн   хөлс  гаргах  сүвүүдийг  маш  богино хугацаанд  хамхина.

Чингээд  арьсан  дээр галууны арьс  шиг  биржрүү  үүсэн ирдэг нь арьсны  жижиг  нүх  сүв  хаагдсаны  шинж  юм. Дараа нь арьсанд  цус  хуралдан  чичирч,  даарах  шиг болно. Ингэснээр  бие  махбод  хүрээлэн байгаа  орчин  хоёрын хооронд   хямрагдсан  дулаан  тэндвэрт байдалд  ордог.

Чийрэгжүүлэлтийг   тогтмол  хийх нь  зөвхөн  мэдрэлийн системд  сайнаар  үйлчлээд  зогсохгүй ,  зүрх    уушги , бусад эрхтэн, системийн үйл ажиллагаа болон бодисын солилцооны зохицуулалтанд нөлөөлнө.

  www.facebook.com/ for little one- групп-с авав 

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (181) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүүхэд хурхирах нь өсөлтөнд нөлөөлнө

2013-02-26 11:18:35
 
Хүүхэд хурхирах нь өсөлтөнд нөлөөлнө
 
Насанд хүрэгсдийн хувьд унтахдаа хурхирах нь маш жирийн явдал бөгөөд тэдний дийлэнх нь таргалсан юм уу архи ууснаас болоод их хурхирдаг байна. Гэтэл зарим хүүхдүүд яагаад унтах үедээ их хурхираад байдаг юм бэ? Хүүхдүүдийн их хурхирч байгаагийн 90%  нь буйлс болон буйлсан булчирхай томорсноос болж байгаа гэнэ.
Хүүхдүүд унтаагаараа хурхирах үед амьсгал нь түр зогсох байдал илэрдэг төдийгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт бойжилтонд муугаар нөлөөлдөг байна.
Амаа ангайж амьсгалах. Ам хэл нь хатах, амны хөндий нь муухай үнэртэй болох, шүд нь хорхойтох байдал илэрдэг.
Нойргүйтэж тавгүйтэх. Янз бүрээр зүүдэлж, хүйтэн хөлс гарах, шөнөдөө цочих, нойр хулжих, өдөртөө ядаргаатай ажиллах зэрэг байдал илэрнэ.
Оюуны чадавхи болон цээжлэх чадварт нөлөөлөх. Суралцах оюун санаа нь сарниж, зан ааш нь догширно.
Өсөлт бойжилт нь харшлах. Биеийн өсөлтөнд муугаар нөлөөлж, шувуун цээжтэй болох, шээрэн болох аюултай.
Хурхирах нь үнэхээр муу нөлөөтэй зарим эцэг эх буйлсыг нь авч хаяад "Нэг л огтлоод нэг мөсөн амраах" арга хэрэглэх нь зөв гэж үзэж байхад зарим эцэг эх үүнийг эрс эсэргүүцэж байна.  Эрдэмтэн мэргэжилтнүүд өөр санал санаачилгаа дэвшүүлж байгаа юм.
Анагаахын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 3-6 насны хүүхдүүдийн буйлс болон булчирхайвтар эдүүдийн дархлааны чадавхи нь тун сайн байгаа үе юм. Энэ үеэр хагалгаа хийхгүй бол сайн. Хэрэв хүүхдийн өвчний байдал даамжраад ямагт халуураад байх юм бол арга буюу буйлсын хагалгаа хийж өвчний байдлыг намдааж болно. Хүүхдийнхээ  өсөлт бойжилт, биеийн байдалд нь судалгаа шинжилгээ хийж, хүүхдийн өвчний үнэн бодитой байдлыг эмчид танилцуулж, зөв оношлуулж сайтар эмчлүүлэх хэрэгтэйг эмч зөвлөж байна.    
                                  
  Т.Ундрал
 
Нийтэлсэн : Хуугий | Уншсан (295) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй